Jan 12, 2016

Дэлхийд алдартай нэрт жүжигчин Леонардо ди Каприо өнөөг хүртэл “оскар”-ын шагнал хүртээгүй билээ. Бид бүхний сайн мэдэх “Титаник” киноны дүрээр ч энэхүү шагналыг авч чадаагүй нь гайхмаар. Тэрээр “Оскар”-т гурван удаа нэр дэвшиж байсан ч шүүгчид түүнийг Оскар-ын шагнал авах болоогүй хэмээн үзсэн бололтой. Тэгвэл холливудын од маань энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Тэрбээр маш олон сараар хүнд зураг авалтад оролцон байж бүтээсэн “Revenant” киноныхоо дүрээр ийнхүү “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон юм. Дэлхийн кино урлагт 40 гаруй уран бүтээлд тоглосон Леонардо өдгөө “оскар”-ын шагнал хүртэх л дутуу байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.