Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд бүтэн өдөр үргэлжиллээ. Хэдхэн хоногийн өмнө тус холбооны тэргүүнд 10 эмэгтэй нэр дэвшин өрсөлдөх эрхийн батламжаа гардсан ч зургаа нь нэрээ татсан. Ингэснээр дөрвөн эмэгтэйн дунд хэн нь тэргүүнээр сонгогдох нь тодорхойгүй, хурал үргэлжилсэн юм. Үдээс хойш санал хураалт өндөрлөж, “Алдангадас” фракцийн Б.Ургамалцэцэг, “Шонхор” фракцийн С.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан ч “Будлиантай болсон” гэх шалтгаанаар дахин санал хураалт явуулж эхэлсэн юм. Уг нь, эхний санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөлдөгчөөсөө 13 хүний саналаар илүүрхжээ. Гэсэн ч дээрх шалтгааны улмаас Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа нарын хооронд дахин нууц санал хураалт явуулахаар болсон. Дахин санал хураалт 22:00 цагийн үед өндөрлөсөн бөгөөлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэг хүний саналаар илүүрхэж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн боллоо. Харин Б.Ургамалцэцэгийн хувьд түүний хүчтэй өрсөлдөгч байж чадсан юм. Ямартай ч ялалт байгуулсан С.Одонтуяа ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтад дээгүүр бичигдэх эрхийг өвөртөллөө.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (January 19, 2016 10:41:50 am )
Ene avgai minii konteneriig hulgaigaar achuulj dotorh baraag hulgailuulsan hundee.
-
зочин (January 19, 2016 11:59:25 am )
нөхөр нь МАН-ын бага хурлын гишүүн, газрын тосны газрын дарга болоод АН нэртэй бүгдийг халсан гэтэл…
-
Anonymous (January 19, 2016 12:26:56 pm )
яамай даа баяр хургэж амжилт хусье
-
зочин (January 19, 2016 12:48:22 pm )
нэр дэвшигч нар дотроо хамгийн боломжийн нэр дэвшигч байлаа баяр хүргэе ёс зүйтэй хүн гэж харагдахаар байдаг шүү
-
zochin (January 19, 2016 1:45:31 pm )
yostoi butehgui balai avgai.ardchilsan emegteichuudiig ene hun udirdval manai AN hetsuudne dee songuulid.Yana daa!!!
5 Comments