antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2016 7 comments

“ЭМС-ын сайдын томилгооноос болж Ч.Сайханбилэг огцорч магадгүй”

нийтлэсэн Admin

1453091975569c6c8702fc9

УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Гацууртын ордыг энэ долоо хоногтоо эрх баригчид батлахаар улайрч байгаад туйлын харамсч байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гацууртын ордыг ашиглаж эхэлснээр хүнцэлийн хор ялгарч тус хорыг 2000-10000 мянган жилийн хугацаанд саармагжуулахдаа хэдэн зуун мянган ам.долларын зардал гарна. Мөн зуу зуун хүний амь нас эрүүл мэндийн асуудал яригдах нь дамжиггүй. Ирэх 2016 оны сонгуульд зарим нэг аймгийг мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин өөртөө тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг оршин сууж байгаа энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй юм. Хотожсон гишүүдийн тоог нэмэх арга хэмжээг авч болохгүй шүү дээ. Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуй, нөхцөл байдлыг мэддэггүй гишүүдийн тоог нэмэх нь туйлын буруу юм. Эрүүл мэндийн сайдын томилгоог яаравчуулах ёстой. Тус салбарын сайдыг томилох хуулийн хугацаа дууссан. Хугацаанд нь томилоогүй учир Ерөнхий сайд өөрөө буруудна. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгвэл тус огцруулах бичигт Эрүүл, мэндийн томилгооны асуудлаас болж гарын үсгээ зурах гишүүдийн тоо нэмэгдэж байна”  гэлээ.

Мөн бие даагчдын зүгээс Төрийн албаны тухай хуулийг дэмжихээ мэдэгдсэн юм. Гэхдээ тус хуулинд мэргэжлийн бус сайд, ажилтнуудыг төрийн албанд томилохыг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд алслагийг дэмжиж байгаа аж.

Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “УИХ маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Үндсэн хуулийн цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг 65 байх заалтыг дэмжинэ. Ингэснээр цэц хариуцлагажина. Мөн Улс төрийн намын тухай хуулинд намуудыг хөрөнгөгүй байхаар тусгаж оруулж ирснийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь шударгаар хуримтлуулсан хөрөнгийг хураах асуудал байж болохгүй, зах зээлийн тогтолцоонд хувь хүн ч хөрөнгөтэй байдаг. Нам тодорхой хөрөнгөтэй байж хараат бус тогтолцоонд оршин тогтоно. Үүний зэрэгцээ намуудыг бүртгэх тогтолцоо болон 3000-аас доош хүн амтай сууринд намын анхан шатны нэгж байгуулах заалтуудыг оновчтой бусаар тусгасан” гэж онцолсон юм.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Дорнын унага (January 18, 2016 2:03:14 pm )

    Битгий хуц Болорчулуунд хандав

  • bantan (January 18, 2016 4:25:28 pm )

    Хотын гишүүдийн тоо нэмэгдлээ гээд дэвшил болох уу.Ямар ч хэрэггүй олон гишүүнээр хот яадгийн.Сайханбилэг засгийн нэг гишүүнээ томилчихож чаддаггүй новш юмаа.

  • zochin (January 18, 2016 4:31:38 pm )

    Энэ засгийн газар үнэхээр чадваргүй гэдгээ уламбүр баталсаар л байна.Одоо бүр өртэй ядуу ардаа хордуулж алах нь дутаж гэнэ.Та нар худлаа үглээд байхаар Сайханбилэгээ 2-хон гарын үсэг нэмээд огцруулчихаач.Ниргэсэн хойно нь хэнтэй юутайгаа хашгираад ч нэмэрүй болно шүү.

  • Зочин (January 18, 2016 7:35:44 pm )

    Сайханбилэг АН хоёр төрөөс зайлбал яасан юм.

  • Irgen (January 18, 2016 9:14:40 pm )

    Enhbold bayrcogt garamgaibaatar nariig baigaa cagt ene zasgii gazar bolon uls ornii ajil zov golidirloor yvna gej ugui biz oroon oroon joroogoo gej getevchee bodson horchinguud!!!

  • irgen (January 18, 2016 10:14:47 pm )

    Eruul mendiin saidiin suudal yun chuhal baigaa yum be MAHN- shagnaliin suudal ene suudald ajil hiih hun ochihguin oilgomjtoi. Lambaaa baihad hangalttai.

  • Улс тор судлаач. (January 19, 2016 9:53:14 am )

    Одоогийн хууль эрх зуйн дагуу Еронхий сайд нь ямар нэг сайд орон гарахад, хусэлтийг нь хулээж аваад, засаг хамтарч байгуулсан нам эвсэлтэй ярилцаж, яриа хэлэлцээрийнхээ ур дунг оорийн намын гуйцэтгэх удирдлагад танилцуулж тохироод, нэр дэвшигчээ Еронхийлогчидтэй зовшилцож, нэр дэвшуулсэн албан бичгээ УИХ-д оргон мэдуулдэг хуультай. Хуулийн энэ заалтын дагуу Ч.Сайханбилэг ЭМС-ийн сайдыг оороо бие даагаад УИХ-аар томилуулчих бололцоо бурэн байгаа богоод, лоороо харамсалтай нь хувь хунийхээ хувьд шийдвэр гаргаж чаддаггуй, бусадтай хариуцлагыг хуваалцах гээд л мунгиндаг л хун байгаа байхгуй юу даа. Тэгэхээр энэ нь ч бас Еронхий сайдын эрхийг бурэн хассан ч зуйл биш л болж байгаа юм л даа. . Учир нь Еронхий сайд хамтарсан нам эвсэлтэйгээ ярилцсан зуйлээ оорийг нь Еронхий сайд болгосон намтайгаа тохиролцохоос оор арга байхгуй. Ямар ч орны хувьд ийм л байдаг. Харин энд Еронхийлогчтэй зовшилцдог нь унэхээр илуу зуйл тул энэ заалтыг хуулиас хасч болох юм. Тэгэхээр ЭМС-ийн сайдыг томилж чадахгуй байгаа нь цэвэр Ч.Сайханбиэлээс болоод байгаа зуйл шуу дээ.

antalya rent a car