antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2016 Comments are off

Өмнөд Солонгос Шар тэнгист сургуулийн буудлага хийв

нийтлэсэн Admin

14529111635699aa3bb8f93

Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ хөлөг онгоцууд баасан гарагт Шар тэнгист сургуулийн буудлага хийсэн байна. Энэ тухай тус улсын ТЦХ-ний командлал мэдээлжээ.

Таван хөлөг онгоц оролцсон уг сургуулилт нь “флотын байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой” гэж тус яам мэдэгдсэн байна.

Сургуулилтын явцад хоёр Солонгосын далайн хил болох Хойд хилийн шугамыг хамгаалах тактик боловсруулжээ. 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны дараа АНУ дангаар тогтоосон энэ хил хязгаарыг Умард Солонгос хүлээн зөвшөөрдөггүй байна. Үүнээс гадна, хөлөг онгоцны их буунуудаас гал нээх, шумбагч мина хаях сургуулилт хийснийг Өмнөд Солонгосын ТЦХ-ний командлал онцлон дурджээ. Урьд нь энэ бүс нутагт Умард Солонгос болон Өмнөд Солонгосын хөлөг онгоцуудын хооронд нэг бус удаа мөргөлдөөн болж байв. 2010 онд энд Өмнөд Солонгосын хөлөг онгоц дэлбэрэлтийн улмаас живсэн билээ. Сөүлийн эрх баригчид үүнд Умард Солонгосыг буруутгасан боловч Пхеньяны эрх баригчид эрс няцаадаг. Умард Солонгос энэ сарын 6-нд цөмийн бөмбөг туршсаны дараа Солонгосын хойгийн байдал хурцадсан юм.

Д.Жаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car