М.ГАН
Эрт үед юм даа, “Элсний 13-ууд” гэх нэртэй Зөвлөлт Холбоот Улсын кино гардаг байж. Түүнд коммунист 13 этгээд тулалдсаар байгаад бүгд үхдэг тухай гардаг. Энэ киноноос үүдэж Ардчилсан эвслийн 13 эсэргүүг “Элсний арван гурав” гэж нэрлэсэн. Дараа нь МАХН дотор намаа шинэчлэх санаатай 13 хүн нэгдсэн нь бас л энэ нэрийг хэвлэлийнхэнээс авч байв.
Энэ жил мөн л МАН дотроос 13 хүн Г.Уянгатай нийлж Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барилаа. Тэднийг “Уянгын 13” гэж нэрлэвэл зохихоор байна. Тэгээд ч АН-ын бүлгийн дарга “Уянгыг хормойдсон МАН-ынхан” гэж егөөдсөн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Г.Уянга толгойлж, 18 гишүүн дагаж гарын үсгээ зурсан. 20 гэсэн ч гишүүн Р.Амаржаргал нэрээ татсан. Энэ бол шинэ сэдэв биш бөгөөд хэн бүхний ярьсан, хэлсэн, өргөн барьсан, хийсэн болгоныг шүүмжилдэг гэдгээрээ алдартай Г.Уянгын бараг гурван сарын өмнө эхлүүлсэн улс төр юм. Тэр энэ албан бичгээрээ УИХ дахь нам, эвслийн бүлгийг өчигдөржин хуралдуулж, заримыг нь хүлээлгэж чадлаа.
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өглөө эрт хуралдав. Эвслийн дарга Н.Энхбаяр болон МАХН-ын нарийн бичгийн дарга нар хуралд оролцжээ. Мөн огцруулах бичигт гарын үсэг зурсан бүлгийн гурван гишүүнээсээ мэдээлэл авч, нэлээд хэлэлцээд огцруулахыг дэмжихгүй гэж олонхоороо шийджээ.
Мөн АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь бүлгийнхээ дарга Б.Гарамгайбаатар болон гишүүн Г.Батхүү, Н.Батбаяр, С.Баярцогт нартай өрөөндөө уулзав. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан зарлан хуралдуулж, хэдхэн минутын дотор өглөөнөөс хойш ирц бүрдэхгүй байсан Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах нөхцөлийг бүрдүүллээ. Тодруулбал, тус байнгын хорооны гишүүн Н.Батцэрэг гадаадад томилолттой тул түүнийг хасаж, оронд нь гишүүн Г.Батхүүг байнгын хорооны гишүүнээр сонгов. Энэ бүгдийг хүч түрэн шийдүүлсэн гэж УИХ-ын дарга З.Энхболдыг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр буруушаав. Тэрээр энэ тухай “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц Н.Батцэрэг гишүүн байхгүйгээс бүрдэхгүй байсан. Гэтэл УИХ-ын дарга чуулган хуралдуулж байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тогтоолын төслийг хууль зөрчин, хүч түрж баталлаа. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолттой яваа. Гадаадад томилолттой хүн бичгээр саналаа гаргах боломжгүй. Тийм бичиг өгөөгүйг намынх нь гишүүд ярьж байна. Түүнийг эзгүйд байнгын хорооны гишүүнээс чөлөөлж өөр байнгын хороонд харьяалуулсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, чуулганы хуралдааны дэгийн хуулийг ноцтой зөрчиж байна. Дэгийн хуульд зааснаар УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй аливаа асуудлаас завсарлага авах эрхтэй. Манай намын бүлгээс энэ асуудлаар завсарлага авах горимын санал гаргасан боловч хүлээж авсангүй. УИХ-ын дарга дэгийн хуулийг ноцтой зөрчлөө. Дэгийн хууль хэрэгжихээ больсны жишээ энэ боллоо” гэв.
