antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2016 61 comments

ИРВЭС ХАМГААЛАГЧ ЗАЛУУГИЙН ҮХЛИЙН ШАЛТГААН УДАХГҮЙ ИЛ БОЛНО

нийтлэсэн Admin
olloo_mn_1452644242_lhagwasvmberel
Манай хууль хяналтын байгууллага тэр дундаа цагдаагийн алба хаагчид илрүүлнэ гэсэн хэргээ заавал илрүүлдэг. Тиймээс ч олон нийт өнгөрсөн сарын 5-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгаан хийгээд алуурчдыг хурдан олно гэдэгт нь итгэж буй юм. Түүнчлэн зарим нэг иргэдийн зүгээс энэхүү хэргийг анхнаасаа төвийн цагдаа нар мөрдсөн бол өнөөдөр шийдэгдчих байсан гэж ярьж байгаа.

Ингэж хэлэхийн учир нь талийгаачийг амиа алдсны дараа Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтс­ээс үхлийн шалтгааныг тогтоохдоо “Амиа хорлосон” хэмээн үзсэн нь олны эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн юм. Тиймээс л талийгаачийн аав болон байгаль хамгаалах сангийнхан түүнийг яав ч амиа хорлох хүн биш хэмээн мэдээлэл хийж байсан удаатай.

Харин ч энэ хэрэг нэг хэсэгтээ нам дарагдаж байгаад өнгөрсөн долоо хоногоос олон нийтийн анхаарлын төвд орж эрх баригчид болон цагдаагийн нөлөө бүхий эрхмүүд сая л нэг анзаарах сөхөөтэй болсон юм. Түүнчлэн талийгаачийн аав Төмөрсүхийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлж буй өмгөөлөгч Ц.Баасандорж ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингист долоон зүйл бүхий хүсэлт хүртэл илгээж байсан. Тиймээс л Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын Дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь, Хөвсгөл аймгуудад очиж, хэргийн газар дээр нь шалгаж буй. Хамгийн гол нь талийгаач амьд байхдаа хэд хэдэн удаагийн халдлагад өртөж, Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан ч, гомдлыг хэлэлцэх бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байсан тухайг талийгаачийн ар гэрийнхэн мэдээлсэн.
Түүнчлэн Улсын Ерөнхий прокурор Г.Энх-Амгалан энэ хэргийн үнэн учрыг олж яаралтай асуудлыг шийд гэдэг үүргийг өгчихөөд байгаа юм. Тиймээс л энэ хэрэг удахгүй илэрч эх орноо, байгалиа хамгаалан явж байсан эгэл ардын хүүг хэн гэгч этгээд хөнөөсөн бэ гэдэг нь удахгүй тодорно хэмээн олон хүн итгэсэн хэрэг. Түүнчлэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ.

Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргасанд ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэн хүлээж авсан. Хамгийн гол нь талийгаач ердөө 27 насандаа өөд болсон гэхээр үнэхээр харамсалтай. Тэрээр Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байснаас болж түүнд олон удаа үл таних хүмүүсээс дарамт шахалт ирээд зогсохгүй амь насанд нь заналхийлж, дөрвөн ч удаа халдлагад өртсөн тухайг нь түүний Г.Төмөрсүх гуай хэвлэлд ярьсан байда юм.

Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалагчдын нийгэмлийн 20 гаруй судлаач, ажилтнууд талийгчийн үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тодорхойлж түүний үйл хэргийг залгуулахыг ч эрх баригчдаас хүүсэн байдаг юм. Мөн тэрээр Монгол улсдаа бус дэлхийд танигдсан эрхэм хүн байсан гэдгийг нь өчигдөр нэгэн үйл явдал болсон юм. Тодруулбал, дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог “2015 Helen Freeman Awards” шагналыг нэхэн олгож, өчигдөр ар гэрийнхэнд нь гардуулан өгсөн билээ.

Талийгчийн хайрлаж хамгаалж байсан Өмнөговь аймгийн нутаг дахь Тосон Бумбын нуруунд ховордож, улаан номонд орсон ирвэсийн тоо толгой ердөө 22 ширхэг үлдсэн учраас тэрээр уул уурхайн компаниудаас энэхүү амьтны хойшдын ирээдүйг аварч хамгаалахаар цогтой тэмцдэг байсан гэж түүний ойр дотныхон нь төдийгүй цахим ерөнцөөр түүнийг таньдаг хүн болгон өөр, өөрсдийнхөө сэтэгэгдлийг илэрхийлж байсан.

Ямартай ч энэ бүхний эцэст талийгаачийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн фэйсбүүк хуудсандаа “Манай гэр бүлийн зүгээс Өмнө-Говь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн дарга Төрбат гэгчийг АТГ болон УМБГ-аас шалгахыг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн. Хэрвээ тус аймгийн газрынхан талийгаачид тухайн үед үхэлд хүргэж болзошгүй олон сүрдүүлэг ирж байхад яагаад энэ асуудлыг анхааралдаа авч хэргийг нэг мөр болгоогүй юм бол гэдэг нь хачирхалтай.

Тиймээс л талийгаачийн ар гэрийнхэн 27-хон настай хүүгээ яав ч өөрийнхөө амийг егүүтгэх хүн биш гэж үзсэн нь үнэний ортой. Тиймээс талийгаачийг бусдын гарт амиа алдсан уу эсвэл амиа хорлосон уу гэдгийг нь тогтоох нь чухал байгаа юм.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

61 Comments

  • таамаг (January 13, 2016 8:45:29 am )

    энэ хэргийг илрүүлчихвэл манай цагдаа ч нэр хүнд өснө дөө. Гэхдээ цагдаа оролцсон хэрэг шиг санагдаад байх юм.

