antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2016 3 comments

“Атаман ах” нүүрэндээ цус шахуулж, Холливудын хүүхнүүдтэй барьцав

нийтлэсэн Admin

16

Жүжигчин Ж.Алтаншагайг ихэнх үзэгчид “Атаман ах” киноны гол дүрээр нь илүү мэддэг гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. “Фантастик” продакшины жүжигчин тэрбээр нэлээд хэдэн кинонд тоглосноос гадна найр хурим, шоу тоглолтод уригдсан чамгүй сайн хөтлөгч. Зовхиндоо давхраа хийлгэсэн юмуу гэлтэй дүрлийсэн алаг нүдтэй эл жүжигчин залуу уран бүтээлийн хувьд ч тун ч одтой яваа.

Тэгвэл мань саяхнаас гоо сайхандаа анхаарал тавьж, найзуудынхаа урилгаар “Perfect skin” салоноор үйлчлүүлж эхэлсэн бөгөөд Холливудын оддыг дуурайн нүүрэндээ цус шахуулжээ. PRP хэмээх энэхүү эмчилгээний зориулалтай үйлчилгээ нь тухайн хүний өөрийнх нь биенээс 12 грамм цус авч тусгай вакум аппаратанд хийж, хоёр удаагийн эргэлтээр уг цусанд байх бүх төрлийн өсөлт ургалтын амьд эсүүдийг цэвэр тэжээлийн уурагтай хамт ялгадаг ажээ. Үүний дараа тухайн хүнийхээ нүүр хүзүү болон бусад шаардлагатай хэсгүүдэд тарьж хийдэг юм байна.

Ингэснээр арьс нөхөн төлжиж батга болон нөсөө толбо, шарх сорви ор мөргүй арилахын зэрэгцээ үрчлээ тэнийж, арьсны өнгө цэвэрхэн толигор болдог гэх. Өдгөө гурван сайхан охины аав гэгдээд байгаа “Атаман ах” маань ийнхүү Холливудын сайхан хүүхнүүдтэй барьцан танигдахын аргагүй болох нь ээ.

Photonews.mn

14

15


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • 1 (January 12, 2016 1:19:11 pm )

    салоныг рекламдсан байна.

  • Mendee (January 12, 2016 3:05:02 pm )

    Irvvgee zasuulaach ee

  • zocin (January 12, 2016 7:37:31 pm )

    ci hogshirhooroo yu hiin dee zaluu mini ug n iodoo cinii huvd zaluu nasaaraagoedog bish yy

antalya rent a car