Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийж, тус салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар 2015 онд эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Энэ ажлын хүрээнд найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангах зорилгоор Засгийн газраас 6 чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснийг Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд онцлов. Тухайлбал, эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд өнгөрсөн онд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нүүрсний давхаргын метан болон метаны агууламж өндөртэй хийг хэрэглэхтэй холбоотой дэд бүтэц, хэрэглэгчийн уялдааг хангах зохицуулалт хийж, байгалийн хий ашиглах эрх зүйн орчин бүрдэв. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиуд болон Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж батлууллаа. Энэхүү бодлогын баримт бичгийг найдвартай хангамж, үр ашиг, байгаль орчин гэсэн гурван тэргүүлэх чиглэлийн хүрээнд 2015-2023 онд түлш, эх үүсвэрийн чадлын нөөцийг бүрдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь бий болгох, 2024-2030 онд эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой хөгжүүлэх үе гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос баталсан “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран 2015 оныг үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах жил болгож ажилласны үр дүнд Төвийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем алдагдалгүй ажиллаж, хуримтлагдсан өр, авлагыг буурууллаа. Өнгөрсөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эрчим хүчний салбарын хэмжээнд 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Мөн агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл, өрхийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилгоор төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газрын 2015 оны 469 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 293 дугаар тогтоолоор баталсан. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон төвийн бүсийн 14 аймгийн хэмжээнд гэр хорооллын айл, өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулснаар жилд нийтдээ 5.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцсон байгаа. Өнөөдрийн байдлаар шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж, 2015 оны 12 дугаар сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчинд 1.4 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна гэлээ.
Харин эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох чиглэлээр “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5” төслийн гүйцэтгэгчтэй концессын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол “Баруун бүсийн 60 МВт-ын дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн 100 МВт-ын дулааны цахилгаан станц”-ын концессын гэрээний хэлцэл, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын гүйцэтгэгчтэй Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хэлцэл, “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил хийгдэж байна. Түүнчлэн “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гараад байгааг дурдав.
Мөн Ерөнхий сайдын 2015 оны 64 дүгээр захирамжаар ажлын хэсэг гаргаж ажиллуулснаар салбарын хэмжээнд цалингийн зардлыг 0.48 тэрбум, түлшний зардлыг 2 тэрбум, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг 6 тэрбум төгрөгөөр бууруулж, үйл ажиллагааны нийт зардлыг 8.5 тэрбум төгрөгөөр хэмнэж чадлаа. Мөн ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэйгээр худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилласны үр дүнд эрчим хүчний импортыг 120 гаруй сая.кВт.цагаар буюу 18 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээг 0.6 нэгжээр,дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус бууруулснаар хэрэглэгчдэд түгээх цахилгаан эрчим хүчийг 79.5 сая.кВт.цагаар нэмэгдүүлсэн гэдгийг хэллээ.
“Амгалан” дулааны станц 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлснээр Улаанбаатар хотын зүүн хэсгийн 20 мянган хэрэглэгчийн дулаан хангамж сайжирч, шинээр 40 мянган хэрэглэгчийг дулаанаар хангадаг боллоо. Эрчим хүчний салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2015 онд нийт 66 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажил хийж, улсын комисст хүлээлгэн өглөө. Ашиглалтад оруулсан нийт шугам сүлжээ, барилга байгууламжийг цахилгаан, дулааны чиглэлээр ангилан авч үзвэл 300 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны эх үүсвэр, 29.7 км дулааны шугам сүлжээ шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжид 249 Гкал/ц ачааллыг нэмэх боломжийг бүрдүүлсэн. Өнөөгийн байдлаар 87 Гкал/ц хэрэглээг сүлжээнд залгаж, ойролцоогоор 250 орон сууцыг төвлөрсөн дулаанд холболоо. Харин 0.22-110 кВ-ын 1064 км цахилгаан дамжуулах шугам, 0.22- 110 кВ-ын 466 дэд станц, хуваарилах байгууламжуудыг шинээр барьж ашиглалтад оруулснаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 120 мянга гаруй айл өрхийг цахилгааны эрчим хүчээр хангах боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд дурдаад 2015 онд эрчим хүчний салбарын хэмжээнд ашиглалтад орсон томоохон төслүүд, салбарын үнэ тарифын зохицуулалтын талаар танилцуулсан юм.
Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд, тус салбарын хэмжээнд 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилт тавьж, бүтээн байгуулалтын МЕГА төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн систем бий болгох ажлыг эхлүүлнэ. Мөн өндөр насжилттай тоноглолуудыг орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологиор солих ажлыг үе шаттайгаар хийж, хүний хүчин зүйлсээс хамаарах хамаарлыг бууруулах чиглэлийг барьж ажиллах болно. Түүнчлэн сүүлийн гурван жил хийсэн эрчим хүчний үнэ, тарифын бодлогын өөрчлөлт, зах зээлийн зарчмаар ажиллахаар тавьсан эхлэлийг үргэлжлүүлж, цаашид эрчим хүчний үнийг өөрийн өртөгт хүргэх, өрсөлдөөнийг бий болгохоор төлөвлөж байгааг онцоллоо.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Ж.Батсуурь, Ц.Нямдорж, А.Тлейхан, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар асуулт асууж тодруулсан юм. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар хариулт өглөө. Мөн гишүүдийн зарим асуултад ажлын хэсгээс нэмэлт хариулт өгсөн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
– See more at: http://www.unen.mn/content/58730.shtml?alias=politics#sthash.AgQoRPvf.dpuf
Холбоотой мэдээ
-
Зочин (January 16, 2016 2:14:48 pm )
САЙХАНБИЛЭГИЙН БУЯНААР МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЛОО.
-
зочин (January 16, 2016 2:26:23 pm )
Хамгийн эргүү сайд.Хэн бичиж өгсөн юмыг ард урд нь оруулаад уншдаг юм бол доо.Миний амьдралдаа хэлсэн бичсэн хамгийн муу муурай үг энэ дээр байгах улс төрийн нэрийг барьсан луйварчдаас болж урсаж байх юм.лайтай
-
Улс тор судлаач. (January 16, 2016 5:47:55 pm )
Ч.Сайханбилэг,С.Баярцогт хоер нийлээд Монголын торийн захиргааны албыг унэхээр баллаж байна. Жишээлбэл: хууль бусаар Монгол улсын хилийг нэвтэрч, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонгоог шуухийн шийдвэрээр гэж ЗГХЭГ-ын тэргуун дэд даргаар томилж болдог хирнээ ЭМСЯ-ны ТНБД байсан А.Эрдэнэтуяаг хууль бус ажлаас чолоолсон гэсэн шуухийн шийдвэр гарсан байхад томилдоггуй, хууль бусаар н.Ганчимэг, н.Ламбаа гэсэн хумуусийг томилсон ч н.Ганчимэг нь тун удахгуй авилгын хэргээр шоронд орсон байдаг. Ш.Солонгоогоор арай ядаж торийн захиргааны албанд орсон Ардчилсан намынхаа нохдуудыг халуулж, тэд нарын оронд МАН-ын олон арван хунийг томилуулж, МАН-тай засаг хамтран байгуулахгуй болсон уед тэднийг халах асуудлыг Еронхий сайдыг огцруулах бичгийг МАН-аас УИХ-д оргон мэдуулэхгуй байх асуудлаар тохиролцсон байдаг. ЗГХЭГ-ын дэд даргаар хууль журмын дагуу томилогдож, хэвийн ажиллаж байсан Ч.Сайнбилэгийг хууль бусаар халж, тууний оронд Залуучуудын холбоонд хамт ажиллаж байсан Г.Ганболд найзыгаа шууд томилж, торийн албаны хууль журам зорчсон байдаг. Ч.Сайханбилэг нь сайд нараа танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас сайд нар нь шуудайнд хийсэн ухрийн эвэр шиг эв зуйгээ олохоо больж Л.Пурэвсурэн, М.