    • naruto (January 13, 2016 2:54:28 pm )

      энэ ч үнэн шүү. гэхдээ шударга цагдаа олдох байлгүй дээ. төр түмэн нүдтэй дээ. үнэн ялах ёстой.

      • solongo (January 13, 2016 5:07:27 pm )

        Umnugovi aimgiin Tes sumii aluurchidiin hamsaatan zagdaagiin darga Turbat holbootoi n zailshgui. Teriig ATG bolon UMB gazar shudargaar baizaaj suulgaasai. SHAARDAJ baina

  • hi (January 13, 2016 8:49:40 am )

    Ийм сайхан эгэл жирийн, эх оронч залууд гүн эмгэнэж байна. Ум маани бадь ми хум бурхны оронд залрагтун. Мөнх тэнгэр ивээг

  • Налайхаас (January 13, 2016 8:55:30 am )

    Чингис дарга аа бяраа гаргахад нэр хүнд чинь суга өснө

    • уншигч (January 13, 2016 11:09:35 am )

      Цаад эзэдтэй нь бүгдийг олох асуудал гол болохоос хэн нэгэнд, ямар нэг шалтгаан нөхцөлөөр амь насанд нь халдсан гэдэг үлгэр үнэнийг нэхэж байгаа олонд хэрэггүй гэдгийг эрх биш таамаглаж байгаа байлгүй дээ. Үнэхээрийн цагдаагийн мэргэжлийн ажилтан, мэргэшсэн удирдагч бол одоо л тэр нь харагдах буй заа …

    • naruto (January 13, 2016 2:56:11 pm )

      хэн үйлдсэнийг нь олж болно. гол эзнийг нь эздийг олж нийгэмд жигшүүл. чингис чи чадна ард түмэн чамд итгэж байна. чи сайн цагдаа

  • Сэтгүүлч гуай (January 13, 2016 9:48:26 am )

    Монгол хэлний зөв бичгийн дүрэм, найруулга зүйн тал дээр анхаарч бичмээр юм. нул алдаа… та нар монгол хэлний алуурчид юм…

  • zochin (January 13, 2016 10:17:15 am )

    Hairan zaluu mash ih haramsaj baina Um maani padni mi
    hum

  • zohin (January 13, 2016 10:27:16 am )

    vneheer ih harmsaj bn ih vm hiih zaluu bsn blee estoi hairn zaluu

  • зочин (January 13, 2016 10:28:08 am )

    монгол цагдаад итгэе. амжилт

  • иргэн (January 13, 2016 10:34:08 am )

    Өмнөговьд өөрөө өөрийгөө хутгалсан гэсэн биздээ .Амиа хорлосон байж болно шдээ нэг талийг барихаа болтцгоо .монголчууд ын нөгөө туйлшрадаг зан хөдөллөө.талийгаач ямар ч зан чанартай хүн байсан юм шалгах хэрэгтэй цагдаа сайн ажилж байж сэжүүр гаргана

    • уншигч (January 13, 2016 11:11:23 am )

      Уучлаарай та өөрийнхээ биед гурван газар хутгаар эсгээд үз дээ. гэхдээ бүүр 3-5 см газар шүү. Туршиж үзчээд хариу бичээрэй хөө

    • ene hun (January 13, 2016 11:49:55 am )

      chi 3 udaa hutgalaad hed heden udaa ooriigoo zodood uuruu zohion baiguulaad hund daramtluulaad uz tegeed daraa ni 800 km daviad huiten usand seleed 20m yavaad jiveed uheed uzdee matraa

      • solongo (January 13, 2016 5:10:25 pm )

        Yostoi yostoi. Matraa, chi tegeed uzdee. Muu hulduu hooson tolgoi. Dahij ingej huzaarai, muu novsh

    • Puji (January 13, 2016 9:19:42 pm )

      Цагдаа нь уул уурхайн компаний талд /захиалагч/ талд ажиллаад байвал яах вэ? Итгэхэд хэцүү дээ???

    • zochin (January 13, 2016 10:40:05 pm )

      muu aluurchid hunii sainiig avaad yavchih yum. yatsan horvoo ve. ene muu heleed baigaa muu humuusiig bugdiin chotgor avaasaa bilee.

  • Anonymous (January 13, 2016 10:45:09 am )

    Ene hergiig ard tumen bolod delhiin biologchid chih tavin huleej baa hurdan shuurhai zuv ilruulvees ter taliigchiin suns amrahiin satsuu TSAGDAAGIIN DEED darga IKH HAAN tanii mongoliin baigal orchind bolood huugiin tuluu hiisen hamgiin ariun uil nj nolno Ta ch bas ard tumnii jair hundleliig huleeh bolnoo tand itgej bna

  • ЗОЧИН (January 13, 2016 11:14:59 am )

    энэ залуу ерөөсөө амиа хорлох хүн биш битгий ясыг нь өндөлзүүл монголын цагдаад итгэж байна хичээж ажиллаарай ард түмэн та нарыг шалгаж байгаа маш том шалгалт шүү

