antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 5 comments

“Тансаг айлчилдаг” С.Баярцогтын баталсан тушаал “тарчиг томилолт”-д зохихгүй байна

нийтлэсэн Admin

1453255526569eeb66cae84

Улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай болон үйлчилгээний албан хаагчийн хөдөө, орон нутагт ажиллах албан томилолтын зардлыг хамгийн сүүлийн байдлаар Сангийн сайд С.Баярцогтын гарын үсэг бүхий 2011 оны зургадугаар сарын 14-ний 132 тоот тушаалаар зохицуулсан байдаг.

3333

Энэхүү тушаалд зааснаар бол “Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тарифын өөрчлөлттэй уялдуулан улс төрийн болон төрийн захиргааны албан хаагчийн албан томилолтын зам хоног, буудлын зардлын хэмжээг суманд 18 мянга, аймгийн төвд 29 мянган төгрөгөөр тооцсон байгаа юм. Харин Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд 35 мянган төгрөгөөр тооцохыг “тушаасан” байна.  Мөн төрийн тусгай албан хаагч /цагдаа, шүүх, тагнуул, авлигатай тэмцэх албаныхан гэх мэтчлэн/-дын албан томилолтын зардлыг үүнтэй адилаар тооцохыг Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн захиран зарцуулагч нарт зөвшөөрсөн байдаг.

Харин төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд зочид буудалд байрласан баримтад нь үндэслэн суманд 12 мянга, аймагт 18 мянга, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд 16 мянган төгрөг байхаар уг тушаалд заажээ. Улс төрийн болон төрийн захиргааны албан хаагч гэхээр улс төрийн томилгоогоор албан тушаал авдаг сайд дарга нар, захиргааны албан хаагч гэдэг нь яам, агентлаг, газар, хэлтсийн дарга нар мөн биз. Төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг нь тухайн яам, агентлаг, газар, хэлтсийн ажилтан. Нэг ёсондоо төрийн “зарц”. Иргэнтэй шууд тулж харилцдаг төрийн төлөөллийн ажилтан нь дарга, “хурган дарга”, тусгай албан хаагчдаасаа дор үнэлэмжтэй байх нь. Гэтэл өнөөдрийн бараа, үйлчилгээний үнэ ханш таван жилийн өмнөхтэй адил байгаа билүү. Үүнийг эдийн засагч, санхүүчийн хувьд хэр баримжаатай тооцоолсон бол.

Өнөөдөр сэтгүүлчид хүртэл байгууллагаасаа томилолтын мөнгө гэж барагтай л бол авдаггүй. МҮОНТ-ээс бусад байгууллага өгдөггүй. Өөрсдөө тухайн сурвалжлагыг хийхийн тулд хувийн зардлаараа явдаг. Сэтгүүлчдийн олж харснаар бэлтэйхэн дарга нар бол энгийн биш “люкс” буюу тэрүүхэндээ л хамгийн  тохилог зэрэглэлтэй өрөөг сонгож “амардаг”. “Том дарга” гэдэг ангилалд арай хамаарахгүй “төрийн төлөөлөгч” нь тухайн зочид буудлын угтагчаас баримтаа өгөөч, болж өгвөл ахиухан зардал гарснаар бичээд өгөөрэй гэж гуйж бичүүлдэг. Түүнээс биш С.Баярцогт сайдын “тушаасан” 12 мянган төгрөгөөр амттай хоол идээд, ая тухтай амраад ажиллана гэвэл хүрэлцэхгүй. Аз болоход орон нутгийн иргэд “хөдөө хөхөрч, гадаа гандаж” яваа дарга нараа тух алдуулахгүй “буцаах” гэж айраг ганзагалаж ирэхээс эхлээд хэрэндээ л хичээдэг. Тиймээс ч “Сайд ирэх сайхан, явах бүр ч сайхаан” гэдэг хэлц гарсан биз. Монголын төр төлөөлөгчиддөө, иргэдээ үйлчилдэг “зарц” нарт ингэж хандаж болохгүй ээ. Бас болоогүй ээ, эвгүйтвэл айраг, ааруулыг ч авлигад тооцох шахам харддаг болсон энэ цагт “мэргэжлийн ур чадвартай, гадаадын “олон хэл мэддэг”, дэлхийн өндөр хөгжилтэй оронд “тархиа цэнэглэсэн” залуусыг ажилд авна гэчихээд ийм нөхцөлтэйгээр төрийн албанд урих гэж үү.