Дараа нь байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэв. Өглөө ирэхгүй олон цаг бусдыгаа хүлээлгэсэн Г.Уянга гишүүн ба түүний нөхөд ирцгээв. Гэвч тэдний хийж буй улс төр явуургүй болох нь сүүлчийн шийдвэрээс харагдав. Г.Уянгатай нийлж Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан “Уянгын 13” буюу МАН-ын бүлгийн 13 гишүүн огцруулах үндэслэл, түүнд дурдсан Оюутолгойн гэрээний талаар сайн мэдээлэлгүй, уншиж, судлах шаардлагатай байгаа гэв. МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах тухай өмнө нь хэлэлцэж байгаагүй бөгөөд 13 гишүүн тус бүртээ өөр, өөр үндэслэлээр гарын үсгээ зурсан юм байна.
МАН-ын бүлэг энэ тухай саналаа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлж, ажлын тав хоногийн завсарлага хүслээ. Яагаад асуудлыг ухаж судлаагүйгээр огцруулах бичигт гарын үсэг зурсан бэ гэсэн асуулт гарч ирсэн ч байнгын хорооны дарга хуулийн дагуу тэдний бүлэгт завсарлага өглөө. Иймд Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногийн пүрэв гаригт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Ингээд “Уянгын 13” ба Ерөнхий сайдын асуудал бүтэн долоо хоног сунжрахаар болов.
Ерөнхий сайдыг УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн гишүүн Г.Уянга үзэж байгаа юм. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлсэнээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байгаа. Иймд Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байна гэж үзэж тогтоолын төслийг санаачилсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (January 22, 2016 11:18:25 am )
Ч.Сайханбилэг ээ чи АТГ-ын шалгаж байгаа элдэв хэрэг, эсвэл АН-ын УЗХ-ны хурал хойшилсон шалтгаанаар тухай элдэв таамаглал бичуулж оортоо огт хамаагуй хаа хамаагуй юм дээр олны анхаалыг хандуулж оорийгоо олны анхааралаас хол байлгаж байхаар ажлаа шударгаар хий, эсвэл огцор. Чамайг ингэж тороор тоглож байх хооронд улс орон ор ширэндээ баригдаж суйрч дууслаа.
-
Anonymous (January 22, 2016 12:56:15 pm )
Мөрөөдсөн гарууд шүү. Чаддаг юм бол огцруулаарай за.
-
-
Улс тор судлаач. (January 22, 2016 11:20:13 am )
За ахан дуус минь ээ ! Энэ муу жижигхэнэ эмэгтэй ингэтлээ унэний толоо зутгэж байхад та бид нар нухацтайхан учрыг нь олж байгаад, нутаг ус, эх орноо бодоод, нэг ч болов жинтэйхэн зов шийдвэр гаргачихмаар байна шуу дээ. Шууд л бусдын даалгавараар энэ хуний эсрэг ажиллаж байгаа юм шиг муулах буруу уйлдэл хиймээргуй байна. Миний судалж мэдснээр бол Ч.Сайханбилэг унэхээр алдаа хийсэн л юм байналаа шуу дээ. Тэгээд алдаагаа засч залруулахын оронд бултаад л, биеэ омоороод л, энэ ажилдаа улдэхийн тулд ямарч хамаагуй унээр улс торийн нам, улс торч болон олон нийтийг хуурч аргалаад л байгаа юм байналаа шуу дээ. Еронхий сайдын ажлыг жил гаруй хийхийг нь та бид нар харлаа, унэхээр хийж чадахгуй, зээл авч ор тавьж, улс орон дахиад цаашаа амьдрахгуй юм шиг бодоод л, улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй л байна шуу дээ. Тэгэхээр бид сайн ажиллаж байна гэж узэх юм уу?Тэгээд бид “Болж байна, болж байна цаашаа дахиад энэ аргаараа ажилла”гэж хэлэх юм уу? Тэгэхээр юм хуучирдаггуй юм болохоор та биднийг ур хуухэд, ирээдуй уе маань хараах зухэх юм биш уу? Ингэж ирээдуй уедээ нугэл уйлдэж яав ч болохгуй шуу таминь ээ. Ийм учраас нэг ч болов хоногийн омно ажлаас нь оорчлохоос оор арга зам байхгуй. Та бухний ухаан санаа мэргэн байх болтугуй.