  • zochin zochin (January 13, 2016 11:32:44 am )

    tsagdaa huuli hynaltiin baiguulag ni elruulj chadahgui bgaa bol aav ni tsenzuirgui newtruulegd orohdoo nadad biim bolomj bval ene hergiig olon gesen shuu ali eswel aavtai ni hamtarj ajilaachee ene heregiin ezen ni oldohgui bol mongoliin tsagdaagiin baiguullagiin ner nam unan shuu neree bodooroi doo … tsagdaa naraa

  • мак гэж хэнийх вэ (January 13, 2016 11:37:41 am )

    нөгөө талаас нь авч үзвэл мак-ын номтойбаяр биш байгаа, тус газрын эргэн тойрон тэр гишүүний мак, хятадтай хамтарсан шинхуа мак байрладаг гэж бичсэн байсан.халдлага гардаг тэр өдөр тэр нисдэг тэрэг гурвантэсэд ямар зорилгоор ямар хүмүүстэй явав, өвөө эмээ хоёрын хэлдгээр багийн дарга галаахүүгээс хэргийн учиг эхлэх байхаа. МАК Галаахүү, сумын цагдаагын дарга байтугай АН-ыг авилгадаад ард түмний өмч стратегийн орд ЦАГААН СУВАРГА-ыг хувьдаа авчихсан шүү дээ. АҮ-ийн сайд Эрдэнэбат баталгаа гаргаж саяхан Германаас МАК-д олон зуун сая долларын зээл авч өгөхөөр болсон зэрэг нь асар их мөнгө олход саад болоод байсан нэг хээрээр гүйж яваа залууг нухах зэрэг тэдэнд юу ч биш байх.

  • ийм сайхан хүүг (January 13, 2016 12:29:52 pm )

    тэнэг юм бичих юм өөрийгөө хорлоод байхдаа яахав дээ ? аливаа юман суурь хүмүүжил гэж байдаг юм хүн гуай өөрйигөө хорлосон байж болно шүү дээ гэж бичсэн хүн бол та өөрөө харин тайлагдаагүй өөрөө өөрийгөө олоогүй бусдын үгээр явдаг ороолон байна даа ???? энэ хүүгйин аавынхан хэлж ярьж байгаа цаанаа л нэг гүн бодсон санасан маш цэгцтэй залуу байна лээ … бас л эх орныхоо байгаль эх дэлхийнхээ нэн ховордсон ан амьдыг хамгаалж хайрлаж өсгөж үржүүлэхийн төлөө явж монголын байгалын экологыг алдагдуулахгүйн төлөө тэмцэж ажиллаж хөдөлмөрлөж явдаг сайхан хүн байна лээ шүү . энэ хүү “”” монгол улсын их сургуул “” төгссөн + төгсөөд яг энэ биологич мэргжилээрээ тасралтгүй хөдөө орон нутагт ажиллаж + ажилласаныхаа хажуугаар гадаад дотоодын биологичидтой хамртан судлагаа шинжилгээ “” хийж түүнийгээ хэрэгжүүлээд батлаад үр дүнгы нь үзээд ажил хэрэгчээр явж байсан бүтээлж хөдөлмөрч мэргэжилдээ сонирхолтой боловсролтой сайхан залуу гэдгээ олон нийтээд мэдрүүлээд жинхэнэ хийж бүтээхйи төлөө зуурдаар амь насаа алдсанд нь бид харин харамсаж суун . ийм хүнийг та өөрийгөө хорлосон гэх үү ????? жинхэнэ ….. чи монгол улсын иргэн бол чи газар нутаг ан амьтдаа хайрлаж явдаг хүнийг ингэж хэлдэггүй юм шүү …. эх орондоо хайртай хүн бол энэ чинь юу билээ гэж бодно ……юугы нь ч мэдээгүй байж – амиа өөрөө хорлосон ч юм билүү = гээд биччихэжээ — болимоор юм ? өшөө бүр даже гадаадын ан амьтан судлаач эрдэмтэн докторууд биологич хүүд харамсаж эмгэнэл илэрхийлж байна шүү дээ … өнгөрсөнөөс нь хойш 7 хоногийн дараа АНУ д сурах урилга ирсэн байсаныг аав нь ярилцлагандаа хэлж байсан . хөөрхий хүү энэ сургуульдаа явахын тулд “” англи хэлний күрсд ” сураад төгсөөд өөрөө өөрийгөө сурч боловсрохдоо бэлдээ түүнийхээ хажуугаар ан амьтдаа хайрлаад хамгаалаад ажиллаад явж байсан МОНГОЛ УЛСЫН нэн ховордсон ан амьтадын төлөө судлагдаа шинжилгээ хйиж явсан сэхээтэн биологчоо алдсанд монголын эхчүүд бид харамсаж б айна шүү

    • solongo (January 13, 2016 5:16:02 pm )

      Ta saihan bichlee. Bayarlalaa. Ene huud mash ih haramsaj, unshih bolgond setgel uvduh yum.

  • өӨө (January 13, 2016 1:41:50 pm )

    Энд Амиа хорлосон уу гэх эргэлзэх асуудал байхгүй .Ийм сайхан ажилласаг,эрч хүчтэй Эх орноо гэсэн залуу юу гэж Амиа хорлох вэ дээ. Ямар хийх ажил үгүй амьдралд хөлд алдсан ,сэтгэл мэдрэлийн өвчтөй хүн биш шүү дээ.Гадны байгууллагуудад ажлаа үнэлүүлсэн хүн байна шүү дээ . Гагцхүү хэний захиалгаар хэн алав гэдгийг Цагдаа тогтоох нь чухал бна. Тэгэхгүй бол Цагдаагийн нэр хүнд навс унах болоод бна. Ганц Цагдаа ч бус Прокурор яаж хянаж ажилладаг нь давхар анхаарах асуудал болоод бна . Үнэхээр харамсмаар Хайран ч залуу.

