
Нэг үеэ бодвол Монголд үндэсний үйлдвэрлэл илт сэргэчихлээ. Оймсоо ч үйлдвэрлэж чадахгүй урд, хойноос
Зөвхөн ашиг олохын төлөө л улайрч байна гэхэд болно. Жишээлбэл, энэ жил махны үнэ үнэхээр хямдхан байлаа. Тэр дундаа бөөний үнэ нь газар дээр буух нь битгий хэл нүх ороод орчихсон. Гэтэл мах, махан бүтээгдэхүүний үнэ хямдрах биш эсрэгээрээ өсч байна. Яахав, жижиг хоол, цайны газар хоолныхоо үнийг бууруулсан. Бууз, хуушуурны үнэ 100-200 төгрөгөөр буурлаа. Зарим нэг зоогийн газар хоолныхоо үнийг навс хямдруулж, үлгэр жишээ үзүүлсэн. Харин хиамны үйлдвэрүүд үнээ хямдруулсангүй. Бүр нэмсэн гээд л бодчих. Ядаж хямдруулдаггүй юм гэхэд нэмэхгүй байж болно доо. Гэтэл улам бүр ашгийн төлөө л тэмцээнд байна.
Энэ жил малын арьс, ширний үнэ шороотой хутгалдлаа. Хонины нэхий энэ жил 1500 төгрөгөөс дээшээ гарсангүй. Ямааны арьс 10, үхрийн шир 25-30, адууны арьс хамгийн үнэтэйдээ 40 мянган төгрөг л байна. Хамгийн үнэтэйгээр нь дурьдахад ийм байгаа. Гэтэл арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид яагаад бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахгүй байна вэ. Жишээлбэл, нэхий дээл, хувцас үйлдвэрлэгч компаниуд үнээ буруулахыг огт хүсэхгүй байна. Бүр нэр дурьдахад, “Дархан нэхий” компани бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах үнэхээр дургүй байна. Хоёр жилийн өмнө хонины нэхий ямар үнэтэй байлаа даа. 10 мянга давдаг л байсан. Гэтэл өнөөдөр түүнээсээ даруй 4-5 дахин хямдарчихаад байна. Гэтэл “Дархан нэхий” компанийн нэхий дээлүүд үнэ нь бараг л буурсангүй. Түүхий эд нь ингэтлээ хямдарчихаад байхад бүх нэхий дээлнийхээ үнийг ядаж л 50-60 мянгаар буулгахад болохгүй юм байхгүй.
Яахав, зарим нэг нэхий дээлний үнэ буурсан л байна билээ. Баярын хямдрал зарласан бололтой юм уу даа,г янз нь. Гэхдээ нийт массаараа бол буугаагүй. Үнэтэй хэвээрээ л байна. Уг нь бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүсээд байдаг. Үндэсний үйлдвэрлэгчид маань зах зээлийн хуулиа дагаад, түүхий эдийнх нь үнэ буурахаар бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаад, иргэдээ бодоод явахгүй байна. Харин ч их ашиг олж, баяжихыг л хүсээд байгаа бололтой юм. Ийм байхад бид яаж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих юм бэ. Хэцүү биз дээ. Зөвхөн нэхий гэлтгүй үхрийн ширээр гутал үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэгчид ч ялгаагүй. Үнээ буулгах л хэрэгтэй. Хэрэвзээ ингэж хөвөх маягтай явахгүй, түүхий эдийн үнэ жаахан нэмэгдэхээр барааныхаа үнийг нэмчихдэг. Түүхий эдийн үнэ буурчихаад байхад гөлийгөөд суугаад байдаг бол хэцүүхэн л байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
mugii (January 14, 2016 10:22:12 am )
yag vnen demjii geheer vntei zuuhun uyan hatan bmaar bn da ulan
-
болд (January 14, 2016 10:29:43 am )
үнээн үнэн . үндэсний үйлдвэрлэгчид маань ямар ч менежентүй . хямралын үед хэн үнээ бууруулж худалдан авагчидын халаасанд тааруулж зарсан нь хожино доо .
