antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 2 comments

Нүүрсчдийн нам ба МОНГОЛЫН ГАЦАА

нийтлэсэн Admin

nuurschdiin_nam

Гацчихлаа. Хаана яваагаа мэдэхгүй, цаашдаа яахаа ч ойлгохгүй... Гацна гэдэг л энэ байх. Угтаа бол живж буйгаа хөвж байна хэмээн эндүүрч, сэлж яваагаа живж үхлээ гэж андуурахыг гацаа хэмээж буй юм.

Нэгэнт живэх, хөвөхийн алин болохыг мэдэхгүй тохиолдолд үүссэн нөхцөл байдлаас гарах арга зам ч бас хаалттай гэсэн үг.

Чухам хэн, ямар эрх ашиг, учир шалтгаанаар, юуны учир зуун зууны турш хөгжлийн зүг тэмүүлсээр ирсэн Монголыг ийнхүү гацааж орхив оо? Эдүгээ улс төр болон эрүүгийн гэх талбарт өрнөж буй, тэр тусмаа томоохон орд газруудыг тойрон бий болсоор байгаа үйл явдал, нөхцөл байдлыг хамгийн энгийнээр, тойм байдлаар хоёр хэсэгт хувааж болно.

Эхнийх нь Нүүрсчдийн нам хэмээн тодотгох болсон нам дамнасан бүлэглэл. Үзэл бодол гэхээсээ илүү бизнесийн ашиг сонирхол нь энэхүү Нүүрсчдийн намыг бий болгосон бөгөөд хамгийн анх албан ёсны баримт бичигт Нүүрсчдийн бүлэглэл хэмээх нэрээр дурдагдан үлджээ.

Өнгөрөгч 2015 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасантай холбогдуулан МоАХ-ноос гаргасан мэдэгдэлд Нүүрсчдийн бүлэглэл гэсэн хэллэгийг хэрэглэсэн байдаг.

Түүний дараахан Төмөр замын тендерээс мөнгө завшсан хэргээр Б.Батзаяаг шалган хорих үед УИХ-ын гишүүн Х.Баттулга “Нүүрсчин намын л хийж байгаа ажил шүү дээ” гэх агуулгатай тайлбар хэвлэлд өгсөн нь харагдсан.

Ийнхүү Нүүрсчин нам гэх ойлголт, хэллэг нэгэнт албан болон албан бусаар бий болчихлоо. Тэгвэл үүний нөгөө талд Нүүрсчдийн бус нам гэж албан бусаар байж таарна.

Улс төрийн нам харгалзалгүй, Нүүрсчдийн нам хийгээд тэдний бүх салбарт шургалсан гар хөл, тэмтрүүл, эрх мэдлийн эсрэг сэм нэгддэг Нүүрсчдийн бус намын тухай энд ярьж байна.

Эндээс Монголын төр хэзээнээс Нүүрсчин ба Нүүрсчин бус нам хэмээх хоёрхон бүлэглэлд хуваагдах болов оо гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. АН болон МАН-ын хамтран төр барих болсон С.Баярын Засгийн газрын үеэс эхлэл нь тавигдав уу? Гэвч нэгэнт нам дамжсан Нүүрсчдийн бүлэглэл байгаа юм бол үндэс нь үүнээс ч өмнө соёолсон байж таарна.

С.Баярын Засгийн газрын үед Нүүрсчдийн нам анхны ялгуусан ялалтынхаа үзүүрээс атгасан гэж тайлбарлах нь илүү оновчтой байж мэднэ. Оюутолгойн гэрээ, Тавантолгойн лицензийн асуудал анх хөндөгдөхтэй хамт эл сонин нэртэй нам бий болсон байх цаг хугацааны магадлал өндөр.

Ямартай ч С.Баярын Засгийн газрын үед АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг, МАН-ын Д.Зоригт, Сү.Батболд нарын эр зоригийг шалган байж батлагдсан Оюутолгойн гэрээ өдгөө ч маргааны гол сэдэв хэвээр үлдсэн нь үнэн юм.

Мөн л С.Баярын Засгийн газрын үед Сү.Батболд хаанаас ч билээ олж авсан гэх Тавантолгойн лицензээ төрд бэлэглэж, иргэд 1072 ширхэг хувьцаа хэмээх инээдмийн жүжигт идэвхтэй тоглосон юм даг.

