Таван хэмжээст ертөнц
Сайн байна уу, Ерөнхийлөгч өө?
Төрийн тэргүүн эрд ил захидал бичих нь бүү хэл хөөрүү бага насандаа хөвгүүдэд ч нууцхан зурвас бичээгүй эгэл бүсгүйн захидалд бүү цочирдоорой. Хүний төлөө дуугарахаасаа жийрхэхээ нэг л больчихоод байгаа энэ муу сэтгэлээ дийлсэнгүй, эрхэм ерөнхийлөгч танаа захидал бичих болсон минь учиртай.
Нам, төр, сонгууль гурваас холоо зөрдөг шүүрхий хэдэн нийтлэлтэй, нэр, мөр, сэтгэл гурав нь зөв явахыг уриалахаас хэтрэхгүй дулимаг хэдэн бичвэртэй, хэний ч захиалгаар бичдэггүй, хэний ч талд үйлчилдэггүй ядмаг энэ буланг тоож нэг хараад, тогтоож нэг уншина уу.
“Аавгүйдээ гутрах нэг цаг байхад “аав”-тайдаа баярлах өөр нэг цаг тохионо гэдэгт итгэн итгэн хариу хүлээе, мөргөн мөргөн залбиръя.” Танд хандсан тэр эгэл ардын захидал ингэж төгссөн. Одоо л таныг тусална гэж яасан их харуулдаа бол оо?
Шүүх хуулийн өмнө хүчгүйдэхдээ ядуугийн төлөөсийг биеэрээ төлж, шударга үнэний төлөө тэмцэхдээ аавгүйн төлөөсөө сэтгэлээрээ төлж ядарсан юм чинь “ардчилсан шударга” гэх тодолголтой төрийн тэргүүн танаас гуйхгүй өөр хэнээс гуйх юм бэ, ерөнхийлөгч өө? Галхүүгийн аав болж өмөөрөх танд тийм их хэцүү байв уу? Улиран улиран сонгогдсон өнгөрсөн он жилүүдэд чинь энэ мэт ядарсан ардаас захидал ирсэн нь хэд юм бэ?
Манай булангийн 2015 оны 11 сарын 19-ний дугаарт гарсан тэр захидлыг та үнэхээр олж уншсангүй юу, эсвэл тоож хариулсангүй юу? Аль нь ч бай хамаагүй гээд суух зүрх хүрсэнгүй ээ. Учир нь үйлдвэрийн ослоос болоод хэвтэрт орж, аргаа барсан тэр залуугийн захидлын хариуг олон хүн надаас нэхэж байна. Хүргэж өгөөд л болчихдог шуудан зөөгч биш юм хойно, арга байж уу.
Цэл залуугаараа хоёр залуу ажлаа хийж яваад барилгын өргөгч төхөөрөмжинд дарагдаж, хэвтэрт орсон тэр өдрөөс хойш хоёр жил шахам дамнан байж, олон удаа хойшлогдон байж болсон шүүх хурал хохирогч залуусын эсрэг гарч, хэрэгт хамаатай этгээдүүд (барилгын захиалагч болон гүйцэтгэгч компаний нэр бүхий хүмүүс) мултран өршөөгдсөн байх юм.
Манай нийтлэлээс хойш 500 мянга, 258 мянга, 100 мянга, 10 мянга, 5 мянга, бүр 1 мянга ч хандивлаж, хүүхдүүдэд нь малгай ороолт бээлий, цамц гутал, гэрт нь 2 тонн нүүрс, 1 куб мод, хашааны банз гээд Галхүүд сэтгэлээрээ, чадлаараа тусалсан хүмүүс байна аа, байна.