-
зочин (January 14, 2016 10:40:35 am )
үнэн шүү. Манайд үнэ ханш зах зээлийн зарчмаар биш хэн нэгний шуналаар тогтоогддог
-
Зочин (January 14, 2016 10:48:25 am )
Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үнэ ихтэй болхи хийцтэй.Савхийн бээлий, нэхий дээл, гутал цүнх энэ тэр ,,,
-
наран (January 14, 2016 11:01:05 am )
үндэсний үйлдэрлэлээ дэмжицгээе гээд уриалдаг ч очоод авах гэхээр дэндүү үнэтэй шүү дээ.манайхан хийсэн зүйлээ эргээд нэг хардаа эдийн засгийн бодит үнийг гаргаж тавиач дээ гэж л хэлмаээр санагддаг юм.одоо цагаан сар болох гэж байна ил тодын хууль гарлаа гэтэл дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүни й үнэ дахиад л өсчихлөө монголчууд минь дээ наад шунал сувдаг сэтгэлээ жаахан хязгаарлаж бодит байдалтайгаа эвлэрээч дээ.хэрэв та бүгдийн бүтээгдэхүүний үнэ боломжийн бол бид авна шүү дээ
-
Ahnaarch unsh (January 14, 2016 8:22:49 pm )
Haanaasaa avsan too barimt we hudlaa sinsatslahaas shaashlahgvi uruvdmuur hdn setguulch bnaa yag unuudur naad aduu yamaa shir chini hedtei bna gj bodoj bna bga uniinh n talaar bichchiheed yugaa dongosood bgan be
-
Ahnaarch unsh (January 14, 2016 8:25:29 pm )
Tgd ch heden myangaar n hdg massiin uilverlel mgld bh bish tsuun hiine uildverleliin zardal mgld dendvv undur uur tsahilgaan dulaan deerees n tuslah material himiin materialaa importoor awna iim uchraas urtug dendvv undurtei bvteegdehvvnvvd garch bna
-
Ahnaarch unsh (January 14, 2016 8:26:57 pm )
Buynii baiguullaga bishdee ene uildvervvd chini minii mdh ihenhi company uudee barij ehlej bna unetei zaraad ovooj otsoigood bga yum alga mdhgvi yumaa bitgii meddeg tsarialj tsuurtsgaa l daa
-
Anonymous (January 14, 2016 9:32:36 pm )
үнэхээр ямарч бодлого зохицуулалтгүй үйлдвэрлэгчдийн шунал хүслээр ямар ч үед өснө үү гэхээс буурна гэдэг ойлголт тэдний ой санамжинд огт байхгүй шүү дээ түүхий эдээ хамгийн доод үнээр голж муулж байгаад авна өөрсдийн хийж байгаа зүйл дээ өнгө үзэмж чанар хийцийг анхаарах шинэчилэх хүсэл сонирхолгүй зүгээр хямд үнээр бий болсон болхи чанар тааруухан юмнууд аа аль болох өндөр үнээр зардаг шүү дээ худалдан авагч нарынхаа олгой толгойтой эзэнгүй төрийн буянаар халаас нимгэн гэдгийг ойлгохгүй дээ шуналын туламууд шүү дээ
-
зочин (January 15, 2016 1:08:45 am )
Үнээ буулгаж боломжийн үнэтэй болчихвол,худалдан авалт сайжирч ,барааны эргэлт хурдан болж,мөнгө гэдэг чинь шажигнаад л ороод бна шүү дээ.Хэтэрхий үнэтэй болохоор ард түмэн чинь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэл байвч ,авдаг цалин тоолдог хэд нь хаана нь ч хүрэхгүй бна шүү дээ!!!!!!!!!!! Ялангуяа ноолууран эдлэл,нэхий,савхин эдлэл гм.Үнэ ханшаа бодолцмоор юм аа.
10 Comments