antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2012 3 comments

Зулзаган коммунистууд

нийтлэсэн Admin

“МАНАН” хэмээгдэн зарим нэгэнд адлагдан гурван он нөхөрлөсөн эрх баригч хоёр намын эв нэгдлийн ган бат илэрхийлэл болох хамтарсан Засгийн газар ганхаж эхэллээ. Ганхах ч юу байхав, нуран унах нь нэгэнт тодорхой болчихсон гээд хэлчихэд болно.

 

Засаг унах сургаар МАН-ын НАМЗХ-ны залуус буюу “Зулзаган коммунистууд” жинхэнэ дүр төрхөө харуулж байна. “Зулзаган коммунист” гэж нэрийдэх болсоны учир нь төрийн алба, сайдын сэнтий, гишүүний суудалд санаархан эцэг, эхдээ эрхлэн тунидаг шигээ Монгол төрийн эрх баригч намын дарга болон удирдлагуудын үүдэнд жагсаж байгаа залуус олноороо төрийн ордныг чиглэх болсоных.

 

Өнгөрсөн жил нэрээ сольж, дүр төрхөө өөрчлөхөө мэдэгдэн эрс шинэчлэлийн их аяныг эхлүүлсэн тус намын залуус өдгөө хуучуулаасаа ихээ өөр хүмүүс гэдгээ батлан харуулж байна. МАН бол зүүний үзэлтэй нам. Өөрөөр хэлбэл нийгмийн дундаж давхаргынханд зориулсан бодлого барьдаг. Нөгөөтэйгүүр сайн, муугаар хэлэгдсэн ч тус намын 90 жилийн түүх том гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй тус намын гавъяаг монголчууд хүлээн зөвшөөрдөг. Хийсэн гавъяа ихтэй тус намд хийх зүйл их бий. Шуудхан хэлчихэд өнөөдөр тус намын рейтинг өндөр байгаагийн 70 хувь нь өмнөх замналтай нь холбоотой. Энд бас нэг зүйлийг анхаарахгүй өнгөрч болохгүй.

 

Тухайлбал тус намын өнгөрсөн 70 жилийн түүх, туулсан замналд боловсон хүчний бодлого нэлээд өндөр байр суурийг эзэлдэг байсан юм. Их зарчимч бодлогоор боловсон хүчний асуудалдаа ханддаг байсан гэсэн үг л дээ. Тэр хэрээр хуучин МАХН-ын залуус ахмадуудынхаа зангарагаас эмээдэг байсан юм. Хэдийгээр ах дүүсэг хэмээн гоочлогдох үе олон байсан ч яах аргагүй боловсон хүчний том бодлоготой тэр хэрээр зах замбараатай жинхэнэ утгаараа төрийн хар хүнийг бэлдэж чаддаг байсан хэрэг. Харамсалтай нь сүүлийн үед тус намын олон жилийн замнал бас туршлага бүхий боловсон хүчний бодлого үндсэндээ алдагдчихлаа. Үүний хамгийн тод илрэлийг хамтарсан Засгийн газрын задрал эхлэх гэж буй энэ үед авирлаж буй МАН-ын “Зулзаган коммунистууд”-ын маанагралаас харж болно.

 

Урлагийн од гэж дуулснаас улстөрийн од гэж ярьдаггүй. Басхүү урлагийн од хэмээн цээжээ дэлдэгч зарим нэг нөхдийг хараад од гэдэг үгнийх нь урд “м” үсэг тавьчихсан гэж боддогоо нуухгүй. Яг л үүн шиг туйлширсан, албан тушаалд шунан дурласан залуусын хийрхэл хэрээс хэтэрч байна. Тэдний тэнэглэлийг зогсоох хүч МАН байгаа эсэх нь бас л эргэлзээтэй санагдах боллоо. Мөнгөөр зодсон МАН-ын Зулзаган коммунистууд Монголын төрд шургалахыг санаархан хэдэн халтар төгрөгөөрөө бараа дарах гэж Бээжингийн зээл дээр зогсох наймаачин лугаа адил авирлаж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг биш гэж үү. Уг нь эрх мэдэл албан тушаалыг мөнгөөр худалдаж авч болдоггүй л баймаар.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 11, 2012 11:16:10 pm )

    Yag heljee… ene t1-uud ajil hiij amidaraach ee! MAN-ii ue zalgamjlagchid gej luivar yaj, haanaas hiihev gesen iim guluguud ih bh um aa

  • Anonymous (January 14, 2012 6:18:05 am )

    ednii esreg bosokh bolno.

  • Anonymous (February 05, 2012 5:36:39 pm )

    oyutan baihaasaa ehlen luuwar hiij byajsan humuus bolgoomjiloh heregtei itgej bolohgui

antalya rent a car