antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 5 comments

ХОЁР НАМ АСУУДЛУУДАА “ХОНЬ БҮРЭН, ЧОНО ЦАТГАЛАН” ЗАРЧМААР ШИЙДЭХ ҮҮ

нийтлэсэн Admin
fc73fa1f-44f1-4028-89ce-62fc35ff49d0Сүүлийн хоёр гуравхан хоногт улстөр нэлээд идэвхтэй өрнөлөө. Энэ хооронд эрх баригчид болон сөрөг хүчний хооронд 

томоохон тохиролцоо, наймаа явагдаж эхэлж байгаа нь илт байна. МАН, АН хоёр дараах асуудлууд дээр тохиролцох гэж байгаа нь тодорхой байна. Энэхүү асуудлын наад цаадахаас бага сага хүргэе.

Нийслэлийн мандатыг нэмэх асуудал “дайн” үүсгэхэд хүрэв

Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутггийн 34 мандатаас 8-ыг нь нийслэл рүү шилжүүлж, 22 болгохоор оруулж ирэв. Үүнтэй холбоотойгоор хоёр намын гишүүдийн хооронд хэл ам, хэрүүл шуугиан үүсэх нь тэр. Энэ тэмцэл дунд хоёр хүний үг нэлээд хүчтэй сонсогдсон.

Нэг нь МАН-ын УИХ дахь бүлгийн ахлагч С.Бямбацогтын үг.

С.Бямбацогт:

“…Хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн Үндсэн хуулийн заалт байдаг. Энэ бол Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болно. Хэрэв нийслэлийн мандатыг нэмбэл Улаанбаатарын иргэдийн тоо улам нэмэгдэж, хязгаар нутаг эзгүйрэх юм. Энэ нь цаашлаад Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлнө. Энэ шийдвэрээс болж хоёр том асуудал үүснэ.

Нэгдүгээрт, хөдөө орон нутаг эзгүйрч, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал хүндэрнэ. Иймээс МАН-ын бүлэг энэ асуудлыг дэмжихгүй” гэж мэдэгдсэн.

Харин түүний үгийн эсрэг АН-ын байр суурийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл илэрхийлсэн.

Э.Бат-Үүл:

“Хотын мандатын тоо буюу УИХ-ын нийслэлийн нутаг дэвсгэр дээрх тойргийн тоог нэмэгдүүлж 21 болгоё гэдэг саналыг ИТХ-ын дарга Д.Баттулга УИХ-д тавьсан. Энд тойргийн тоо ярьж байгаа юм шиг боловч бид ардчиллын нэг чухал зарчмыг ярьж байгаа хэрэг.

Одоо байгаа 14 тойрог нийслэлийн хүн амыг төлөөлж чадахгүй болсон. Жишээлбэл, 2008 оны үед 800 мянга гаруй хүн амтай байсан хот өнөөдрийн байдлаар 1.314 мянган хүн амтай болсон байна. Гэтэл төлөөллийн мандат нь 2008 оны жишгээр байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн 500 гаруй мянган иргэдийн төлөөлөл байхгүй болсон гэсэн үг.

Сүүлийн үед УИХ-ын гишүүд тойргоо өмчилж авах хандлагатай болсон. Учир нь тойргийн хүн ам цөөрөх тусам хяналтад ороход амархан болсон.

Тиймээс орон нутгийн тойргууд гишүүн сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдгээс хамаарч УИХ-ын гишүүндээ иргэд нь барьцаалагдах байдал үүсчихсэн. Хэтрүүлж хэлбэл, энэ байдал цаашид үргэлжилбэл нэг ангийнхныг төлөөлсөн УИХ-ын гишүүдтэй болно гэхэд хилсдэхгүй байх” гэхчилэн ярьсан.

АН болоод З.Энхболдыг сорьсон сорилтууд

Ийнхүү сонгуулийн мандат тогтоох нь өөрөө асуудал болж хувирчихаад байх үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг аль эрт гаргаж, бараг 7-8 сар болчихсон Г.Уянга гишүүн 19 гишүүний гарын үсгийг цуглуулж УИХ-ын даргад өргөн барих нь тэр.

