antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 Comments are off

Дур зоргоороо үнээ нэмсэн микро автобуснуудын гэрээг цуцлая

нийтлэсэн Admin

Шатахууны үнэ өсөөд хаа сайгүй үнийн хөөрөгдөл газар авах нь тэр. Тэр дундаа нийтийн тээврийн жижиг оврын автобус буюу микрочидод харин ч хожоотой “наймаа ” болов.

Ялангуяа “Зүүнсалаа-100 айл-КТМС”-ийн чиглэлийн шугамын явдаг жижиг оврын автобуснууд өмнө нь 18:00 цагаас хойш 700 төгрөгөөр үйлчилдэг байсан бол өчигдрөөс 1000 төгрөг болгож, үнээ нэмжээ. Зам зуур Зурагт, Баянхошуунд буух хүнээс ч мөн адил 1000 төгрөг хураасан нь зорчигчдын хувьд бухимдахаас аргагүй үйлдэл байлаа. Тэгвэл энэ мэтээр үйлчилгээний үнээ хэт өсгөж буй микро автобусны тухай гомдлыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын 326352 тоот утсанд мэдэгддэг. Гол нь тухайн микро автобусны дугаар чухал.

Тэгээд ч орой орой 18:00 цагаас хойш 700-1000 төгрөгөөр үйлчилдэг учир энэ утас нь авдаггүй. Аргагүй шүү дээ. Тэд чинь 08:00-17:00 цаг хүртэл ажилладаг юм чинь. Уг нь баталсан үнээрээ бол буухиа чиглэлээс бусад нь ямар ч цагт 500 төгрөгөөр зорчих ёстой байдаг. Гэтэл амьдрал дээрээ энэ батлагдсан үнэ нь зарим чиглэл ялангуяа дээр дурдсан “Зүүнсалаа-100 айл-КТМС” чиглэлд огт хэрэгждэггүй. Хэрэгжилтэнд хяналт тавьдаггүй бололтой. Хэрэв Нийтийн тээврээс баталсан үнэ хэрэгждэг байсан бол тэд байнга дур зоргоороо авирлаад байх уу?

Ер нь “Зүүн салаа-100 айл” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобуснуудтай холбоотой гомдлыг иргэд олноор тавьдаг байна. Тэр дундаа ирж буй гомдлын дийлэнх хэсэг үнэ хөлстэй холбоотой . Энэ чиглэлд “Авто өртөө”, “Эрийн хийморь” хэмээх хоёр компани Нийтийн тээвэртэй гэрээтэй ажилладаг. Өмнө нь манай сонин энэ талаар мэдээлэл гаргаж байсан түүнээс хойш бараг хоёр cap болоход байдал яг хэвээрээ л байна. Бүр номер дугаартай нь холбогдох албанд нь мэдээлж байсан. Нийтийн тээврийн хяналтын байцаагч нар уг нь ирсэн гомдол мэдээллийн дагуу арга хэмжээ авдаг л байх.

Гэхдээ та нарын энэ ажил дураараа үнээ өсгөдөг, зорчигч үйлчлүүлэгч нартайгаа зүй бусаар харьцдаг “даварсан” микрочидод инээдтэй санагддаг бололтой. Эс бөгөөс тэд алдаагаа дор нь засах байсан. Та нар бодоод нэг үзээрэй. 18 хүний суудалтай микро 700-1000 төгрөгөөр өдөр бүр үйлчилэхэд хэдэн төгрөг болох бол. Үүнийгээ нэг сараар больё гэхэд 20 хоногоор тооцвол овоо хэдэн төгрөг гарна даа. Ийм маягаар байнга явдаг шүү.

Өчигдөр Нийтийн тээврийн газрын дэд дарга Ч.Энхсайхан мэдээлэхдээ одоогоор нийтийн тээврийн үнэд өөрчлөлт орохгүй хэмээж байсан. Гэтэл та бүхэнтэй гэрээгээр ажилладаг микрочид чинь “нууцаар” иргэдийн халааснаас мөнгийг нь хулгайлж байгааг мэдсэн үү. Бүр заримдаа дур зоргоороо авирлагчдыг өөгшүүлж суугаа та бүхнийг хардах сэтгэл төрдгөө нуух юун.

П.Дөлгөөн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car