
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул
1. Нярай хүүхэдтэй айлд шөнө орой гадны хүн орохыг цээрлэдэг. Учир нь хүүхэд хөлсөж цочно, өвчин тусч халуурах гэм байдаг.
2. Нялх хүүхдийг шөнө орой айлаар оруулах, гадаа авч явахыг цээрлэнэ. Зайлшгүй шаардлага гарвал “Бор халзан туулай” болгож хамрыг нь дагуулж хөө түрхдэг нь хүүхдийн зүсийг хувирган өөрчилж чөтгөрөөс буруулж байгаа хэрэг юм. Монголчууд эрт дээр үеэс хүүхдийнхээ магнайд хөө түрхэж харанхуй шөнө авч явбал ямарваа нэгэн зовлон тохиолддоггүй гэж үздэг. Түүнийг” Бор халзан туулай” гэх нь ч бий. Энэ талаар нэгэн домог байдаг юм байна.
– Чи юунд хүний нүд рүү үнс цацаж байгаа юм бэ? гэж асуухад, эхнэр нь хариу уурлаж:
– Юу гэсэн үг вэ? Харин чи өөрөө миний нүүр рүү үнс цацчихлаа гэж эхнэр нөхөр хоёр хэрэлдэж эхлэхэд чөтгөр баярлаж одоо л нэг завшаан ирлээ гээд хүүхдээ газар тавихыг хүлээж суутал хүүхэн хүүхдээ элгэндээ тас тэвэрчхээд нөхөртөө уурлаж,… хувцас хунараа авч, хүүхдийнхээ духанд хөө түрхээд, төрхөмдөө буцахаар гарч явав. Чөтгөр эр эм хоёроос хүүхдийг нь авч чадсангүй боловч сэтгэл мохсонгүй. Айлын эхнэрийг дагаж явав.
– Үгүй, саяхан нэг тал тогоо тэвэрсэн, доголон Дарь эх л үүгээр өнгөрсөн гэж хариулав. Учир нь хөө түрхсэн хүүхдийн магнай нь хагас дугуй тогоо болон харагдаж, хазгай уншсан Дарь эх нь доголон Дарь эх болж үзэгдэж чөтгөр халдаж чадаагүй юм байж. Хөөрхий бүсгүй хүүхэдтэйгээ амар мэнд төрхөмдөө харьжээ. Түүнээс хойш монголчуудын дунд шөнө хүүхэд нялхсыг авч явахдаа духан дээр нь хөө түрхэж гаргавал муу юм, гай барцад учирдаггүй гэсэн уламжлал тогтжээ.
3. Харанхуй шөнө нялх хүүхдийг гаднаас нэрлэн дуудахыг цээрлэнэ. Дуудваас буг чөтгөр хорлоно, өвчин тахалд өртөнө гэнэ.
4. Хүний (хар элгийн) хажууд хүүхэд багачуудаа загнан зандрах, зэмлэхийг цээрлэнэ. Гадны хүн байхад зайлшгүй үед анхааруулах болон зөөлөн дуугаар сануулах, тун болохгүй бол нүднийхээ харцаар зэмлэнэ. Үл хэрэгсвээс хүүхдийн зан эвдрэнэ, үг үнэгүй болно гэнэ.
5. Хүүхэд багачууд үл ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ. “Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, ахин давтвал сөхөж сануулан зэмлэ” гэдэг.
6. Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ. Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгана. Хорвоод мэндэлсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.
7. Хүүхэд хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.
8. Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.
9. Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс хэдэр догшин зантай болно гэнэ.
10. Хүүхэд тургиж наадахыг цээрлэх ба тэнгэр задраана, их салхи салхи шуурга босно гэнэ.
11. Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ. Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.
12. Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлган цочоохыг цээрлэнэ. Сүлд нь тэнэж өвчин олно гэнэ.
13. Нялх хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай, буянтай гэхчилэн ил магтан хэлэхийг цээрлэнэ. Цагаан хэл ам хүрнэ.
14. Нялх балчир хүүхдэд хоргой торгон хувцас өмсүүлэх алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэж цээрлэнэ.
15. Нялх хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар авч очихыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин болно гэдэг.
16. Хүүхдийн хувцасыг гадаа хонуулахыг цээрлэнэ. Муу адын хорлолд өртөнө, өвчин олно гэдэг.
17. Хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ. Хэрүүлийн бузар болж, өвдөж зовно гэдэг.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 18, 2016 4:47:15 pm )
залуу аав ээжууд уншихсан. хэлээ хазаад хуухдээ их эрхлуулж байгаа харагдах юмаа.настангууд нь уг сургаалаа хайрлаж чадахгуй, залуурхах болжээ…
-
Anonymous (January 18, 2016 9:32:23 pm )
Настангууд нь залхуурах биш, ес заншлаа мэдэхгуй л байхгуй юу! Одоо ес заншлаа маш сайтар судалж, евлуулэх хэрэгтэйдээ!!!
2 Comments