Яг энэ үед нь УИХ-ын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж таарав. Энэхүү төслийг эрх баригч АН-ын бүлэг дэмжиж байсан ч чуулган дээр унаж орхисон.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хуулийг АН-ынхан бүгд дэмжээгүй гэдэг санал хураалтаар ил болсон гэсэн үг. Уг хуулийн төслийг бүлгээрээ дэмжиж байгаа гээд байсан АН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Гарамгайбаатар өөрөө хүртэл дэмжихгүй талд санал өгсөн. Мөн АН-ын АЭХ-ны хуучин дарга Ц.Оюунгэрэл, шинэ дарга С.Одонтуяа нар ч дэмжээгүй. Ингээд л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч рүү төслийг нь буцаагаад шидчихлээ.

Үүний өмнөхөн АН-ын дэргэдэх АЭХ-ны тэргүүнийг сонгох хурал болж З.Энхболд дарга нь “өөрийн хүнээ ялуулав”.Энэ бүхэн томоохон давхцал болсон. Мөн дараахан нь АН-ын ҮЗХ-г хуралдуулахаар зарласан ч тус намын фракцууд нь бойкотлоод хуралдуулсангүй.

Эдгээр давхцал, үйл явдлууд АН-ынхан Н.Алтанхуягийг огцруулах үеийнх шигээ байдалд орсныг гэрчилж байгаа юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг унагасан нь яг ижилхэн харагдсан.

Үнэхээр ч эрх баригч намын хувьд АН 2014 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын суудлаас огцруулснаасаа хойш хэдий фракцгүй нам болохоо тунхагласан ч хамгийн томоохон сорилтод энэ хэд хоногт ороод үнэхээр шинэчлэгдэх болоогүйгээ харуулж байна.

Ерөнхий сайд огцрохдоо тулав

Ингээд өчигдөр УИХ-ын ТББ-ын хороо болон УИХ-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон ч, хурал сунжирч байж эхэлмэгц МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авчихав.

Үргэлжлүүлээд чуулганы хуралдаанаар бусад асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг мандатын асуудлаар завсарлага авлаа.

Хэрвээ байнгын хороо болон чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өчигдөр хэлэлцээд явсан бол Ч.Сайханбилэг огцорч таарах байлаа. Учир нь, уг асуудлыг өргөн барьсан 20 гишүүнээс Р.Амаржаргал нэрээ татсан ч 19 гишүүн үлдсэн.

Тэрхүү гишүүдийн дунд МАН-ын 13, “Шударга ёс” эвслийн 3, бие даагч 3 гишүүн байсан юм. МАН-ын бүлэг 26 гишүүнтэй учир огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд дээр үлдсэн 13 нь нэмэгдээд 32-т хүрэх байв.

Тиймээс БНСУ-аас сүр дуулиангүй /өмнө нь сүр дуулиантай ирдэг байлаа/ буцаж ирсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Засгийн газрыг аварч үлдэхийн тулд өчигдөр өглөөжин эвслийн бүлэгтэйгээ хуралдсан. Гэвч бүлгийнх нь Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нарын гишүүд түүний үгэнд орж саналаасаа буцахаас өнгөрсөн байв.

Мөн бүлгийнх нь дарга Н.Батцэрэг гадаадад явж байгаа. Үлдсэн зургаан гишүүнээс нь Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ч Оюутолгойн асуудал дээр Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй гэдгээ аль хэдийнэ илэрхийлсэнИнгэхээр эвслийн хувьд Засгийг дэмжих кноп өчигдрийн байдлаар дөрөв л байлаа.

Үүнээс гадна хамгийн харамсалтай нь АН дотроос Ч.Сайханбилэгийн эсрэг кнопдох гишүүн цөөнгүй гарахаар байсанТэд нь Засгийн “захиалгатай” шалгагдаж буй Х.Баттулгын фракцийнхангэх мэт. Ингэхээр Ч.Сайханбилэг огцорч таарах байсан нь ойлгомжтой.

Тиймээс л АН-ын дарга З.Энхболд сөрөг хүчний намын нэр нэгт даргатай хөшигний ард тохирч завсарлага авахуулсан гэх яриа тархаад байна.

2012 оны сонгуульд АН “олуулаа” болсноос хойш төр, засгийн хэрэгт байнга хүчээр далайлгаж ирсэн З.Энхболд энэ удаа өөрийн намынхандаа шахагдаад яалт ч үгүй байдалд орчихоод сууж байх шиг.