Харин та алга. Тэд тан шиг аавын оронд аав болох өрх гэрийн тэргүүн биш, тэд тан шиг ардчилал, шударга ёсны төлөөх хонхны дуугаар улсыг сэрээсэн ардчилалын хүү биш л дээ. Гэхдээ тэдний заримд нь туслах сэтгэл байсан ч, заримд нь танд хандсан захидлаас, танаас эмээх сэтгэл байхыг ч үл таана. Гэвч…
Эрхэм ерөнхийлөгч өө, та ч яахав, төр улсын өдий төдий ажилд завгүй, төрийн томоо хүн, улсын томоо ерөнхийлөгч. Ядарсан залуугийн захидлыг тоохгүй байж болно. Захидал бичсэн залуу, захидлыг дамжуулсан би үүнд гомдохгүй. Харин таныг тоохгүй шүүх хуулийнхан, таны доод тушаалынхан байгаа нь тоогүй биш үү. Танд хандсан захидлыг Галхүүгийн хэргийг шүүх хуулийнхан, тэр хэрэгт хамаатай шүүгдэгчид мэдэхгүй уншаагүй өнгөрөх учиргүй. Тэд танаас жаахан ч гэсэн эмээж хүндэлж байсан бол барилгын гадна тал будаад өргөх кран нь гацаж, бэхэлгээний тороос нь тасарч, 5 давхраас унан төмрөнд даруулж няцарсан хоёр залууг хэвтэрт оруулсан ослыг үйлдвэрийн осол биш, ахуйн осол гэж аймшиггүйгээр хув худлаа шийдвэр гаргахгүй байх байсан болов уу…
“Яая даа байз. Давж заалдах гэхээр өмгөөлөгчид өгөх мөнгө байхгүй байдаг. Шүүх хууль дахиад л миний эсрэг гарчих гээд байдаг. Давж заалдсан ч дахиад л миний гол харлана. Эндхийн өмгөөлөгч маань дахин өмгөөлөхөөс татгалзсан байдаг. Хотын өмгөөлөгчийн үнэ дийлдэхгүй байдаг. Ядаж миний ослын актыг зөв гаргасан бол сардаа авах хэдэн цаас минь хэдэн төгрөгөөр нэмэгдэх байсан даа. Дүү нь яасан нь дээр вэ? Зөвлөгөө өгөөч хүмүүс ээ…” гэх мэтээр фейсбүүк хуудсандаа бичиж үлдээсэн түүний үгийг хаяад явсан аав нь, хүүхдүүдээ хаяад явсан эхнэр нь, “өршөөгдсөн” хэргийн эзэд, шударга бус шүүсэн хуулийнхан, ослын актыг худал тогтоосон мэргэжлийн хяналтынхан л лав сонсохгүй дээ.
Эрхэм ерөнхийлөгч өө. Та өршөөнгүй. Өршөөнгүй өршөөнгүйдээ зөндөө олон “атамануудыг” та өршөөхөөрөө л нэг болсон. Та энэрэнгүй. Энэрэнгүй энэрэнгүйдээ та хаягдсан хүүхдүүдийг үрчилж аваад хүүхдээр илүүрхэхээрээ л нэг болсон. Та аав хүн. Аав аавдаа та 3 сая хүний хувь заяаг дор хаяж шударга ёс, үнэний төлөө өмгөөлж байх учиртай уул шиг түшигтэй эцэг хүн. Хэвтэрт орсон аавыгаа босч ирнэ гэж хүлээсэн хоёр бяцхан хүүхдийн залбирлыг нэг сонсооч.
Эрхэм ерөнхийлөгч өө, Галхүүд тэргэнцэр дээрээ ч удаан сууж чадахгүй өвдөлт зовиураа тэвчихийн хажуугаар хэвтэрт орж бие муутай ганц ээждээ дараа болж байгаадаа бачимдах, хоёр бяцхан хүүхдээ гараас нь хөтлөөд цэцэрлэгт нь хүргэж өгч чадахгүй болсондоо гомдох, ирээдүйнх нь төлөө тааз ширтэхээс илүүг хийж чадахгүй нь гэж аргаа барах, ядуу хүнд шударга ханддаггүй шүүх хуулийнхнаас халгах гээд зовж шаналах үй түмэн шалтгаан байна аа.
Харин танд улс орны өмөг түшигтэй эцэг- төрийн тэргүүн гэдгээ харуулахгүй байх, Галхүү бид хоёрын ил захидлыг тоохгүй байх шалтгаан байна уу?
Хэнтий аймгийн шүүх прокурорын газар.
У. Галхүүгийн хүүхдүүд.