Тавантолгойн нэг хэсэг болох Ухаахудаг мөн энэ үеэр МСS компанийн мэдэлд шилжсэн нь мартахад арай л эрт, халуухан түүх. Төдөлгүй Засгийн газрын тэргүүн С.Баяр өвчний улмаас Сү.Батболдод суудлаа эв найртайгаар өвлүүлж, АН болон МАН-ынхан юу ч дуугаралгүй хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тухайн үед моод болж байсан шүд сугалан байж гүйцэтгэх засаглалаа унагаадаг зуршил энэ удаа яагаад ч юм давтагдаагүй.

Он дарааллын хувьд хөөвөл чухам энэ өдрүүдэд Тавантолгойн коксжих нүүрсээр барьцаалан Хятадын “Чалко” компанид 350 сая ам.долларын өр тавьсан нь одоо ч хэдэн он дамнан, хүүгийн хүүг нь тус орд газрын нүүрсээр, гайхам шударга бус нөхцөлтэйгөөр төлсөөр буйг бид мэднэ.

Тухайн үед Тавантолгойг барьцаалан зээлсэн эл мөнгөөр бялууртлаа сонгуульдсан явдалд хэвлэлийнхэн өдгөө ч шүүмжлэлтэй хандсаар байгаа.

Он дарааллаас харвал УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Оюутолгой, Тавантолгойн үйл явц үндсэндээ царцсан байдаг.

Хэт үндсэрхэг, зөрүүд Н.Алтанхуяг нөхдийнхөө хамт хөрөнгө оруулагчдад салаавч үзүүлээд байгаа мэт утга агуулгатай мэдээллүүд тухайн үед цацагдаж байв. Харин Н.Алтанхуяг “Монгол Улсыг тийм амархан барьцаалчихна гэж бодож байгаа бол санасны гарз. Үүнээс илүүг яримааргүй байна” хэмээсэн шазууртай өгүүлбэр унагасан юм даг.

Н.Алтанхуяг, түүний охин, мөн хамтран зүтгэгчдийг одоо ч яллан шүүсээр байгааг Нүүрсчдийн нам тойрон эдүгээ өрнөж буй үйл явдал, тэр дундаа Х.Баттулгыг хамтрагчдынх нь хамт гэнэт шалгах болсон зэрэгтэй цаг хугацааны хувьд бус гэхэд баривчилгаа, байцаалт зэрэг арга хэлбэрийн адил талаас нь олж харах юм бол Монголын улс төр Нүүрсчдийн болон Нүүрсчдийн бус нам хэмээх хоёрхон бүлэгт хуваагдсаны тайлбар эндээс харагдаж ч болох юм.

Н.Алтанхуягийг унагаж амарсны дараа нөгөөх л Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын гарт төр төвлөрөв. Яагаад ч юм, далд шалтгаанаар гацаад байсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилт Ч.Сайханбилэгийн үед эргэн ирж, Мянганы сорилтын сан гэнэт л өгөөмөр гараа сунгах болж, гадаадын хөл хөдөлгөөн нэмэгдсэнийг цаг тооллын эргүүлгээс харж болно.

Энэ зуур Монгол Улс өмнөд хөрштэйгөө хиллэдэг газар нутгаа гурван уулзвараар сэтлэн нарийн царигтай төмөр зам тавихаар шийдэж, нээрэн л нүүрсний асуудал эрчимтэй босож ирсэн байдаг.

“Эрдэнэс Тавантолгой”-н Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооны дарга С.Эрдэнэ цаашдаа Хятадын компанийн мэдэлд ажиллахаас татгалзан өөрийгөө шатааж, “Шангри-Ла” Хүүхдийн паркийн хашаанд сүндэрлэн босож, юм юм давхцав.

Эдүгээ Тавантолгойд С.Баярын олгосон бүрэн эрхийн дагуу Ухаахудагт үйл ажиллагаа явуулж буй цорын ганц эрх мэдэлтэй компани нь МСS буюу Ж.Оджаргалын групп.

