Шинэ үндсэн хуулиа баталсаны түүхт ойн өдөрт зориулсан уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. 2016 оны анхны томоохон энэ барилдаанд наадмаас хойш зодоглоогүй залуу аварга С.Мөнхбат магнайлан у.а Н.Батсуурь, у.г Ж.Бат-Эрдэнэ, у.з Ч.Санжаадамба, Т.Санчир, М.Өсөхбаяр, у.х Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй тэргүүтэй 224 бөх зодоглoсон юм
Монгол улсын үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаанд Монгол Улсын Арслан Н.Батсуурь 8 даван түрүүлж Монгол Улсын Манлай Заан Ч.Санжаадамба 7 давж үзүүрлэлээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.