Зоригт нар нь хорш орнуудын харилцаанд сэв суух асуудлаар ХМХ-ээр мэдэгдэл хийх болсон, улсын татварын орлогын толовлогоо тасарч санхуужилт хундрэхэд зардлаа багасгаж, татварын суурь баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлийг мэддэггуй зовхон гаднаас зээл авч тосвийн алдагдлын нохохоор буруу тооцоолж улс орны орийн таазыг хэтруулсэн байдаг. Г.Шийлэгдамба сайдыгаа авилга авч газар дээр ээ баригдаж АТГ-т шалгагдан, ажлаасаа чолоологдох хусэлтээ гаргамагц “Шударга ес” эвсэлтэй ярилцаж ЭМС-ийн сайдад нэр дэвшуулэх албан бичгээ УИХ-д хургуулэхийн оронд, эвслийн доторх МАХН-тай баахан наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод, эцэст нь тохиролцооноосоо буцаж Еронхий сайд битгий хэл хэнд ч баймгуй эвгуй зан гаргаж эрх баригчдынхаа нэр хундийг олон нийтийн дотор унагаасан байдаг. АН-хан Еронхий сайдыг оорчилбол оорийн засгийн газраа бурдуулж чадахгуй маргалдсаар УИХ-ны сонгуультай золгож мэднэ гэсэн намын даргынхаа байр суурийг сонссон Ч.Сайханбилэг С.Баярцогт нар засгийн газрын бонд гаргаж 1 тэрбум ам долларийн зээл авч, тосвийн алдагдлыг нохож, мон бололцоо гарвал дундаас нь жаахан ашиг унагаах санаатай М.Энхсайхан сайдыгаа дэлхий нийтээр монго ний эрэлд гаргасан байдаг. Нэг тэрбум ам доллар гэдэг бол ногоо Чингэс, Самурай бондтой бараг тэнцуу их хэмжээний монго шуу дээ. Сонгуулийн дараа олонхи болсон нам эвсэл гарахгуй удаж, улс орны эдийн засаг улам хундэрч бараг дампуурч, Еронхий сайд хийх хун олдохгуй болвол одоо яах вэ? Энэ нохдуудийн хууль бус уйл ажиллагааг зогсоох л шаардлагатай юм биш уу.
-
Anonymous (January 16, 2016 5:58:56 pm )
Зогсох оо. Эдний үйлдэл улам галзуурана. Өвчин шуналдаа автаад юу ч хийхээс үл буцна.
Хулгайлах луйвардахдаа хувьчлал нэрээр хуулийн заалт өөрлчлөөд 100 наслах мэт ааш авир гаргана эд нар. Бид янз бүрийн юм үзэх бололтой.
-
-
Anonymous (January 16, 2016 7:20:36 pm )
medehguin zovlon deer shunal yanaa
-
Зочин (January 16, 2016 7:48:04 pm )
энэ дэмий гонзгой өөрөө сайн дураараа зайлбал монголын олон нийт ухаантай залуу гэж үнэлнэ. хүн ер нь өөрийн хэмжээнд байх ёстой. Ухаантан төр барьж байхад ард түмэнгү МЭТ. адгийн шаарнууд төр барихад хүн бүр улс төрч болдог гэсэн эртний ухаантны үг бий шүү хумсаа. америкт хумс засч байсан хүнээр өндөр албан тушаал хашуулж шившиг болж байна доо
-
galbaa (January 17, 2016 7:54:43 am )
Saixanbileg etenxii ssid erchim xuchnii talaar ix ajil xiij baigaa a shuu dee xarin xun. Muulj bicheed baigaa ta nar mimi uuriin dotood setgelee zasasch
-
зочин (January 17, 2016 12:31:57 pm )
Galbaa guyai сайханбилэг эцэнхий сайд майд гээд бас хойно урьд нь оруулаад юу бичмээр аядаад байгаанм.
-
-
ЗОЧИН (January 17, 2016 10:31:24 pm )
ХУРДХАН ШИГ СОНГУУЛЬ БОЛЖ ЭД НАР ЗАЙЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ГЭХДЭЭ АРД ТҮМЭН ӨГСӨН 5-10 МЯН.ТӨГ-Т НЬ ХУУРТАГДАЖ ДАХИН ЭД НАРТ САНАЛ ӨГЧ БОЛЗШГҮЙ БАЙНА ШҮҮ. ХҮҮХДИЙН 20 000 ТӨГРӨГИЙГ ӨГӨХ ЭХ ҮҮСВЭР ХАЙЖ АЯГҮЙ БОЛ ЦЭДЭНБАЛЫН ҮЛДСЭН ХЭДЭН БАЙШИНГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХУДАЛДАЖ ДУУСГАХ АЮУЛТАЙ.
9 Comments