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 16, 2016 1:30:14 pm )
SET GULCH TANI NIITLELIG DEMJIJ BNA. I’M ASUUDAL MONGOLIN YADARSAN ARD TUMEND IKH HUNDRED TUSJ BNA. TER OLON ZOVLOKH SHATAR TUSLAKH NAR YAU HIIJ BNA VE. DERGED HI ZOVLOKH NERTEI HOV ZOOJ BAISNI OROND BOLOKH BOLOKHGUI IIMERHUU ASUUDLIN GANTSIT CH GESEN SHIIDVERLEKH HEREGTEI SHUUDEE
-
irgen (January 16, 2016 2:29:13 pm )
elbegdorjid iimerxvv ym unshaad baix zavgvi ix ajiltai baidag bx oo.Yg gart ni bariulj chadval eronxiilogcgh xvn neg arga bodox baix.
-
Anonymous (January 16, 2016 2:40:34 pm )
Ховд аймгаас бичсэн бол анхаарна. Хэнтий аймаг ернхийлгчид падгуй ЗА. Алба чгшдээ.
-
j N (January 16, 2016 2:48:33 pm )
Өлзийнямаа Өдийд таны захиаг унших нь битгий хэл өмнөө байгаа хоолоо барахгүй давос эсвэл гадаадын нэгэн тансаг буудалд төсвийн мөнгөөр бараа бологчтойгоо тансаглаж суугаа гэдэгт бат итгэлтэй байна. Одоо бүүр олон түмэн шүүмжлэхээс бултан чимиээгүйхэн шиг ирчихээд 2 хонов уу үгүй юу онгоцоонд суугаад арилаад өгдөг болсон
-
ulaan (January 16, 2016 4:53:53 pm )
unshina bhaa itgej bna huud huuhduuded tuslaach erunhiilugchuu uunees uur vu guih bilee dee ene zaluud tenger hol gazar hatuu bgaa daa ene osol yagaad ahuin osol bdag bnaa hen togtooson akt be ymar hunii unergui medleggui injeneruud akt uildee boloo araich dee
-
Anonymous (January 16, 2016 7:39:08 pm )
Elbegdorj yschin bolj xaltuur xiigeed zavgyu bgaa. Bxoo
-
orhon2 (January 16, 2016 9:30:33 pm )
ARD TUMENIIIII TALD BH YOSTOU
-
Anonymous (January 17, 2016 11:37:45 am )
Иргэн Галхүү ерөнхийлөгчийн сонгуульд Цахиагийн Элбэгдоржийн төлөө өгсөн, ард түмний олонхи мөн түүний төлөө өгсөн.
Санал бол итгэл, мөн горьдлого. -
цэцэг (January 17, 2016 1:35:25 pm )
Эрхэм ерөнхийлөгч өө энэ захидалын хариуг өгөөгүй яваа юм уу ?ерөнхийлөгчийн хэвлэл мэдээний албаны ажилтнууд юу хийж байна ?тэд нар л ерөнхийлөгчийн өмнөөс захидал шуудантай харилцаж ерөнхийлөгчид мэдэгдэж байх учиртай төрийн ажилд ингэж хайхарамжгүй хандаж болохгүй ард түмэний бүхийл захидалд хариулт өгч байх ёстой биздээ ?
