antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 14, 2016 1 comment

“Хулгайч аа, хулгайч аа…”

нийтлэсэн Admin
Данийн сэтгүүлч Ханс Холм нэгэн дүүргийн халуун усыг хэдэн цагаас хэд хоног  тасалдуулаад, харин мөнгийг нь бүтнээр хураасныг нийгэмд гаргаж тавьснаар хотынхоо даргыг огцруулж байсан хэмээн ярьж билээ.

7jasnevcg92gch3d6co6oqrb2f

Монголын уран сайхны “Гарын таван хуруу” кинон дээр Шагдарын бага хүү шинээр суусан хүүхний нь охины гарт өөрийн нь модон тоглоом байхыг хараад, “Хулгайч аа, хулгайч аа…” гээд гараад гүйчихдэг нэг хэсэг бий. Үүний тухай хойно өгүүлье.

Бидэнд харсаар байгаад л нүдэн дээрээ хулгайд алддаг юм их байна аа. Намар халаалт эхэллээ гээд зарлана. Түүнээс хойш хэд хоног нөгөө халаалт нь доголдоно. Сараар ч өгөхгүй. Тэгсэн мөртөө халаалт авсан аваагүй нь хамаагүй төлбөрөө шууд халааснаар авна. Бүтэн сар шахам халаалт өгөлгүй, нааш цааш нь баахан засварчин энэ тэр гүйлгэж гүйлгэж, сүүлдээ тэр ч айлаас хий авах байж, энэ ч айл ямар нэг юм аа хаачихаж гэх мэт шалтгаан хэлээд арай чамай нөгөө халаалт нь дөнгөн данган ирнэ. Сарын дараа шүү. Ингээд байр гэрлийн мөнгөө төлөх болоод банкин дээр очиход нэг сар халаасны мөнгө дан хийгээд л гараад ирнэ шүү дээ. Яаж ч заргалдаад нэмэргүй. Банк мэдээж буруугүй. СӨХ мэдэхгүй. Орон сууцныхан болохоор танай байранд дулаан шахсан уу шахсан, танайх ганцхан аваагүйг яаж тогтоох юм гээд л зарга мухардаа.

Уг нь ардчилсан, хүн төв бүхий төртэй бол та нэг жилийн төдий хоногт зам ашиглаагүй байна гээд төлбөрөөсөө хасах ёстой эд л дээ.

Ийм айл Улаанбаатарт хэдэн түмээрээ бий.Бүтэн долоо хоног битгий хэд бүтэн сар дулаан аваагүйнхээ төлөө мөнгө төлдөг газар манайхаас өөр байдаг болов уу. Бүтэн сар байтугай бүтэн нэг хоног дулаан хэрэглээгүй бол түүнийхээ мөнгийг хасуулах ёстой нийгэмд хөл тавилаа гээд бид хөөрч баярлаад байдаг юм шүү дээ, уг нь. Тээр жил Улаанбаатарт ирж, хэвлэлийнхэнд сургалт зохион байгуулсан Данийн сэтгүүлч Ханс Холм нэгэн дүүргийн халуун усыг хэдэн цагаас хэд хоног  тасалдуулаад, харин мөнгийг нь бүтнээр хураасныг нийгэмд гаргаж тавьснаар хотынхоо даргыг огцруулж байсан хэмээн ярьж билээ. Манайд бол энэ бүхэн жирийн үзэгдэл, наад захын жишээ, инээдмийн явдал. Харин жинхэнэ ардчилсан, хүн төвтэй төр бүхий оронд байж болшгүй үзэгдэл юм билээ.

Цахилгаан болоод усны тоолуурууд ч маапаантай гэдэг юм. Зусландаа гарсан айлын цахилгаан зарцуулсан төлбөр өмнөх саруудынхаас давсан тухай зарга өнгөрсөн зун явж л байна билээ. За тэгээд гадаа тавьсан машиныг доторхи хүүхэд мүүхэдтэй нь ачаад явчихдаг байсан юм нэг тийшээ цэгцэрч байгаа бололтой. Ер нь иймэрхүү жишээ татъя гэвэл элбэг дээ, элбэг.

СӨХ гэж нэг “сайхан гар” байна. Би өөрийнхөө хараахан ашиглаж чадахгүй байгаа яс үс, шил савыг гадаа гаргаад тавина. Түүнийхээ төлөө мөнгө төлнө шүү дээ. Энэ бол бүүр заншил болсон зүйл. Тиймээс хог гэсэн нэрнээс нь огт салгахгүй байгаа юм. Мөн  агаар бохирдуулсны төлбөр гэж авна. Машинтай бол бүр зовно гээч. Зам ашигласны төлбөр л гэнэ. Даатгал л гэнэ. Үзлэгт оруулаагүй байна гэх зэргээр мөнхийн мөнгө саагаастай. Мөн дугаар хязгаарлана. Уг нь ардчилсан, хүн төв бүхий төртэй бол та нэг жилийн төдий хоногт зам ашиглаагүй байна гээд төлбөрөөсөө хасах ёстой эд л дээ.

