antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2016 5 comments

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг АТГ-т шалгуулья

нийтлэсэн Admin

d_ganbold

2012 оны Орон нутгийн сонгуулиар Нийслэлийн төвийн зургаан дүүргээс МАН ялсан ганц дүүрэг нь Чингэлтэй дүүрэг. Энэ дүүргийн Засаг даргаар Д.Ганболд  6 жил ажиллаж байгаа. Тэрбээр өмнөх сонгуульд намаа ялуулсан гэдгээрээ өдгөө  МАН дотроо толгой дээгүүр явдаг нэгэн.  Гэвч Д.Ганболд намынха залуусыг дэмждэггүй, Д.Ганболдыг хов живээ ажлаа явуулдаг, хүмүүстэй ойлголцож ажиллаж чаддаггүй, дээдэст засардаж, доодост дээрэлхэж харилцдаг  “Их зантай” хүн  гэж тус дүүргийнхэн ам муутай байдаг юм билээ. Д.Ганболдыг МАН-ын дарга М.Энхболдын хүн гэдэг. Тиймдээ  тэрбээр Чингэлтэй дүүргийг хувийн компани шиг удирдах болсон байна.

Ажилдаа бараг ирдэггүй, ирэхлээрээ баахан тушаал шийдвэр гаргаад, иргэдтэй тэр бүр уулздаггүй, иргэдийн хэдэн цагаар өрөөнийхөө үүдэнд хүлээлгэдэг дүүрэгтээ “Ховор хүн” гэгдэх Д.Ганболд дарга  саяханаас гэнэтхэн дүүргийнхэндээ “хайр зарласан” сурагтай.

Ингэх болсны учир нь тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд дүүргээсээ нэр дэвшинэ гэдгээ зарласантай холбоотой ажээ. Өнгөрсөн 12 сард Засаг дарга Д.Ганболд дүүргийн ажилтнуудаа авч “Бага баян” цэргийн амралт дах “Энхийн төлөө цогцолбор”төвд  хонуутаар  амрааж, бүх ажилчдынхаа цалинг нэг нугалж олгосон гэнэ.

Улс оронд эдийн засаг хямарч, хэмнэлтийн горимд шилжсэн ийм цаг үед Чингэлтэй дүүргийн Засаг дарга шиг бэлтэй зан гаргаж  байгаа Засаг дарга нар нийслэлд байтугай Монгол улсад ч байхгүй биз. 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэж байгаа Засаг дарга Д.Ганболд энэ мэтээр төсвийн мөнгөөр өөрийгөө сурталчилж байгааг шалгаж тогтоодог газар гэж байна уу.

АТГ, Нийслэлийн захиргаанаас  Чингэлтэй дүүргийн төсөв санхүү, Засаг дарга Д.Ганболдын төсвийн зарцуулалтыг шалгаад үзэхэд буруудахгүй л болов уу.

А.Галт

Tashuur.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Fuck Genko (January 21, 2016 1:28:52 pm )

    Ugly Mofocker

  • зочинт (January 21, 2016 3:12:40 pm )

    худла нэрийг нь унагаах гэсэн оролдлого байнаа

  • ard tumen uneniig shuunee (January 21, 2016 5:26:37 pm )

    ene hun yu hiisniig chingelteichuud medej baigaa. hunii ner hundiig hoyriin hoorond yumaar bitgii ingej unagaaj bgaach

  • Болормаа (January 21, 2016 7:44:02 pm )

    Хүн муулж сонгуулийн шоу хийхээ больчилдоо.Ард түмэн доройтож өр зээлэндээ баригдаж гүйцлээ.Он гарсаар төрийн албан байгууллагыг аж ахуйн тооцоонд оруулж халж эхэллээ.Бид төрөөс мөнгө гүйгаагүй.Үнэн шударгаар хөдөлмөрлөсон татварын мөнгөөр цалинцдаг.Аль нэг яам сайдын халааснаас май гээд бидэнд цалин ирдэггүй.Монгол ард түмний татвараар цалинждаг.Өөрсдөө луйвардаж халаасалсан мөнгөө биднээс эргүүлээд гаргана гэдэг юу гэсэн үг вэ.2015 оны 12 сарын 21 ны өдөр Сайханбилэг. Баярцогт, Болор нарын 501 тоот тушаалаар хичнээн олон хүн ажлаас халагдаж он гарснаас хойш цалингийн бараа харалгүй амь зогоож байна.Ард иргэдээсээ нүүр буруулж ийм шийдвэр гаргасанд харамсаж байна.Цалингүй ажилтны цаана өлссөн гэр бүл, зүсэм талх горидсон бяцхан үрс байгаа гэдгийг яагаад ойлгодгүй юм бэ?

  • Зочин (January 22, 2016 2:57:09 pm )

    Чингэлтэйчүүдийн нэрийг барьж худал мэдээлэл бичихээ болиоч. Энэ хүнийг чингэлтэйчүүд бид өөрсдөө сайн мэднэ. Одоо үед цөөхөн үлдсэн үнэнч шударга, ажилч хөдөлмөрч засаг дарга нарын нэг нь байгаа юм даа. Худал бичиж хүний нэр төрийг унагахаа боль.

antalya rent a car