Ирэх амралтын өдрүүдэд гол тохироогоо хийх АН, МАН-ынхан ирэх долоо хоногт хоёр асуудлаа “эв зүй”-гээр буюу чоно цатгалан, хонь бүрэн гэгчээр шийдэх нь ийнхүү тодорхой болж байна.

Г.Самбаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Улс тор судлаач (January 22, 2016 1:32:58 pm )

    За ахан дуус минь ээ ! Энэ муу жижигхэнэ эмэгтэй ингэтлээ унэний толоо зутгэж байхад та бид нар нухацтайхан учрыг нь олж байгаад, нутаг ус, эх орноо бодоод, нэг ч болов жинтэйхэн зов шийдвэр гаргачихмаар байна шуу дээ. Шууд л бусдын даалгавараар энэ хуний эсрэг ажиллаж байгаа юм шиг муулах буруу уйлдэл хиймээргуй байна. Миний судалж мэдснээр бол Ч.Сайханбилэг унэхээр алдаа хийсэн л юм байналаа шуу дээ. Тэгээд алдаагаа засч залруулахын оронд бултаад л, биеэ омоороод л, энэ ажилдаа улдэхийн тулд ямарч хамаагуй унээр улс торийн нам, улс торч болон олон нийтийг хуурч аргалаад л байгаа юм байналаа шуу дээ. Еронхий сайдын ажлыг жил гаруй хийхийг нь та бид нар харлаа, унэхээр хийж чадахгуй, зээл авч ор тавьж, улс орон дахиад цаашаа амьдрахгуй юм шиг бодоод л, улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй л байна шуу дээ. Тэгэхээр бид сайн ажиллаж байна гэж узэх юм уу?Тэгээд бид “Болж байна, болж байна цаашаа дахиад энэ аргаараа ажилла”гэж хэлэх юм уу? Тэгэхээр юм хуучирдаггуй юм болохоор та биднийг ур хуухэд, ирээдуй уе маань хараах зухэх юм биш уу? Ингэж ирээдуй уедээ нугэл уйлдэж яав ч болохгуй шуу таминь ээ. Ийм учраас нэг ч болов хоногийн омно ажлаас нь оорчлохоос оор арга зам байхгуй. Та бухний ухаан санаа мэргэн байх болтугуй.

  • Иргэн (January 22, 2016 3:02:31 pm )

    Уянга гишүүний зөв шүү дээ.Сайханбилэг Ёрөнхий сайд хийх хүн мөн үү Тэр хэмжээний чадвар байгаа билүү.СБаяр С Баярцогт,Сайханбилэг нарын энэ хийж байгаа үйлдэл нь эцэг,эхэд нь байтугай хэдэн үед нь нөлөөлөхөөр хамаатай үйлдэл шүү дээ./Оюу толгой/

  • zochin (January 22, 2016 3:54:50 pm )

    MAN -NII NER HUND UNAJ SONGUULID YALAGDAH BAIH DAA IIMD MAN SAIN BODOOROI

  • Улс тор судлаач (January 22, 2016 7:04:22 pm )

    Ажил хийж сураагуй, олон нийтийг хуурч аргалаад байдаг, улс орныг ор онд оруулсан л бол Еронхий сайдыг оорчлох нь энгийн л узэгдэл шуу дээ. Алдаа хийсэн хунийг, сонгууль ойртсон гээд л, ямарч унээр хамаагуй авч улдээд л байвал харин олон нийт сонгуулийн уед яаж дун тавьдаг аа узуулээд огдог байхгуй юу. Та нар хэдхэн сарын дараа харах болно.

  • Зочин (January 24, 2016 3:24:46 pm )

    Галзуу бумаа бид хоёр хэдүйдээ ах дүү болчихоов гэдэг шиг одоо эд нар бие биенийгээ хорлохоос өөр юү хийх вэ. Мэдээж хоронд нь иргэд өртөж улам л ядуурах байх. үнэхээр АН төрийг нэг мөсөн дампуурууллаа. Яагаад ч төр барьж чадахгүй , зохион байгуулалтгүй, хэдэн хүний амны пангаар явдаг болохоо бүрэн харууллаа. Бас нэг ёс жудаг гэж байдаг одоо эд нарт түй ч үлдээгүй. Хэзээ ч хэн нэгнийгээ үзэж чаддаггүй, атаа хорсолоор дүүрсэн соц үед бол бүр ч ажил албагүй дандаа тааруу сурдаг байсан нөхөд төрд гарчээ.

antalya rent a car