  • зочин (January 13, 2016 2:09:56 pm )

    яг үнэн юу гэж амиа хорлохов дээ ??????????????????????????????????????????????????????????????????????????

  • чулуунхүү КГ60032214 (January 13, 2016 2:14:31 pm )

    Тийм. би говийн хүн. гурван тэс орчмын хилийг хамгаалж явсан хилчин хүн. эцэг хүн. цахим сайтаар нэр усгүйгээр хагацал зовлон амссан эцгийг цагдаагийн олоогүй утсыг олсон “но”-той, бурхан болооч хүүг амиа хорлосон гэж бичээд байгаа долдойнууд, тийм чиг хандлага удаа дараа гаргасан хүнэнцэрүүдэд хандаж бичиж байна.
    1, цаг бусаар сайхан үрээ алдаад шаналж байгаа эцэг гар утсыг яасан байх вэ? чиний бодлоор … хүмүүс олон талаас нь бодож болно л доо. Гэхдээ чи бол зовлонд учирсан хүнийг тавлаж суудаг “арилсан дотортой” “усан тархитай” хүнэнцэр байна. Өнөөдөр бид уйлж чи инээж байна. амьдрал гэдэг чинь бурханы сургаалаар “алга урвах” төдийд өөрчлөгддаг хорвоо шүү дээ…
    2.ийм шударга ажил хэрэгч, харваас эрүүл саруул залууг өөрийгөө хутгалсан, амиа хорлосон гэж бодож харж яаж чадаж байна. өөрийгөө егүүтгэнэ гэдэг чинь сэтгэцийн асуудалтай хүний хийх асуудал. түүнийг нь сумын цагдаагийн нөхөр ганцаараа тогтоогоод сум орон нутагтаа тараагаад байдаггүй байхаа хө.Төрийн цагдаагийн нүд, сэтгэлгээ харинч асуудалтай бишүү. тэр дурангаас нуугдаад байгаа цагдаагийн нөхөрт чухал мэдээлэл байгаа 1-р гэрч
    3.энэ миний л бодол. энэ залуу хэнд гай болсон бэ?. тэр тусмаа орон нутгийн иргэдэд
    4. хүмүүс бүгдээр санаа зовж шаналж байхад юу ч болоогүй юм шиг инээгээд сайн нөхөр нь байсан сайхан харилцаатай байсан гэж ярьж байгаа багийн дарга Галаа 2-р гэрч \асуудал байгаа гэдгийг настангууд чиглүүлээд л байна түүнээс илүү тэд яах юм бэ?\
    5.дүгнэлт: энэ зохиол аль эрт бичигдээд аажуухан хэрэгжээд байсан хол газраас шидсэн хөвөнд боодолтой чулуу байсан байна л гэж уншигдаад байна даа. Яагаад гэж үү
    1. сэтгэцийн асуудалтай нэг залуу өөрийгөө хорлох гэж гүрээнийхээ судсыг архины шилээр зүсээд л
    2.5-р сургуулийн хавьд нүдэнд нь хий юм үзэгдээд л айж шогшоод л
    3. амиа хорлох гэж хөдөө ууланд хэвлийн тус газраа 3 удаа хутгалаад л
    4. эцэст нь нөгөө хий хуй нь хөдлөөд нутагтаа очоод нуурын үсанд живээд л дууссан эмгэнэлт зохиолыг л уншаад байна. бас үе шаттай цаг хугацааны дараалалтай
    5. бусад хүмүүс амгалан сайхан аж төрж ажил төрлөө алхам алхамаар ахиулаад л … байжээ гэж
    6. үнэхээр хууль хяналтын эрх мэдэл бүхий нөхөд торон сүлжээнд орчихоогүй л юм бол энэ хэрэг илрэнээ харж л байя
    7. эцэст нь ар гэрийнхэн ойр дотнынхонд хүндэтгэл илэрхийлье. та нар энэ цагийн төрийн зарлиггүй “ардын баатар”-ыг төрүүлж өсгөж бойжуулжээ

  • Anonymous (January 13, 2016 2:16:05 pm )

    Сэтгэцийн өвчтэй хүнд Кембриж д суралцах урилга ирэх үү Ийм дүгнэлт гаргаж байгаа хүн өөрөө сэтгэцийн өвчтэй. Бичлэгүүд байсаар байтал ямар үндэслэлээр амиа хорлосон гэж үзэж байгаа юм бэ. Ахин дахин халдлагад өртөж хоолойгоо хэрчүүлж хутгалуулж байхад нь цагдаагийнхан эзний нь шуурхай илрүүлэхгүй юу хийж байсийн. Гэрээсээ гэрдаг өдөр нь замын камерууд нь хүртэл ажиллагаагүй байсан байна лээ ш дээ. Энэ сайхан хүүг алуурчдын гарт үрэгдсэнд харамсаад харамсаад барахгүй сэтгэл зүрх минь эмтэрч урагдаж байна. Илрэхгүй бол оросоос шилдэг зөн билэгтэнг урьж авчирвал таарна.

