antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 20, 2016 5 comments

Ш.Сайхансамбуу цайны газруудаа 500 саяар зараад эхэлжээ

нийтлэсэн Admin

download2013 оны 08 сарын 23-ны өдөр бидний нэрлэж заншсанаар “Нарантуул” захын битүү хүнсний захын барилга юу ч үгүй шатсан билээ. Тус зах дээр урьд өмнө нь ч их, бага хэмжээгээр гал гарч байсан бөгөөд тэр тоолонд захын удирдлагууд өөрсдийнхөө хүч бололцоогоор унтрааж, хэл амгүйхэн шиг асуудлыг нам­жааж байсан удаатай. Хүнсний зах дотор тэсэрч дэлбэрэх хүнсний бүтээгдэхүүн, хийн баллонууд олноор агуулагдаж байсан тул онцгой байдлын албаныхан яаж ч ажиллаад галыг унтрааж чадаагүй билээ. 
 
Галын дүгнэлт “Цахилгааны гэмтлээс үүдэлтэй” гэж гарсан бөгөөд захын эзэд, түрээслэгчид аль аль нь ихээхэн хохирол амссан юм. Тус зах дотор үйл ажиллагаа явуулж байсан 400 гаруй түрээслэгч ажлын байргүй хоцорч, 16 тэрбум төгрөгийн хохирол амссан гэдгийг Улсын Мөрдөн байцаах газраас томилогдсон ажлын хэсэг тогтоосон байдаг. “Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу хохи­рогч­дод хандаж, “Та бүхэн тайван байцгаа. Хохирлыг чинь бид гурван сарын дотор барагдуулна. Шинэ барилга бариад бүгдийг чинь ажлын байраар хангана. Тэвчээртэй хүлээцгээ. Гурван үеэрээ ажиллах боломжоор хангана” хэмээн мэдэгджээ. 
 
Тэр цагаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрсөн ч хүнсний захын түрээслэгчид өнөөг хүртэл хохирлоо бүрэн барагдуулж авч чадаагүй байгаа гэнэ. Хүнсний зах дотор 28 цайны газар үйл ажиллагаа явуулж, зах дээр наймаа хийдэг олон арван мянган хүмүүсийг хоол ундаар залгуулж байсан аж. Тэр хүмүүстэй байгуулсан гэрээ ёсоор ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээжээ. 

Гэвч хэлсэндээ хүрсэнгүй. Өдгөө “Нарантуул” захын хүнс­­ний шинэ захын барилга ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд эзэд нь одоогоор зургаан цайны газрыг нэг бүрийг нь 500 сая төгрөгөөр худалдаад байгаа гэнэ. Тэр бийлэгжүү загнасан хүмүүс бол Pizza Hut, Modern Nomads зэрэг бэл бэнчинтэй сүлжээ зоогийн газруудын эзэд юм. Өнөөдөр монголчууд хар зах дээр хямд үнэтэй бараа авах гэж очдог болохоос биш өндөр үнэтэй хоол зооглох гэж тийшээгээ зорихгүй гэдгийг Ш.Сайхансамбуу тэргүүтнүүд ойлгох учиртай биз ээ. Нөгөө хэдэн түрээслэгчид нь тийм их мөнгө төлж байж ажлын байртай болно гэдгээ сонсоод эхнээсээ муужирч унаж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • худалч (January 20, 2016 7:46:34 pm )

    Хаана байна тэр пицца хаана байна тэр номадс.худлаа бичихээ больцгоо

  • ЗОЧИН (January 20, 2016 8:15:29 pm )

    хүний шунал хязгааргүй даанч зуу наслаж чадахгүй юм даа

  • ZochinGolGol (January 20, 2016 11:26:24 pm )

    Mongolchuud g 21 r zuund mal shig gadaa oboljvvldeg nvgeltei muu shunaliin tulam Saihansambuu.Uchir ni ter Narantuul gegch hvn haluun hviten tamaa ariun haalganii hvcheer haalgahgvi bgaagaas bolj Dvnjingarab metiin orchin vyiin standartad niiltsen saihan hudaldaanii tobvvd selvvhen baisaar,hvmvvs narantuul deer zun ni haluun tamd,obol ni hviten tamd jibseer bga bilee.

  • naran (January 21, 2016 11:47:47 am )

    saihan cambuu araich dee heden tureeclegchiig hohiroo boloichdee tureeslegchdee pabilnoo abchihaad shuuheer hohiriloo garguulj abtsgaae

  • Иргэн (January 21, 2016 1:10:54 pm )

    Одоо шуналаа ихэсгээд шулам болсон нь дээрээ.ккк

antalya rent a car