-
Монголчууд бидэнд бол 13 тоо ээлтэй тоо гэж би боддог. Яагаад гэвэл Эзэн Чингис Хаан монголын 13 аймгийг нэгтгэж Их монгол улсыг байгуулсан. т (January 22, 2016 11:42:06 am )
Монголчууд бидэнд бол 13 тоо ээлтэй тоо гэж би боддог. Яагаад гэвэл Эзэн Чингис Хаан монголын 13 аймгийг нэгтгэж Их монгол улсыг байгуулсан. түүний хаанчлал, байлдан дагуулалт 13-р зуунд болсон. энэ зуунд хүн төрөлхтөний соёл иргэшилд асар их эерэг өөрчлөлтүүд гарсан нь монголчуудтай холбоотой. харин эзлэгдсэн орнуудын хувьд 13 тоо нь азгүй юм.
-
Anonymous (January 22, 2016 11:58:56 am )
XIII зуунд монголчууд дэлхийг бөхийлгөж явсныг дэлхий мэднэ. Тийм болохоор 13-ын тоо бол монголчуудад ээлтэй тоо. Эр хүний 13 мэх, азын 13 овоо гээд 13 бол ялж дийлдэг талдаа азтай тоо. Ялагдаж байсан талдаа азгүй тоо. Тиймээс тэр ялагдаж байсан талын зүгээс өрнөдийн сэтгэлгээтэй нөхдүүд элсний 13 гэх нэр томъёог өгсөн.
-
судлаач (January 22, 2016 11:59:32 am )
XIII зуунд монголчууд дэлхийг бөхийлгөж явсныг дэлхий мэднэ. Тийм болохоор 13-ын тоо бол монголчуудад ээлтэй тоо. Эр хүний 13 мэх, азын 13 овоо гээд 13 бол ялж дийлдэг талдаа азтай тоо. Ялагдаж байсан талдаа азгүй тоо. Тиймээс тэр ялагдаж байсан талын зүгээс өрнөдийн сэтгэлгээтэй нөхдүүд элсний 13 гэх нэр томъёог өгсөн.
-
Anonymous (January 22, 2016 1:46:29 pm )
Уянга гишуунтэй унэн менийг нь олохын телее нэгдээд зев бурууг нь гаргачих сэтгэлийн тэнхээ чадвар Албан тушаалаа алдахаас айхгуй гишууд Алга тэгэхээр монголын эрх ашиг хендегдеж Байсан ч Албан тушаалтайгаа зууралдах арчаагуй л хумуусээр дуурч дээ
-
ард (January 22, 2016 3:04:38 pm )
Уянга зүтгээд бай, Луйварчдыг шах, хэрэгтэй бол хүч нэмнээ
-
зочин (January 22, 2016 4:29:57 pm )
Энэ Уянга гэгч хэрүүлч хүүхэнийг дэвэргэж байгаа хүмүүс бол жинхэнэ эх орон ард түмнээ боддоггүй хүмүүс байна. Төрийг тогтворгүй болгож үймээн самуун хэрүүл тэмцэлийг турхисан хүмүүс л ийм атгаг санааг өөгшүүлж далдаас хүсэмжилдэг бололтой. Тэдэнд өнөөгийн энэ хүнд цаг үед улс төрийн тогтвортой байдал ямар их үнэ цэнэтэй байдгийг, Монгол төрийн нэр хүндийг хүндэтгэн цаг хугацаагаа үнэлэх үнэлэмж ухаан даанч алгадаа зайлуул. Тэд зөвхөн энэ тогтворгүй байдлыг далимдуулан ашиг хонжоо хайх эрмэлзлэлдээ толгойгоо мэдүүлсэн арчаагүй бодолтнууд…
-
Хувьт (January 22, 2016 4:40:02 pm )