  • Дэрэн (January 13, 2016 2:22:28 pm )

    Монголын цагдаа нар ур чадвараа харуулах хэрэгтэй олж чадахгүй бол та нар тун чадамжгүй улсууд гэж нэрлэгдэнэ шүү хүн чанар жудгаа харуулах хэрэгтэй

  • mongol ... (January 13, 2016 2:30:21 pm )

    hairan zaluu.manai nogoo eh oronch geed tseejee deldeed baidguudaas 100 huvi ilyy hyy baij dee…nogoo eh oronch nar haana bnaa???

  • zulaa (January 13, 2016 3:02:27 pm )

    шалгаж байсан эхний цагдаа нь өөрөө амиа хоролсон сэтгэцийн өвчтэй байсан гэсэн баримт цуглуулаад явж байна гэсэн биздээ тэхээр тэр цагдааг нь шалгавал уг суурьтайгаа бүх юм нь гарч ирэх юм биш үү. Арай ч дээ бид чинь аюул тохиолдвол хамгийн түрүүнд цагдаагаас тусламж хүсдэг биз дээ тэгтэл төрийн хувцас өмсчөөд ард түмнийсээ цалин авч амьдардаг хүн ийм эсрэг юм хийгээд хэн их авилга өгсөн талд нь ажиллаж болно гэж үү тэр цагдаа олигтойхон байсан бол залуу эрүүл саруул амьдарч болох байсан

  • дархад бөө (January 13, 2016 3:10:15 pm )

    цагдаа нар урьдчилсан дүгнэлт хийгээд байгаа нь сэжигтэй хахуульд автсан байхаа….хөвсгөл нуурын тэнд машинтай ирэхэд нь нууцаар харсан харсан утсаараа бичлэг хийсэн хүн байгаа юм биш үү… түүнийг олж баримтыг нь худалдаж авах хэрэгтэй. дэлхийд нэртэй хүүг алсан алуурчид удахгүй олдож ард түмний гэсгээл хүртэж ялаа эдэлж үхэцгээвэл таарна. дархдууд хараал хийнээ. бүр үхэж далд ортол нь хараанаа харж байгаарай ..үхлийн муугаар үхнэ. эд нарын дүрс бичлэг хүн алэж байгаа завин дээр хэн ирсэн тухай бичлэг бий гэнээ

  • Anonymous (January 13, 2016 3:30:49 pm )

    Deegvvr hiisen ajil yum bolbuu 76 medej baij bolhiin

  • Тэгш (January 13, 2016 3:39:11 pm )

    Сүүлийн бичлэг дээр гарыг нь мушгиад буунгуут эхэлж буусан хүн нь толгойруун турбадах чимээ гарсан да /цохилтийн хувцасны чимээ/ ,,шурр ,,гээд л,,

  • зочин (January 13, 2016 4:12:37 pm )

    энэ хөөрхөн хөөрхий хүүг муугаар хэлэх арилсан дотортой хүн хогнууд минь ээ яаж ч бодоод ийм залуу амиа хорлох шалтгаан байхгүй нөгөө л дуртай ажлаа хийх гэж тэр л хэдэн амьтан нь нүдэнд нь харагдан яарч байсан хүн хөвсгөл явах уу та нар болиоч бод. цагдаа нар хуулийнхан зөв ажиллах уу хүн хогнуудаа хамгаалах уу гэдгийг л харах үлдсэн

  • үзэн ядагч (January 13, 2016 4:52:51 pm )

    цагдаануудын нэр хүнд навс уналаа. амиа хорлосон гээд хэргийг нь хаах гэсэн хөвсгөлийн цагдаагийнханд нутгийнхан итгэл алдарлаа. ийм амьтад иргэдээ хамгаалж чадахгүй алуурчдийн гар хөл болж хэдэн бор төгрөг хараад шүлсээ гоожуулан тэжээвэр ноход шиг туу гээд заасан зүг рүү нь архираад гүйлддэг болсон биш үү харамсаад баршгүй ийм юмнууд төрийн форм өмсөж бидний төлсөн татварын мөнгийг үрж байх ч гэж дээ. хэлэх ч үг алга

  • зочин (January 13, 2016 4:54:03 pm )

    Манай цагдаа тагнуулыхан сайн учир удахгүй олдоно гэдэгт иргэд итгэж байна.Амжилт хүсье.

  • zochin (January 13, 2016 5:02:33 pm )

    Medeh uym alagdaa uchiran old oh bailgui dee ym Mani badni hum

  • Нийгмийн нуралт (January 13, 2016 5:29:22 pm )

    УБ-с авахуулаад товчоодууд, цагдаагын постууд Мөрөн ортол нэг ч камер ажиллаагүй нь их л сонирхолтой бас хачирхалтай тохиолдолд зориуд унтраачихсан ч юм уу. эсвэл бичлэгүүдийг нь формны голнууд өндөр үнээр зарчихсан ч юм уу. Ийм улсад амьдарч байгаа ард иргэдэд итгэл үнэмшил гэж алга даа. Төр ч алга, хууль ч алга, тайван амьдрал ч гэж алга. амьд явах баталгаа ч гэж алга. энэ улсад нийгэм гэж оршин тогтнох суурь нь аль эрт хахуульдагдаад, худалдагдаад хулгайч дээрэмчид алуурчдын гарт орчихсон юм байна. одоо иргэн бүр өөрт байгаа боломжоороо өөрийгөө гэр бүлээ хамгаал, тэрнийхээ төлөө тэмц өөр арга зам байхгүй гэдэг нь тодорхой болжийно доо

  • баагий (January 13, 2016 5:39:06 pm )

    энэ хэрэг илэрвэл сайн л байна илэрүүлсэн хүнийг тэнгэрт тахьнаа

  • zochin (January 13, 2016 5:55:07 pm )

    hereg n ilrene gdgt naidaj bn muusain aluurchidiig hani hamsaatantai n bugdiig n alaad irvsend ugvul taarna. Muu humuusiig irves ch tooj shinshihgui bh daa.

