
Өндөр насныхаа тэтгэвэрт суусан нэг нөхрөөс найз нь амьдрал ямар байгааг асууж л дээ. Нөгөөх нь, “Өө, сайхан сайхан. Бүх өдөр бүтэн сайн болсон” гэсэн тухай онигоо маягийн яриа бий.
Ер нь бид хэзээнээсээ цагт хавчигдаж ажил хийж ирээгүй ард түмэн яах аргагүй мөн. Үдээс өмнө, хойно гэсэн хоёр цагтай, үхэр малаа алсаас харах ганц ажилтай л байсан хүмүүс шүү дээ. Тиймээс социализмын үед цагийн ажилтай болоод ирэхээрээ ямар сайндаа л бямба гаригийг “Хагас сайн”, ням гаригаа “Бүтэн сайн” гээд нэрлэчихэж байх вэ дээ. Нэгд нь хагас амарч, нөгөөд нь бүтэн өдөржингөө амардагаас тэр. Харин хоёр “Бүтэн сайн” өдөртэй болоход манайхны нэлээд нь тун их эсэргүүцэж байсан санагддаг юм. Одоо ч дасч, “Бүтэн сайн долоо хоног”, “Бүтэн сайн сар”, “Бүтэн сайн жилтэй” болох л үлдэх шив дээ.
Цагаан сар гэж баахан идэж уусныхаа дараа хордлого энэ тэрээ тайлах гээд нэг хэсэг нь гадаад руу алга болно. Уг нь утаа арилтал ирдэггүй юм. Харин энэ жил сонгууль гэж гол амин зуулга нь болох тул эртхэн нисээд ирж магадгүй. Ингээд бид бүгдээрээ ирэх 4,5,6 сарыг навс сонгуульдана. Хэрэлдэнэ. Маргалдана. Ингэж тэгсээр байгаад наадамтайгаа золгоно. За тэгээд л намар болтол найрлана даа. Аялана, зугаална. Амарсан гээд амарна. Хорхог боодгоо хийнэ. Ингээд ганц нэг нь есдүгээр сарын 1-нд нээрээ нэг юм болдог бил үү гээд нүдээ нээнэ. Тэгээд л сургууль цэцэрлэг, ажил төрөл минь юу болов, яав гэсээр арванхоёрдугаар сартай золгон. Ёолконоо бэлтгэнэ. Ёолкдоно. Тэгэхээр бид энэ жилийг л ямар ч байсан ёолкоос ёолкын хооронд бүх өдрийг “Бүтэн сайн” маягтай наадаж, найрлаж, тэнэж, хэсч, идэж ууж өнгөрөөх шинжтэй. Үзээд байна даа, хө.
Бид саяхан зад ёолкдоод удаагүй байна. Зарим газар үүдэн дээрхи мод чимэглэлээ ч аваагүй харагдана билээ. Ер нь ёолкны уур амьсгал хэвээрээ байна шүү. “Шинэ оны мэнд хүргэе” гээд л. Хүргүүлээд л. Өглөөнийхөө нар марыг баахан харах шиг боллоо. Бурхан Халдун, ийшээ тийшээ зүглэсэн гэх хүмүүсийн яриа ч тасрахгүй байна. Цахим ертөнцийн сүлжээнээс үзвэл,“Харахын заяа байснаас хазахын заяа байсангүй” гэх хөдөөгүүр тэнэж яваа хүрлэгэр эрсийн буу үүрсэн зураг зөндөө. Ер нь манай нөгөө гайхлууд буюу Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нь ч хаа яваа юм бүү мэд.
Энэ бол энэ жил “Бүтэн сайн жил” болохын эхний шинж. Яагаад гэхээр ийнхүү ёолк хараахан дуусаагүй байхад л тун удахгүй цагаан сартайгаа залгах гэж байна. Тэгээд л ууц өвчүү, бууз банш болоод явчихна даа. Тэр үеэр энэ гурвынхаа царайг хамгийн өндөр настай хэн нэгнийд золгож байгааг аз байвал телевизээр нэг харж магадгүй. Ингээд л дараахнаас нь эхлээд эд хөрөнгөө харуулах гээд ч байгаа юм шиг, эргүү тэнэгээ гайхуулах гээд ч байгаа юм шиг хачин марзан дээл хувцас өмссөн хүмүүстэй энд тэндхийн морины уралдааны хавьцаа таарч магадгүй. Мэдээжийн хэрэг эд нар ингэж наадаж наргиж байхад бид юу гэж дутах юм. Дагаад л намирч өгнө биз дээ.
Цагаан сар гэж баахан идэж уусныхаа дараа хордлого энэ тэрээ тайлах гээд нэг хэсэг нь гадаад руу алга болно. Уг нь утаа арилтал ирдэггүй юм. Харин энэ жил сонгууль гэж гол амин зуулга нь болох тул эртхэн нисээд ирж магадгүй. Ингээд бид бүгдээрээ ирэх 4,5,6 сарыг навс сонгуульдана. Хэрэлдэнэ. Маргалдана. Ингэж тэгсээр байгаад наадамтайгаа золгоно. За тэгээд л намар болтол найрлана даа. Аялана, зугаална. Амарсан гээд амарна. Хорхог боодгоо хийнэ. Ингээд ганц нэг нь есдүгээр сарын 1-нд нээрээ нэг юм болдог бил үү гээд нүдээ нээнэ. Тэгээд л сургууль цэцэрлэг, ажил төрөл минь юу болов, яав гэсээр арванхоёрдугаар сартай золгон. Ёолконоо бэлтгэнэ. Ёолкдоно. Тэгэхээр бид энэ жилийг л ямар ч байсан ёолкоос ёолкын хооронд бүх өдрийг “Бүтэн сайн” маягтай наадаж, найрлаж, тэнэж, хэсч, идэж ууж өнгөрөөх шинжтэй. Үзээд байна даа, хө.
Д.Гал
24tsag.mn
Холбоотой мэдээ
-
z (January 13, 2016 2:56:32 pm )
za bitgii tuilshraad bai. temdeglelt gol bayaruudaa temdegjej l taaraa. ter busad jijig bayaruudiig yaj unguruuhuu humuus uusduu l medne
1 Comment