Чиний хэрүүлч гэдгийг халх Монгол даяар мэддэг болсон. Өөр юу ч мэдэхгүй байж худлаа сонгуулийн шоу хийгээд бай. Хүссэн хүсээгүй та нар дахин сонгогдохгүй дээ харж л байгаарай. Гэрээ олигтой авч явж чаддагүй эм төрөөр оролдохоо боль за. Эсвэл чи мөн сандал ширээ булаацалдах гээд байгаа юм уу. Болоогүй ээ нусан буу минь. Арай ухаантай нь чамаар дутахгүй. Дуугай байсан нь чамд хожоо байж ч магадгүй. Сонгосон иргэд нь харж байгаа Манай Уянга мөн сайн хүүхэн шүү гэж лав л хэлэхгүй байх. Хэрүүлийн бузар болсон Их хурлынханаас салах цаг мөн ч ойртож байна даа. Сайхан. Чамаас болоод хурлууд 10 хоног гацаанд орлоо. Ингэж ажилладаг юм уу. боль за
-
irgen (January 22, 2016 5:19:03 pm )
Alban tushaald l durtai ene saixanbileg piz ard olnig xairlaj xaragdaach
-
0000 (January 22, 2016 6:07:15 pm )
Үнэн цөөн худал хуулмаг олуул болмсон цаг юм даа Барцогтод хариуцлаг тооцох ёстой
баймаар Энэ засагын газар байх эрх байхгүй болсон Байлаа гээд алдахаас өөр зүүл байхгүй Шинэ засагын газар барлаа гээд өөдтэй өөрчлөгдөх зүүл хийхгүй гэлээч бурууд хариуцлаг тооцог ёостой -
ХҮН ХҮН (January 22, 2016 6:13:39 pm )
ҮНЭНИЙГ ХЭН НЭГ НЬ ХЭЛЭХГҮЙ БОЛ ХЭН ХЭЛЭХ ЮМ ВЭ ХЭЛЭХГҮЙ БОЛХООР ЭРХ МЭДЭЛТЭН НАРЫН ХУЛГАЙ
ЛУЙВАР ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ХҮНИЙГ ЭЛДЭВЭЭР ХЭЛДЭГ ХҮН БОЛ ЛУЙВАРЧИН НАРЫН БӨХӨС ДОЛООГЧ ДОЛДОЙ БУУНЫ НОХОЙ БАЙЖ ТААРНА -
Зочин (January 22, 2016 6:58:00 pm )
УЯНГЫН ЗӨВӨӨ.ДЭМЖИЖ БАЙНА. АН БУЗАР ХОЁР ЯГ АДИЛХАН.ИЙМ ТАГЖГАР ХҮНИЙ ДУРГҮЙ ХҮРГЭСЭН ДАРГАТАЙ НАМ ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ ДЭЭ.
-
Улс тор судлаач (January 22, 2016 7:07:05 pm )
Ажил хийж сураагуй, олон нийтийг хуурч аргалаад байдаг, улс орныг ор онд оруулсан л бол Еронхий сайдыг оорчлох нь энгийн л узэгдэл шуу дээ. Алдаа хийсэн хунийг, сонгууль ойртсон гээд л, ямарч унээр хамаагуй авч улдээд л байвал харин олон нийт сонгуулийн уед яаж дун тавьдаг аа узуулээд огдог байхгуй юу. Та нар хэдхэн сарын дараа харах болно.
-
Ардчилсан намын ахмад гишуун. (January 22, 2016 8:37:22 pm )
Алдаа гаргасан албан хаагчийн ажлыг тор авч, чаддаг хунд нь шилжуулдэг нь энгийн л узэгдэл шуу дээ. Гэтэл Ч.Сайханбилэг чи чамайг огцруулна гэхэд ямар байна? Үхлээ юу? Бор шидмэс олдвол боож ухэх нь ээ. Чи Алтангадасыг хулхидаж байж Еронхий сайд болсон биздээ. Гэтэл Ардчилсан намд олон жил унэнч явж, одий дайтай болгож, гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.