Шулуухан хэлэхэд төр маань хулгайч болж

Энэ мэтийн марзан гэхэд хаашаа үзэгдэл манайд зөндөө, зөндөө. Тээр жил манайхныг харьяалагддаг хороон дээрээ ир гэж дуудаад дараа нь яалаа даа. Баахан сэгсийсэн зураг дараад л иргэний үнэмлэх дээр тавьчихсан, одоо нөгөөхийг маань хүүхдүүд хараад шоолоод байдаг юм. Ер нь“Эрэн сурвалжлагдаж байна” гээд аймаг хотын цагдаагийн газрын үүдний самбар дээр байдаг зурагнууд шиг л юм байдаг шүү дээ.

Өнгөрсөн жил л гэхэд мөн л хороон дээр дуудаад танайд үздэг зурагт, угаадаг машин бий юу гэх мэтийн эрээвэр хураавар зүйл асууж байгаад нөгөөхөө ипотекийн зээл олгох шалгуур болгочихсон байх жишээтэй. Хамгийн инээдтэй нь ингэснээр захын хорооллын хоолоо өлөн зөлмөгхөн залгуулдаг айлын амьжиргааны төвшин, нэг  их баян биш гэхэд муугүй амьдралтай хүмүүсийнхтэй зэрэгцээд оччихсон байдаг.

Өнөөдөр үр хүүхдүүдийнхээ төлөө яаж ийж байгаад хужаа зурагт, угаалгын машин хоёр хэн ч авна биз дээ. Траншейныхан хүртэл дээхнэ үед хивс дэвсчихсэн зурагт үзээд хэвтэцгээдэг байсан юм шүү. Эдгээрээс гадна эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээг тойрсон бөөн мөнгөний будлиан. Оюутнуудын тэтгэлэг 70 мянган төгрөгийг өгнө гэнгүүтээ Эрүүл мэндийн нь даатгалыг төр хариуцахгүй гэж байх  жишээтэй. Тэр ч бүү хэл иргэдийнхээ хадгаламжийн мөнгөний хүүгээс татвар авна гэж нэг хэсэг дүнгэнүүлээ биз дээ.

Шулуухан хэлэхэд төр маань хулгайч болж. Ер нь хулгайч муур шиг загнах юм. Ард түмэндээ нэгийг өгсөн бол 20-ийг буцааж авна. Цаанаа нэг хулгайч санаатай. Ингэхэд Шагдарын бага хүү модон тоглоомыг нь авсан охиныг бус аавыг нь авсан ээжийг нь хулгайч гэсэн юм. Бид ч төлөөлөл болгон авсан дээрхи асуудлуудыг хариуцдаг байгууллагуудыг хулгайч гэсэнгүй. Харин тэдний ард байдаг төрийг л хулгайч гэлээ. “Хулгайч аа, хулгайч аа…”

Д.Гал

24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Манай улсын эрх баригчид гэж хүүхэд тоглож байгаа юм шиг л (January 15, 2016 1:20:24 am )

    Манай төр бизнесийн орчноо цэвэрлэж явахад чөлөөтэй болгоод баялаг бүтээлгэхийн оронд орчноо хумьж хаячихаад байгаа хэдэн төгрөгөө яаж нааш цааш нь гулгуулах тухай л бодох юм чааваас гэж? Бодлогын орчноо эргэн харж үнэлж дүгнэж эдийн засгийн бүх биеэр цус хэрхэн гүйж байгааг буюу мөнгөний урсгал хаанаа бөглөрчөөд гацчаад байгааг харах мэдрэх тэнхээ байна уу? За тэр гүйж байгаа цусны цэвэр үү бактертай юу гэдэг бол бүр ч хяналтгүй асуудал л даа . гэхдээ яахав эхний ээлжинд наад эдийн засгаа бүрэн ажиллуулаач ээ? Гар хуруунд нь, тархи толгойнд нь булчин шөрмөсөнд нь цус очихгүй захаасаа үхжиж эхлээд сэхээнд байгааг яагаад эмчлэхгүй байгаам бэ? Харсаар байгад үхүүлж байгаагаас ялгаагүй хандаж байна та нар. Мэдлэг алга, дадлага туршлага алга, ядахдаа гар хурууны мэдрэмж байдаг даа тийм ч юм алга даа зайлуул.

antalya rent a car