Тэгвэл Сангийн сайд С.Баярцогт өөрөө ямар зардалтайгаар орон нутагт болон гадаадын улс орнуудад ажилладаг байсан бол. Энэ харьцуулалтыг уншаад “ямар тэнэг юм бэ” гэх хэсэг байхад “нээрээ, арай ч тэнгэр газар шиг ялгаатай” гэж хэлэх хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Оффшор бүсэд данс нээлгэж мөнгөө хадгалуулаад мартчихдаг хүнээс “Та орон нутагт ажиллахдаа ямар зардлаар нэг хоног ажилладаг байв” гэж асуух хэрэггүй байх л даа.

Өмнөговь аймгийн ЗДТГ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 16 сая төгрөгөөр хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Бас хэдэн мөнгөн аяганы асуудал ч яригдаад өнгөрсөн. Харин С.Баярцогтод Сэлэнгийнхэн хэр хүндэтгэл үзүүлдэг тухайд ярихаа больё гэхэд Оюутолгойн гэрээг байгуулах үеэр Монгол төрийн “нэр хүндийг бодож” дэлхийн нэр хүндтэй буудлуудад “өөрийгөө хүндэтгэж”, амрааж айлчилдаг байсан нь оргүй биш болов уу. С.Баярцогт ч яах вэ, тариа тарьж ургуулсан мөнгөөрөө төрийн айлчлал хийхдээ амарчихдаг юм байж. Гэтэл түүн шиг газар тариалангийн, эсвэл өөр ямар нэг бизнес эрхэлдэггүй, эрхлэх боломжгүй төрийн албан хаагчид хөдөө орон нутагт заавал тэгж тарчиг нөхцөлд ажиллаад байж болохгүй. Тэр бүхэн дээр акт тавина, аятайхан “хонож” амттай хоол идэж байсан бол АТГ-т шалгуулна гээд байх утгагүй биз дээ. Өнөөдөр төрийн төлөөлөгчид Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд томоохон компаниудад, гадны ажилчдын дунд хаана хоног төөрүүлж хоол олж идэх вэ гээд явж байх зохимжгүй. Тиймээс Сангийн сайд, УИХ энэ талаар эргэн бодолцож С.Баярцогт сайдын үед “бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний тарифтай уялдуулж зохиосон томилолтын зардал”-ыг өнөөгийн нөхцөлд зохицуулан шинэчилж тогтоовол ямар вэ. Энэ байдлаас болж төрийн байгууллага, төрийн албан хаагчид гэмтэн болж хувираад төсөв хэтрүүлсэн “ял”-нд унаад байвал хэн төрд ажиллах билээ.

 Г.Бат

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochini (January 20, 2016 4:15:28 pm )

    bayartsogt ger bulteige ongotsond suuj yawaad bugdeeree suirch uheesei,yagaad gewel olson mungiig ni yu ch bodolgui hamt idej bga uchraas uheh yostoi

  • Улс тор судлаач. (January 20, 2016 5:53:41 pm )

    Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.

  • Fuck Genko (January 20, 2016 9:15:35 pm )

    Ene pizdaag alah Yumsan!!!!

  • ЗОЧИН (January 21, 2016 10:24:57 am )

    Энэ хужаа монголын төрийг самарч чадаж байнаа сайханбилэг баярцогт гэж 2 муу гомо банди нар МОНГОЛЫН ТӨРӨӨС зайлаад үхээд өгөөч ээ 2 пиздаа

  • Баагий (January 21, 2016 11:09:33 am )

    авгай нарынхаа үгэнд орж найз нарын ажилд томилж өөрсдөө төрийн зардлаар цэнгэж явдаг л гэсэн. Гэтэл жинхэнэ төрийн алба хаагчид нь томилолтын зардал авах байтугай төсөвөөс нь хасаад нөгөө хэдэн нь цалингийн хэдээсээ мөнгө гаргаж орон нутагт ажилладдаг. Цензургүй яриа гэдэг шиг цензургүй нийгэмд амьдрах ёстой сайхан юм аа.

antalya rent a car