-
Цэцэг (January 22, 2016 10:09:02 pm )
Уянгын ажилд амжилт хусье дэмжиж бна
-
Naraa (January 23, 2016 8:30:49 am )
Uyangaa chi shuu
-
галаа (January 23, 2016 8:39:11 am )
Уянгаа тэмцээд бай чамайг дэмжиж байна энэ улсыг чинь хэдхэн хүн өөрснийх нь хувийн хөрөнгө шиг хувааж идээд дууслаа да цаана чинь бурхан гэж нэг юм би дээ үйлийн үрээ баярцогт сайхан билэгээ та нар хэдэн үеэрээ төлөх байхдаа одоохондоо та нар шүүх сэргийлэх бүгдийг нь худалдаад авчихсан гэж бодож байгаа байх энэ идэж ууснаа дараа нь яаж төлнө дөө өрөвдмөөрч өчүүхэн амьтад даа чааваас гэж
-
идэрээ (January 23, 2016 8:47:17 am )
хувьтад чи хөгжлийн бэрхшээлтэй юмаадаа гэхдээ хархад зүгээр байж болно цаад талаараа монголыг ямар болгосныг олж харахгүй байгаа чинь хэлгүй дүлийгээс долоон дор дотор талаараа ухаан чинь сохорчихжээ
-
Irgen (January 23, 2016 9:29:39 am )
Heruulch huuhen zamraagui 80 90 hursen hogstuulruu ya g aa bicheed baigaa yum be chi chinii Agra baragdan gej yu baidagiim uil high geed dairaid baigaagiin ta nar harsan uu zasag ogtsoruulj 2 3 sar said bolj uzeh gesen hun shuu chi yu ch hiij chadahgui ene 4 jil chinii huusen ajil chinii huuli gej bi sonsoogui yum bn
-
Улс төр уншигч (January 23, 2016 10:06:13 am )
Сүдлаач Хувьтынхаар бол Уянгын талаар халх монгол даяар мэдэж байгаа юм байна.Тэгвэл Ойрд монгол даяар,Буриад монгол даяар,Үзэмчин монгол даяар огт мэдээгүй гэсэн үг үү? Эд нар мэдвэл л монгол даяар мэдэх юм байна гэсэн ойлголт гарч ирж байна.Яагаа ч үгүй байнөө. Уянга гишүүн маань үзээд бай. Сайн үзэхгүй бол Н. энхбаяр эвгүй шүү. Тэр мангасаа мартваа. Зориг золбоотой улс төрч эмэгтэй Танд баяр хүргэе. Дэмжиж байна. Цаадах “нялх Сэнгүм” царайлсан Сайханбилэг чинь монголоо мөхөөх нь байна шүү. Амжилт.
-
АН-ын ахмад гишуун. (January 23, 2016 12:15:17 pm )
Ч.Сайханбилэг ээ чамайг Еронхий сайдын ажлаа огох гэхээрээ ингэтлээ их сандарч, хун амьтан загнаад, магадгуй зодчих гээд, ухаан тавиад байхаар чинь хондлонгоос харж санаа зовоод, чамд Еронхий сайд болсныг чинь сануулах хэрэгтэй юм байна гэж узээд энэ зуйлийг бичиж сууна даа. Уучлаарай унэн юм унээрээ л дээр байдаг шуу дээ. АН-ын дарга Н.Алтанхуягийн ач буянаар та 2012 оны УИХ-ын сонгуулийн намын жагсаалтаар УИХ-ын гишуун болж, улмаар Н.Алтанхуягийн хамгийн их итгэл тавьдаг хун байсан учраас чамайг ЗГХЭГ-ын даргаараа томилсон шуу дээ. Гэтэл чиний сэтгэл бурэн ханаагуй тул “Энэ сайн санаат хумуусийн сайхан сэтгэлийг ашиглаж Еронхий сайд болж болох юм байна” гэдэг бодол чинь сэтгэлийг чинь зовоосоор л байсан байна шуу дээ. Ингээд чи “Оох огсон хунтэй оглоо босоод заргалдав” гэгчээр ЗГХЭГ-ын дарга болгосон Еронхий сайд Н.Алтанхуягийгаа Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар, МАН-тай хамтарч огцруулж, Н.Алтанхуягийнхаа араас хутга ***** “Тугжилдэх” гэгчийг унэхээр узуулж огсон шуу дээ. Гэвч Н.