  • Zochin (January 13, 2016 6:04:50 pm )

    Хариуцлага алдсан албан тушаалтанд \ цагдаагийн\ хариуцлага тооцох хэрэгтэй Миний цагдаа намайг хамгаална гэдэг үг одоо худлаа үг

  • zchin (January 13, 2016 6:22:08 pm )

    Mash haramsaltai bn aabiin ni yarij tungaaj bodoj setgej baigaag harahad toriin humuusees ichsen shuu estoi toriin ajiltan yamar mundag ajlaa meddeg ulsiin toloo yaj ajillaj baigaa yamar humuujiltei ger bul bur toriin bodlogiin shinjtei asuudliig zondoo hondoj yarisan yamar ch darga naraas iluu bolovsroltoi uhaalag mun dag hun bnlaaa iim hunii huuhed iim l hun baih estoi uneheer haeamsaj bn tsagdaagiin baiguullaga adgalj aab shig ni setgej bodoj tungaaj dun shinjilgee hiij ajillah estoi tegehgui bol jiriin neg toriin alban haagchaas doloon dor baidal uusene uusej ch bn shuu aabiin yaria bodol dugnelt uneheer uhaantai mundag baisan shuu tesver tevcheer geed iim hunii huuhed mundag eh oronch bh estoi aab ni gesen eh ornii toloo ingej ajillaj baihad ger buleeree odoo tsagt hovor humuus shuu burhan iveeh boltugai shudraag unen yalah boltugai

  • zochin (January 13, 2016 6:22:46 pm )

    tsagdaa ajlaa hiij shudraga ajilladag esehiig l odoo harah bolloo

  • Хөх чоно (January 13, 2016 8:04:16 pm )

    Хүмүүс ээ энэ залуу амиа хорлоогүй, энэ бол маш өндөр мэргэжлийн хэмжээнд хийгдсэн аллага байсан нь түүний машин хотоос гарсан видео бичлэг болон түүний гар утасны бичлэгнээс тодорхой болж байна. Цензургүй сурвалжлагыг анхааралтай үз. Талийгч хотоос гарахдаа машинаа өөрөө жолоодоогүй юм байна. Энэ нь видео бичлэгнээс харагдаж байна. Тэр машинаас бууж, суухдаа хойд хаалгаар бууж, сууж байна. Машинаас буухад түүний хөл нь машины доогуур харагдаагүй бөгөөд тэр хойд хаалгаар буухдаа хөлөө ялигүй хойгуур газарт тавихад түүний хөл хойд дугуйнд халхлагдаад харагдсангүй. Хэрэв тэр урд хаалгаар буусан бол түүний хөл машины доогуур гарцаагүй харагдахаар байна. Мөн машин дөнгөж зогсмогц тэр машины ардаас тэр дороо ил гарч ирж байгаа нь түүнийг хойд хаалгаар буусныг харуулж байна. Машинд эргэж суухад түүний хөл урд хаалгыг өнгөрөн явж байгаа нь машины доогуур харагдаж байна. Яг машинд суухад түүний хөл хойд хаалганы харалдаа байгаа нь машины доогуур, хойд хоёр дугуйны хоорондуур тодорхой харагдаж байна. Утасны бичлэгэн дээрээс машинд талийгчаас гадна 2-3 хүн байсан нь урд хойд хаалгануудын хэд хэдэн удаа онгойж хаагдахаас мэдэгдэж байна. Талийгч алуурчидад хандан хэдэн үг хэлэхэд дуугүй байгаа ч гэж ганцхан удаа дугарсанаас өөр юмгүй, хоорондоо ч ярилцахгүй байгаа нь тэд хийх ажлаа маш сайн мэдэж байсных бөгөөд тэд хоорондоо харцаараа л ярилцаж байх шиг санагдсан. Тэд талийгчийг машинд үлдээгээд буух шиг болсон бөгөөд энэ хооронд талийгч амжиж хэдэн үг хэлж байна. Түүний хэлсэнээс тэд түүнийг урьд нь оролдож байсан, танихгүй хүмүүс болох нь ойлгогдож байна. Талийгч хойд эгнээний дунд сууж байсан болов уу? Дараа нь урд хойд хаалганууд дараалан онгойж байгаа нь алуурчид лав 3-лаа байсан бололтой. Сүүлчийн мөчид талийгч завьтай хүмүүс гэж хэд хэд давтсан нь утсандаа мэдээлэл үлдээх гэсэн түүний сүүлчийн оролдлого байв. Энэ үед машин дотор алуурчид бүгд байсан хэр нь тэд юу ч дугарахгүй, хоорондоо ч ярихгүй байгаа нь тэд хийх ажлаа маш сайн мэдэж байсных бөгөөд магадгүй хийх гэж буй хар нүглээсээ айн ярих ч сонирхолгүй байсан биз. Алуурчид талийгчийг машинаас хүчээр түлхэн буулгах шиг болсон. Тэр үед талийгч ганц л удаа ёоё гэж дугарсан. Машины урд, хойд хаалганууд онгойгоод алуурчид бүгд буун, түүнийг авч явах шиг болсон. Хөөрхий залуу жинхэн баатар эр байж. Тэр үхэхээ мэдэж байсан ч огт айж, бачимдахгүй та нараас би амь гуйхгүй гээд тайван байсан нь бичлэгэн дээрээс харагдаж байна. Гайтай юм шиг цензургүй багийнхан хамгийн чухал утасны бичлэгийг сонсгохдоо цаана нь давхар нэг тэнэг фон хөгжим орилуулаад бичлэгийг сайн сонсогдуулахгүй юм. Энэ ТV, киноных нь хэрэгтэй, хэрэггүй газар фон хөгжмийнхөө чанга сулыг тохируулж чадахгүй орилуулж, хийсэн бүтээлээ унтраагаад байдаг нь арай мэргэжлийн биш байдаг шүү. Гэхдээ цензургүй сурвалжлага нь энэ хэргийн учгийг тайлахад үнэтэй хувь нэмэр орууллаа. Энэ хэрэг нь мэргэжлийн маш өндөр хэмжээнд хийгдсэн аллага байна. Тэд машины хаалганы бариул, жолооны хүрд, бусад газарт гар хурууныхаа хээг ч үлдээсэнгүй, бүгд нэг машин дотор яваа хир нь хоорондоо ч ярихгүй байгаа нь тэд ажлаа маш сайн мэдэж байсных. Мөн түүнийг амиа хорлосон болгож харагдуулах гэж гадны нөлөөллийн ул мөр үлдээхгүй хөнөөж, усанд живүүлсэн байна. Тэд түүнийг зүгээр нэг хороогоод газарт булчихсангүй. Зориуд амиа хорлосон болгож харагдуулах гэж нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн хэмжээнд энэ аллагыг үйлджээ. Энэ нь юу гэсэн үг вэ?-гэхээр үүний цаана маш том эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс байна гэсэн
    үг. Хүмүүс минь бид ингээд номхон хонь шиг л ахан дүүсээ хороолгоод байх уу????