-
цэцэг (January 17, 2016 1:42:11 pm )
Сэтгүүлч Ч Өлзийням аа ерөнхийлөгчийн хэвлэл мэдээний албаыг ялгаварлан гадуурхахгүй ажилаа хийж ард түмэний захидалыг төрийн тэргүүнд хүргэдэг болтол нь бич бас ард түмэний захидалуудад хэрхэн яаж хандаж яаж төрийн тэргүүнд хүргэж байна гэдгийг ч сурвалжилж үз
-
зочин (January 17, 2016 3:01:23 pm )
Тэр хатуу харгис хүний сэтгэлд мөнгө ,эрх мэдэл гэхээс өөр юуч байхгүй гутамшигтай нэгэн шдэ.Итгэх хүлээх энэ тэр гэсэн сайхан үг бүү бич.Зүрх нь цусаар биш мөсөөр дүүрсэн энэ төоийн ямбатнуудад энэ мэтийн асуудал үнэхээр жижиг байгаа нь харагддаг.Тэдэнд юу ч хамаагүй,зөвхөн өөхөлсөн биедээ өнөөдөр юу олж наачих бол болох вэ гэж өхлт мөнгө зүүдэлж суудаг элийрсэн хүмүүс шүү дээ
-
zochizochinnzochinzochinzochin (January 17, 2016 4:26:03 pm )
erunhiilugch gej dee hooson chalchigch.gehdee ner nuurd durtai bolohoor zahidal ochvol tuslaj reklamdaj magadgui yum daa
-
зочинзочинИргэИргэннзочинзочин (January 17, 2016 5:51:48 pm )
Элбэгдорж энд тоож хардаггүй юмаа гэхэд Монгол төр, УИХ ын гишүүд, засаг захиргаа нь яачихсан хүмүүс байна аа? Нөгөө урвагч Ариун гэх бохир авгай яасан бэ? Хэнтийгээс сонгогдсон аварга гуай яаж хандсан бэ?. Дахин дахин нэр дэвшиж унаж цөхрөөд Оюу толгойн мөнгөнд гэдэс нь хагартал цадсан халзан Ганболд яав аа? Жирийн ажилчин хүнд хууль шүүх ч өндөр цалинтай учраас мөнгөтэй хүмүүсийнхээ талд үйлчилдэг юм байж, туслах жирийн иргэд байхад томчууд нэг ч байхгүй юу? энд бичсэнгүй юу? Хэнтийн сайн дарга гэгдэж байсан нөгөө Жаргал бас анхаарсангүй юу? хэлж ярьж байгаа нь зөвхөн сонгууль байдаг учраас л ингэж ядарсан жирийн иргэнд хандахгүй байна уу? Баячууд аа! Санал авах өгөх цагт чинь жирийн сонгогч нь олон бий байх шүү. Мөнгөтэй хүмүүс гэдэг чинь заавал нэг булхай хийж байж л мөнгөтэй байх болохоос бус жирийн нөхцөлд хэдэн мянган жил ажиллаад ч мөнгөтэй болж чадахгүй харин гэдсээ л тэжээдэг юм шүү. Хэрвээ мөнгөтэй бөгөөд ихэмсэг байгаа хүмүүс бол бүгд ялтан шүү гэдгийг ядуус ойлгож байгаа л даа.Жирийн ядарсан хүнд өгч чаддагүй мөнгө бол мэс засал, хавдараа л эмчлэх мөнгө дөө.
-
зочинзочинИргэИргэннзочинзочин (January 17, 2016 5:55:31 pm )
Саналаа буруу хүний төлөө өгөхлөөр ийм болдог байх нь дээ эцэстээ. Хэн ч хэзээ ч өвдөж,бас осолд орж болно. Бүр үхэж ч болно. Гэхдээ эргээд хэн хэрэг болох вэ гэдгийг, хэн нь төрд ёс зүйтэй вэ?, хэн нь ард олныхоо төлөө явж чадах вэ? гэдгийг харж сонгох болохоос бус уран донгоддог жиргээчдийн төлөө саналаа өгч болохгүй гэдэг нь харагдаж байна даа.
-
баатар (January 18, 2016 9:32:00 am )
элбэгдоржийн хуулийнхны толгойг илдэг явдал хирээс хэтарлээ Мөнгөтэй бол хүн алсан ч байсан тэр хүний талд шийдвэрийг хууль шүүхийнхэн гаргадаг болсоор удаж байна Ялангуяа цаазыг байхгүй болгосноос болж хичнээн муухай жигшүүрт хэрэгүүд гарч байна даа Элбэгдорж ерөнхийлөгчөөс болихоороо НҮБ дорох гээд монгол орныг сүйтгэж байна шүү дээ АСЕМ ийн уулзалт нэрийн дор мөнгийг урсгаж байгааг харж л байгаа биздээ
-
zochin (January 21, 2017 10:12:58 pm )
erohiilogch unshij chafdaggui yum bishuu
16 Comments