Алтанхуяг маань асуудлыг том хурээнд авч уздэг хун юм болохоороо чиний энэ алдааг ярилцаад засч болох байх залуу хун юм чинь гэж тооцоод “Чамайг Еронхий сайд болговол омнох ажлыг маань ургэлжлуулэх байх, ядаж оорсдийн хун ээ халахгуй байх”гэж узэж “Еронхий сайдаар Ч.Сайханбилэгийг болгье” гэдэг шийдвэрийг Алтангадасынхан дотроо гаргаж чамайг Еронхий сайд болгосон юм. Гэтэл чи Ардчилсан намд олон жил унэнч явж, намаа одий дайтай болгож, гадаа гарч, ходоо хохорч гандсан хэдэн журмын ноход оо, торийн албаны сонгон шалгаруулалтаар торийн захиргааны албанд арай ядан орж, ажиллаж байхад нь чи муу нэг нудээр узэхгуй, МАН-ынхантай хамтарч журмын олон нөхдөө, төрийн олон хаагчдыг өчиггүй халсан биз дээ. Тэдгээр хүмүүс чам шиг ингэж боож үхэх гээгүй, харин ч хүлээцтэй байгаа байх шуу. Тэгэж ярьвал тэдгээр хүмүүс чинь өөрийнхөө хүчээр тэр албанд очсон байсан ч чи муу гөлөг хууль зорчиж халсан шуу дээ. Тэгээд чи юу ч хийж бутээгээгуй, харин ч С.Баярцогт, Ш.Солонго, Г.Ганбалд нартайгаа хамтарч улс орондоо хорлосон суйтгэх ажиллагаа хийж, ор ширэнд баригдуулж, улс орноо бараг дампууруулахад хургэсэн биз дээ. Чиний балагаар байгаль орчин яаж суйрч, ард иргэдийн амьдрал ахуй яаж доройтов. Чамтай бид одоо олон юм ярихгуй ШУУД ОГЦРУУЛНА. Дараа нь хийсэн бух ажлыг чинь нэг бурчлэн шалгуулж, алдаа завхралыг чинь чамаар засуулж, идсэн уусан бухнийг чинь чамаар барагдуулна шуу.
-
Улс тор судлаач. (January 24, 2016 1:24:44 pm )
Монголд ашиг сонирхолоороо нэгдсэн, нам дамнасан булэглэлуудээс эрдэс баялага, ашигт малтмалын туухий эдийг гадагш нь гаргаж, хурдан хугацаанд монго олж, холжсон нь МСS байх шуу. Суулийн уед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нуурсны ашиглалтыг хятадын компанитай хамтарч “Хоронго оруулалт” нэрээр зугээр авахаар хэтэрхий шуналтаж байгаад олон нийтэд баригдаж хунд байдалд ороод байх шиг байна. “Энэ ажиллагааг би хэрэгжуулж чадна” гэж амалж Еронхий сайд болчихоод одоо болтол хэлсэн ярьсандаа хурч чадахгуй байгаагаас мань эр огцорч болзошгуй байдалд хурээд байна даа.
-
гишуун (January 25, 2016 8:57:05 am )
Е/сайд та эртхэн гайгуй дээрээ огцорхоос яахав Таньд Е/сайд гэдэг албан тушаал чинь унэхээр томдоод байгаа Туунтэй зууралдах тусам булай, булхай чинь илэрч нэр хунд чинь доошлоно гэдгийг ойлго Баяртай
-
зочин (January 25, 2016 11:59:30 am )
Нээрээ улс орноо ямар болгочихвоо гэж бодохын оронд өөрчилье гээд босож бгаа эмэгтэйгээс ичээсээ …суудал албан тушаал,хувийн амбицийн төлөө бгаа нь мэдэгдэж бна шүү дээ.сайхан билэгээ хэн ч харсан чи хөгийн л бнштэээ.Удирдаж бгаа улс орон ард түмэн чинь хэцүү л бншт.Сайжирч бгаа юм алга. улам л дордууллааштээ.
-
Зөвлөх (January 25, 2016 12:01:01 pm )
энэ сайханбилэг сохор ухаантай хүн юмаа. эсвэл эх орноороо тоголчихоод …………
-
монгол (January 25, 2016 12:29:25 pm )
Уянгын зөв. Чамтай хамт шүү
28 Comments