    • Anonymous (January 16, 2016 8:37:09 am )

      Тост Тосон бумбад алт ухах гэж улайрсан хэдэн кампанийн хийсэн аллага л байна дөө, харин ганц нэг ирвэс алж хужааруу гаргах гэсэн хүний хийсэн аллага биш байх

  • Anonymous (January 13, 2016 8:14:48 pm )

    Цагдаад нэр хүндээ өсгөх нэг л арга байна, энэ бол энэхүү хэргийг илрүүлэх

  • зоч (January 13, 2016 8:51:47 pm )

    Сургуульд явах гэж ирээдүйгээ сайн сайхнаар төлөвлөж байсан хүн юу гэж амиа хорлох вэ дээ. Амиа хорлосон гэж гүтгэсэн хүнийг эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй. Алуурчид нь тун амархан олдохоор байгаа юм даа. Монголын цагдаа бүгд авилгачдаар дүүрээгүй, шударга аавын хөвгүүд байх л ёстой.Илрэнэ гэмт хэрэгтэн илэрнэ

  • зоч (January 13, 2016 8:53:26 pm )

    алуурчин новшууд ялаа эдлээд явах цаг ирлээ ч тэр сайхан хүү босож ирэхгүй. гэхдээ шударга сайхан болгон үхэх болсон энэ цагт алуурчдыг зааваол олох ёстой

  • өӨө (January 13, 2016 9:27:39 pm )

    Харин залуу харамсаж бна.Нүгэлтнүүд гишгих газаргүй. Хууль цагдаа идэвхтэй ажиллахад гэмтнүүдийг илрүүлж тараа.Хөшүүн хойрго гэгдээд байгаа Мөр байцаагчдыг сольж өөр хүмүүсийг томилоход олдож тараа. Төрийн цагдаа илрүүлнэ гэдэгт найдаж бна.!!!!

  • Puji (January 13, 2016 9:32:06 pm )

    Орон нутгийн цагдаа нар нөгөө талд нь ажиллаад байх шиг байна. Тэдэнд итгэхэд хэцүү дээ???

  • Anonymous (January 13, 2016 10:21:49 pm )

    xovsgoliin tsagdaagiinxan ugaasaa tvmnii itgeliig aldchixlaa daa

  • Суги (January 13, 2016 11:01:46 pm )

    ХАЙРАН ЗАЛУУ ХҮҮХДИЙН АМЬ.ИЙМ ЖИГШҮҮРТЭЙ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БГАА ҮЙЛДҮҮЛЖ БГАА ХҮМҮҮСИЙГ ҮЗЭН ЯДАЖ БНА. ЭНЭ ХҮМҮҮСТ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГ ДЭЭР ГИШГЭХ БОЛОМЖ БҮҮ ОЛГО. АДГИЙН ШААРНУУД

  • зочин (January 13, 2016 11:09:42 pm )

    Чингис даргаа энэ хэрэг илрэх боломжтой хэрэг байнаа,Хөвсгөл аймгийн цагдаагийнханыг сайн шалгах ёстой.Тосон бумбын нурууны орчимын лицинзийн эздийг шалгах,мөнГурвантэс сумын цагдаа но-той байна.Хайран сайхан залуу минь,яах гаж ямар хэргээр Хөвсгөл явсан ямар хүмүүс хамт явсан ,алуурчинг олж толгойг нь хага турбадах ёстой.

