antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 10, 2012 4 comments

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрцгөөв

нийтлэсэн Admin

УИХ, Засгийн газрын эрхмүүд өнөөдөр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч өнжив. Аль баасан гаригийн шөнө бензин шатахууны үнэ огцом өсч, бямба гаригийн үд гэхэд хүнс, барааны үнэ нэмэгдчихсэн байхад даваа гаригийн өглөөнөөс Их Хурал, Засгийн газрынхны амнаас “Юу болоод өнгөрөв” гэсэн үг дуулдаж, буруутныг хайн намнах үйл ажиллагаа ид болж байна. Шатахууны үнэ огцом дээшилсний буруутан нь ам.доллар, юанийн ханшийн  өсөлт болж таарав. Халуун намраас хойш валютын ханш өсөөд байхад бензиний үнэ нэмдгийн урьд өдөр Монголбанк ам.долларын интервенц хийснээ зарласан. Чухам л хамаг юм болоод өнгөрсний дараа, ам.долларын ханш 1500 руу тэмүүлээд ирсэн хойно хийсэн интервенц далайд цутгасан горхины ус мэт замхарсан.

Харин өнөөдөр валютын ханш өсөхөд арга хэмжээ авч чадаагүй Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, бензин шатахууны үнэд хяналт тавьж амжаагүй Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Н.Ариунсан нарыг “намнах” шийдвэрийг намын бүлгүүд гаргалаа. Монголбанк маргааш ам.долларын интервенц дахин хийхээ зарлалаа. Монголчууд юмныхаа үнийг нэгэнт өсгөсөн цагт юу хийгээд ч эргэж буулгадаггүй. Баасан гаригийн шөнө огцом нэмэгдсэн шатахууны үнийн халуурлаас болж өгссөн  хүнс, бараа, үйлчилгээ, тээврийн үнэ, хөлс доошлохоос нэгэнт өнгөрсөн.

Удахгүй багш нарын цалинг нэмж, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Эх орны хишиг нэг нэг сая төгрөгийг тараана. Өнгөрсөн жилээс ОУВС-гаас анхааруулаад байсан Монголд инфляц 2012 онд 20 хувьд хүрнэ шүү гэсэн анхааруулга цагаан сарын үед түүнээс давж гарч мэдэхээр боллоо. “Евро бүсийн орнуудад эдийн засгийн хямрал нүүрлэсэн тул болгоомжил” гэсэн анхааруулгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж уул уурхайгаас орж ирэх их мөнгөө шингээж ядан баярхаж суух зуур Монголд хямралын эхний давалгаа ороод ирлээ. Засгаас АН гарч МАН дангаараа засаглах маягийн юм ярьж суусны маргааш нөмөрсөн анхны давалгаанд жирийн иргэд сөхрөв.

Одоо цалингаа нэмүүлье гэж МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар дахиад жагсаал цуглаанд уриалж магагүй. Ханшгүй болсон хоосон цаасны хойноос хөөцөлдсөнөөс “Үнийн хөөрөгдлийг зогсоо” гэсэн жагсаалд иргэд нэгдсэн нь хамаагүй дээр болжээ.

Гадаад орны иргэд үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсдаг байхад монголчууд хүлцэнгүй хүлээн авчихаад “Цалин нэм” гэсэн уриа хашгираад явдгаасаа энэ удаа татгалзвал яасан юм. Тэгэхгүй бол иргэдээ хямралаас хамгаалах ёстой төр, засаг үнийн “цунами”-ийд нэгэнт нэрвэгдээд тэнгэр гийсэн хойно цув нөмөрч дөнгөж сая ажлын хэсэг гаргаад гэмтний эрэлд мордоцгоож байна.

Д.ОЮУН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 10, 2012 10:54:05 am )

    manai mongolchuud chini mash sain duulgabartai nohduud shvv dee

  • Anonymous (January 10, 2012 11:16:08 am )

    nomxon temee nooloxod amarxaan gej manaixand yag taarsan vg shvv

  • Anonymous (January 10, 2012 3:43:44 pm )

    Evropiin busend hjmral garaad ajilguidel urid garaagui tuvshinees deeshileed baigaa.hudaldana avah tsadvar muudhaar busad ornuud hussen huseegui hjmrald ornoo.Manai uls jlgaagui hjmrald 2dahin nervegdene,ingeed ene zun songuuli budilval HUVISGAL garna

  • Anonymous (January 10, 2012 10:32:34 pm )

    Buddagiin ariun shashintnuud mini nomhon hultsengui baij bugdiig duulgavartai huleej avna uu! Tolgoi deer chini devselj baisan ch ul too. Hoid nasandaa l burhanii orond moriloh ni bidnii etssiin zorilgo bulguu.

antalya rent a car