antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2016 Comments are off

Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн байна

нийтлэсэн Admin

145336716756a09f7fb6d79

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн жавартай байна.
2016 оны 01 дүгээр сарын 21-ний 20 цагаас 01 дүгээр сарын 22-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    7-12 метр. Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 26-31 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-38 градус, өдөртөө 25-28  градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 41-43 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 26-28 градус хүйтэн байна.

 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 26-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25-нд төвийн нутгийн зарим газраар, 26-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэн байх боловч 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car