  • Anonymous (January 14, 2016 12:20:21 am )

    Vnen vrgelj yalnaa. ene hereg ilreesei bilee. hairan saihan zaluugiin svns eh oron, etseg eh,heden irwes argalidaa horogdsonoos zailahgvi. muusain aluurchid bidnii dund udaan amidrahgvie. hiisen nvgliinhee hariug amsah uchirtai….

  • бачимдал (January 14, 2016 12:50:56 am )

    гадны нөлөөтэй амиа хорлуулчихаад байгаа илэрхий ийм хэргийг цагдаа амиа хорлосон, өөрийгөө хутгалсан гэж байгаа бол олон хэргийг ингэж л шийдэж байгаа даа, хүмүүс гомдолтой гээд л яваад байдаг нь үнэний магадлалтай л юм байна, уг нь одоо дээр үед цагдаа намайг хамгаална гээд л цагдаадаа их л итгэдэг байлааш дээ, цагдаа нар энэ хэргийг илрүүлчихвэл үнэхээр монголын цагдаа Шерлок Холмос, сайн мөрдөгч цагдаа нар байгаа даа, тэр хариуцлага алдсан нөхдүүдийг зайлуул, цаана чинь ажилгүй цагдаагийн хүмүүс өчнөөн л байна, бас тэр багийн даргыг бас зайлуул, тэр холбоочин, мэдээлэгч нөхөр юм биш үү, нутгийн хүмүүс хэлээд байнаа, яагад тэр өдөр бүх камерууд ажиллдаггүй юм, үнэхээр тог нь тасарсан саатсан юм бол эрчим хүчнийхэн шалгаачээ, бас зам дагуу олон газар, айл, хүмүүс байгааш дээ, асуул даа, сэжүүр гарна даа, гарна, хэргийг илрүүлэхэд бүгд л тусламаар байна, ийм сайхан зөв бодолтой залуу байсан байнаш дээ, одоо тэр бас амьтангууд нь усгүйтээд хэцүү байгаа даа.

  • anu (January 14, 2016 3:38:22 am )

    hovordson irves shigee hovordson huu baij dee…………………………..

  • Zuraach (January 14, 2016 8:28:32 am )

    Cagdaad vnench shudraga ajiltnuud bga gej itgeie! Xarj l baiya!

  • үзэн ядагч (January 14, 2016 9:33:07 am )

    тэр өмнөговийн гурван тэс сумын цагдаа түмэнбаярыг ажлаас нь халж шоронд хий. алуурчидтай хуйвалдсан сурвалжлагч сэтгүүлчдээс зугтааж гөлөлзсөн нөхөр. тэр л алуурчдийг мэдэж өөрөө ч хуйвалдаж мөнгө төгрөг авсан байгаа харваас зэвүүн царайтай төрийн формийн гол болсон новш. ийм новшнуудыг төрөөс зайлуулах хэрэгтэй дархдууд түмэнбаярт хараал хийж бөө нар бөөлж байнаа. гэр бүлээрээ хамаатан саднаараа сүйрээсэй. эсвэл авто осолд орж үхээсэй новш үзэн ядаж байна хөвсгөлчүүд хараал идэг

  • дорж (January 14, 2016 9:42:32 am )

    тэр өмнөговийн гурван тэс сумын цагдаа түмэнбаяр гэгч формийн голыг шалгаж ажлаас нь хал. алуурчидтай хуйвалдсан хулгайч шиг сэтгүүлч телевизээс зугтаасан адгийн новш төрийн форм өмссөн алуучин.хөвсгөлийн ард түмэн түмэнбаярыг үзэн ядацгааж байна. бөө нар түмэнбаяр гэж хогийн новшид хараал хийж байна. үхэж далд ороосой ийм юмнууд амьд явж яадаг юм хорвоо ийм харласан дотортой алуурчинтай хуйвалдсан новшийг яаж дааж байнаа.. түй түй үхэж далд ор. үр удмаараа сүйрэх болтугай. түй түй

  • монгол бахархал (January 14, 2016 11:40:23 am )

    Энэ хүү үнэхээр цог золбоотой хэдэн мянган арчаагүй, зориггүй эрчүүдийг нийлүүлсэнч хөлийнхөн чигчий хурууны хумсанд чинь хүрэхгүй тийм л баатарлаг хүү байж дээ. Үнэхээр харамаад ханахгүй юм. Бид Дээд тэнгэрээс заяатай Чингисийн Монгол биз дээ гэтэл зэрлэг араатнаас долоон дор юм хийх гэж дээ арай ч дээ. Энэ хүү бидний хойч ирээдүйн төлөө амь насаа үл тоон тэмцсэн үнэхээр БААТАРЛАГ ЗОРИГТОЙ МОНГОЛЫН СОР ХҮҮГЭЭ алдлаа. Гашуудаж байна. МОНГОЛ ТҮМЭН нь харамсаж байна. Одоо энэ хэргийн үнэнийг олвол Монголын Цагдаа нэр хүндээ мандуулж чадна хэрвээ үгүй бол энэ нийгэмд арчаагүй мөнгөтэй хүнд үйлчилдэг шаар болж хувирна.

  • баатар (January 14, 2016 12:00:41 pm )

    цагдаа нар мөнгөтэй хүнд л үйлчилдэг шүү дээ энэ бол нууц биш

antalya rent a car