antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2016 Comments are off

Нийтийн тээврийнхэн жолоочоо мэргэшүүлэх хэрэгтэй

нийтлэсэн Admin

bus99711349201502121408Нийтийн тээврийн том оврын автобусыг ямар мэргэжилтэй, хэд орчим насны хүн жолоодож байна вэ. Зорчигч та үүнийг анзаардаг уу. Иргэдэд үйлчилж буй том оврын автобусны жолооч осол гаргаж, зорчигчдыг эрүүл мэнд, амь насаар нь хохироох үзэгдэл сүүлийн үед газар авч байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шил дараалан гарсан ослыг иргэд санаж буй биз ээ. Тухайлбал, “Эрдэм Транс” компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн. Мөн“Сутайн буянт” компанийн автобус буудал дээр зогсч байсан хүмүүсийг дайрсны улмаас нэг хүн нас барж, олон иргэн гэмтсэн билээ. Энэ зөвхөн наад захын жишээ юм. Ийм төрлийн ослыг хэн гаргаж байна вэ. Мэдээж, автобусны жолооч. Яагаад гэвэл, хариуцлагагүй, мэргэшсэн бус жолооч том оврын автобусыг жолоодож буйтай холбоотой. Жолоо барьж явахдаа тамхи татах, гар утсаар ярих, зорчигчидтой муудалцах, бусад тээврийн хэрэгсэлтэй уралдах, хурд хэтрүүлэх нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Үүнийг л болиулах хэрэгтэй. Тухайн автобусанд зорчиж буй иргэдийн амь нас тэдний гарт байгааг үл анзааран дээр дурьдсан зүйлийг хийх нь ослын шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй. Автобус компанийхан ихэвчлэн буурь суугаагүй, туршлагагүй залуусыг жолоочоор ажилд авдаг нь зорчигчдийг эрсдэлд оруулж, ослын золиос болгож байгаа юм. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд үзүүлж буй компаниуд жолооч нарт өндөр шаардлага тавьж, тэндээс сонгон шалгаруулах нь зүйтэй гэдгийг иргэд хэлж байна. Товчхондоо, туршлага, хариуцлагатай, мэргэшсэн жолооч нийтийн тээвэрт дутаж байна.

С.Аз


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car