Цагаан мах гарах, урвах гэхчлэн янз бүрээр нэрлэдэг эмгэг бол үнэн хэрэгтээ шулуун гэдэсний салст, заримдаа шулуун гэдэс өөрөө гадагшаа хошногний амсараар урваж гарахыг хэлдэг. Харин шамбарам буюу манайхны цагаан мах гарах гэж нэрлэж заншсан эмгэг бол хошногоны амсар орчмын судас өргөсөн түмбийж хавчигдах судасны өвчин юм. Гэхдээ зарим үед шулуун гэдэс урваж гарахыг улаан мах гарах гэж нэрлэх нь ч бий. Энэ эмгэг ямар ч насны хүнд тохиолдож болох бөгөөд голдуу биеийн эсэргүүцэл суларсан, тураалд орсон, хүнд өвчнөөр удаан хэвтэрт байсан зэрэг шалтгааны улмаас хошногоны амсар орчмын цагираг булчин суларсантай холбоотой дүлэх, өтгөнөөр бие засах үед шулуун гэдэсний салст хэсэг, улмаар шулуун гэдэс урван гадагш цухуйдаг. Тэрчлэн гэмтэл, өтгөн их хатсан үед хүчтэй дүлж гаргасан, бас хүүхдэд голдуу цусан суулга мэтийн ойр ойрхон дүлэлт өгдөг өвчнөөр өвдсөн үед цагаан мах урвах нь цөөнгүй. Цөөвтөр тохиолдолд нярай хүүхэд төрөлхийн эмгэгтэй, тухайлбал цагираг булчин сул байснаас дүлэх, уйлах үедээ цагаан мах гараад байдаг.
Энэ эмгэгийг оношлоход түвэггүй. Нүдэнд ил харагдахаас гадна урваж гарсан мах хошногоны амсар хунигдах үед хавчигдан өвдөлт өгөх төдийгүй өтгөн дутуу гарсан мэт санагдан улам дүлж үүнээс шалтгаалан цус гарах нь ч бий. Өтгөнөөр бие засахад маш зовиуртай болох тул өтгөнөө хүчээр барьж хатаан байдлыг улам ч хүндрүүлдэг юм. Тиймээс урваж гарсан хэсгийг даруй буцааж оруулахгүй бол зовиур намдахгүй. Үндсэн шалтгаан нь хүнд биш бол нэг гарсан хэсгийг буцааж оруулснаар илаарших нь байдаг ч тун цөөн талдаа. Ялангуяа том хүний хувьд нэгэнт уравсан шулуун гэдэсний хэсэг дахин дахин гараад байх зуршил тогтох хандлагатай. Ийм тохиолдолд мэс заслын аргаар урваж гарсан шулуун гэдсийг дээш татаж сойн бэхлэх, цагираг булчин чангалж танах ийм мэс ажилбар үр дүн муутай тал бий хошногоны амсарыг нарийсгах энэ хэлбэр ч тийм сайн аргад тооцогддоггүй гэхчлэн хүндэвтэр хагалгаа хийх шаардлагатай болдог.
Харин нярай болон бага насны хүүхдийн хувьд үндсэн өвчнийг нь сайн эмчилж, биеийн эсэргүүцэл сайжруулах төрлийн эмчилгээ тууштай хэрэглэн, амин дэм, тэжээллэг хоол хүнс, чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөний үр дүнд дахин хөдлөхгүйгээр илааршдаг. Ер нь цагаан мах гарсан үед эмнэлэгт үзүүлж эмчилгээ сонгох нь чухал. Эмнэлэгт хурдан очих боломжгүй үед урваж гаран хавчигдсан цагаан махыг буцааж оруулах хэрэгтэй болдог. Нярай болон бага насны хүүхдийн хоёр хөлийн шилбэнээс хоёр гараараа атган толгойг доош харуулсан байдлаар дээш өргөөд хөлийг хоёр тийш алцайлгана. Бага зэргийн урвалт энэ үед буцаж орох нь бий. Ингээд орохгүй бол гарынхаа алгыг зориулалтын, эсвэл шар тос, Вишневскийн тос өмхий ногоон гэдэг дээ , загасны тос зэргийн аль нэгээр сайн тослоод урваж гарсан шулуун гэдсийг зөөлөн илэх, эргүүлэх маягийн хөдөлгөөн хийхийн зэрэгцээ бага багаар цааш түлхэн оруулдаг. Ингэж оруулсны дараа хоёр өгзөгийг сайн хавчсан байдлаар боох хэрэгтэй.
Харин том хүний хувьд арай өөр арга хэрэглэдэг. Хүнээ бие засах гэж байгаа мэтээр хөлийг нь нугалж суулгана. Тэгээд гарынхаа зориулалтын резинэн бээлий өмсвөл сайн алган дээр дээр дурдсан тоснуудаас аль нэгийг ахиухан асгаад урваж гарсан шулуун гэдэсний доороос дээш түлхэх, хагас эргүүлэх байдлаар оруулах оролдлого хийдэг. Шулуун гэдэс урвах нь ихэнхдээ шамбарамтай хавсарч байх тул эмнэлэгт заавал хандах нь зөв. Тэгээд ч ингэж оруулах нь зөвхөн тухайн үед өвчтөний зовиурыг түр арилгах арга мөн. Гэхдээ өтгөн хатаж их дүлсэн болон түүнтэй ойролцоо шалтгаанаар шулуун гэдэсний салст хэсэг урваж гарсан бол нэг удаагийн үйлдэл бүрэн засалт болох нь бий.
Эмч.мн
Холбоотой мэдээ
-
88502250 (January 13, 2016 3:10:39 pm )
tsagaan mah garahaas urjdchilan sergiileh zorilgoor hiisen mongol bogiin shagaigaar urlasan suudliin olbog zarna zahialga awna en olbogiig herelesneer ta deerhi zowiuraas angid baij eruul saruul aj torno mon tsagaan mah ni garsan humuus herelgej owvchnoo hundruulehgui bhad ni tusalna 88502250 suudliin ajiltai humuuct heregtei ed dee
1 Comment