Тавантолгойн бусад хэсэг Сү.Батболдын тавьсан өрийг өдгөө ч төлж, өндөр хүүг нь өсгөхгүйн төлөө урагшаа ачигдсаар байгаа. Ямар сайндаа л Тавантолгойн мега төслөө урагшлуулах гэж М.Энхсайханыг томилох хүртэл эл орд газар аль эрт монголчуудынх биш болсныг бидний хэн нь ч мэдээгүй гүйж явах вэ дээ.

Монголын Засгийн газар орд газраа хэнтэй хамтран ашиглахаа шийдэхийн тулд Хятадын Коммунист намын хяналтын хороо, “Чалко” компанийн амыг харан хүлээж суусан ичгэвтэр үеийг ч бас мартах аргагүй.

Улс төр, бизнесийн энэ мэтийн хэлхээ холбоо, эргүүлэх аргагүй нөхцөл байдлыг бий болгосон С.Баяр бараагүй удаж, Сү.Батболд мартагдах дөхөж, Д.Зоригт хаана яваа нь ч мэдэгдэхгүй чимээ алдрав.

Гэвч Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Ноён уул буюу Гацууртын орд, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ, Тавантолгойн шийдвэрлэх асуудлууд, тэрчлэн уул болгоноос илэрсэн ухаж баршгүй нүүрсний том, жижиг орд газрууд, Баянтооройн нефтийн бассейн зэргийн хувь заяаг гардан шийдэхээр гар гараасаа барилцан зогсож буйг өдгөө бид харж байна.

Н.Энхбаярын ид ноёрхлын үед АН болон МАН дамнасан улс төрийн бүлэглэл, фракцын талаар хэвлэлүүдийн нүүрнээ харагддаг байв. Магадгүй Нүүрсчдийн намын эхлэл энэ ч байсан байж болох.

Үйл явдлууд ийнхүү үнэгний шогшоогоор орооцолдож, цаг хугацаа мөр буруулах мэт одсон хэдий ч Монголын хэдэн томоохон орд газрыг тойрсон улс төр, бизнесийн гинжин хэлхээ бүхий ээдрээтэй тоглолт өнөөдрийг хүртэл эрчимтэй үргэлжилсээр ирсэн нь энгийн ухаанаар шүүхэд ч тодорхой ойлгогдох дүр зургийг нэгэнт үүсгэжээ.

Эл тоглоом цаашдаа улам хатуу, хайр найргүй, харгис болох төлөв байдал ч бас анзаарагдаж байна. Нүүрсчдийн нам гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн үсрэнгүй хөгжил, ажлын байр, өндөр цалин, хөгжил, хөрөнгө амладаг.

Тэгвэл Нүүрсчдийн бус нам төмөр замын цэрэг, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлого, орон сууцжуулах аян, мал, махны экспорт, үндэсний үйлдвэрлэл, үүгээр дамжин ирэх удаан боловч хөгжил, хөрөнгө амладаг.

Анзаарч байгаа бол тэд адилхан л хөгжил, хөрөнгө амлаж байна. Түүнд хүрэх замыг л харин өөрөөр тодорхойлдог. Нүүрсчдийн намынхан “Орд газраа зарж, эсвэл барьцаалж, нүүрс хийгээд бусад баялгаа үнэ нь унаж хэрэггүй болохоос нь өмнө хурдхан арилжиж, уул уурхайгаа хөгжүүлэхгүй л бол Монгол сөнөнө” хэмээн айлгадаг.

Гэтэл Нүүрсчдийн бус намынхан мал мах, ноос, ноолуур, тариа будаа, үндэсний үйлдвэрлэл л Монголыг аварна” хэмээн учирладаг. Яг л ийм хоёр талт, хоёр үзүүрт, нөгөө утгаараа бол аль аль нь байж болох нэг зоосны хоёр тал мэт ааш аяг, үзэл бодлын ялгаа, туйлшрал дунд төр цуцав, түмэн ядрав.

Хээгүй П.Очирбат “Гадаадын хөрөнгө оруулалтыг алдаж болохгүй” хэмээн ярилцлага өгснөөрөө Нүүрсчдийн намыг дэмжиж, хийгүй Н.Багабанди “Ажил хийвэл ам тосдоно” хэмээн “Титэм үг”-ндээ эшлэснээрээ Нүүрсчдийн бус намыг өөгшүүлж амжив.

“Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортыг багасган, дотоодын үйлдвэрүүддээ боломж олгоё” хэмээн зөрүүдлэн зүтгэснээрээ Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нэг л мэдэхэд Нүүрсчдийн бус намд албан бусаар бүртгэлтэй болчихсон байх юм.

Нөгөө талд нь З.Энхболд “Сентерра гоулд”-д хожоотой шийдвэрийг бататган спикерийн алх тогшсоноороо Нүүрсчдийн намын идэвхтэй хамсаатан болох энүүхэнд.

Тэгэхээр энэ Нүүрсчдийн нам гэдэг чинь үнэн хэрэгтээ юу юм бэ? Хий үзэгдэл, хийсвэр хувьсал юм уу? Эсвэл зүгээр л хөгжилд хүрэх арга замаа хоёр өөр байдлаар тодорхойлж, нэг уулын хоёр талаас авираад байгааг нотлох үзэл бодлын ялгаа юу? Улс төрийн нам, хувь хүн бүрийн оюун санааны нэгээхэн хэсэгт орших баяжих хүслийг агуулсан “тархины атираа” юу?

Улс дамнан үйлчилж, улс төрийн нам хамааралгүй оршин тогтнодог олон улсын эдийн засгийн алуурчдын Монголыг онилсон сум юм уу? Тэгээд тэднийхээ гар хөлийн ганган дохиогоор ажилладаг төрд шургалсан зохион байгуулалттай худалдагдсан бүлэглэл үү? Хэрэв тийм бол Монголыг алах, Монголыг аврах хоёр бүлэг амь тэмцэн үзэлцэж байгаа болж таарлаа.

Тийм бол ийм их баялаг, энэ олон малтай байтлаа ингэтлээ хямрахаас ч яахав. Оюутолгойгоос монголчууд бид юу хожиж, юу алдав, Тавантолгой өнөөдөр ямар байдалд байна гэсэн асуултын хариулт нь Нүүрсчдийн намын үнэн төрхийг илчилж, Нүүрсчдийн бус намын багийг хуулах хамгийн ойрын шалгуур болох биз ээ. Гэвч тэр болтол тэсэж үлдэхсэн

Эх сурвалж: Mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Улс тор судлаач. (January 21, 2016 3:43:06 pm )

    Хэрэв О.Баасанхуугийн мэдэгдэл унэн бол “Шударга ес” эвсэл Ч.Сайханбилэгийг З.Энхболдоор солих зов шийдвэр гаргасан юм шиг байна. Гол нь илэрхий алдаа гаргасан Еронхий сайд аа ямарч хамаагуй унээр хамгаалж улдээвэл эрх баригчдын чинь нэр хунд шавар шалбаагт хутгалдана шуу дээ. Одоо МАН л ухаалага шийдвэр гаргах улдсэн байна даа. АН ч яах вэ? алсын бодлогогуй юм чинь Еронхий сайдаа нэг хэсэг нь хамгаалж, ногоо хэсэг нь огцруулж санал хуваагдаж тэнэгтэх л байхгуй юу. УИХ-ын гишууд та бухэнд эх орон ард тумнийхээ талд байж, эдийн засаг хундэрсэн уед шударга шийдвэр гаргахыг хусье.

  • Улс тор судлаач. (January 21, 2016 5:54:42 pm )

    Алдаа гаргасан хунд арга хэмжээ авах нь энгийн узэгдэл шуудээ. Гэтэл Ч.Сайханбилэг оорчлогдоход иргэдийн амьдрал сайжрахгуй ч гэх шиг тэнэг юм бичих юм. Болохоо байхаас нь омно энэ хунээс засгаа салгаж авахаас оор аргагуй болсон байна шуудээ. “Бухын доодохыг хараад унэг турж ухнэ” гэгчээр энэ хунийг хараад юу ч бутэхгуй оронд баригдаад дампуурсан улс л болох гээгуй юм биш бол одоо энэ тухай ярих хэрэггуй. Ер нь ажил хийж сураагуй хунийг харж, туршилт хийдэг газар ч биш.

antalya rent a car