УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгөх асуудлыг хэлэлцээд дэмжжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох асуудлыг МАН 2006 онд хэрэгжүүлж байсан. Эдийн засаг хүнд үед хүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм, ийм ч учраас хүүхдийн 20 мянган төгрөгийг нэмэгдүүлье гэж хуулийн төсөл санаачилж байсан ч УИХ хэлэлцээгүй. Хүүхэд бүрийг ялгаварлахгүй сар тутам 20 мянган төгрөг олгоход 110 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардаж байгаа. Тиймээс 2016 оны төсвийн тодотголтой цуг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хуульдаа өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэх шаардлага тулгарч байгаа тул эл асуудлыг Засгийн газар эхний ээлжинд оруулах ёстой гэж үзсэн” гэсэн юм.
Мөн энэ асуудлыг хэлэлцэх явцад тус бүлгийн зарим гишүүн 0-3 хүртэлх насны хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгох санал илэрхийлсэн бол 0-3 настай эхчүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болох саналыг гаргажээ. Мөн тус бүлгээс оюутнуудыг ялгаварлахгүйгээр 70 мянган төгрөгийг олгодог байх ёстой гэдэг саналыг гаргажээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Оюутан бүрт олгож ирсэн 70 мянган төгрөгийг ялгавартай олгохоор болж хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн байдлаар 70 мянган төгрөгийг нийт оюутны 30 хувь авдаг. Энэ бол өрхийн төсөвт ямар нэг хэмжээгээр хүндрэл учруулж байгаа. Тийм учраас оюутны 70 мянган төгрөгийг ялгаваргүйгээр олгох хуулийн төсөл санаачилна. Хоолоо, дэвтэр номоо худалдаад авчих боломжийг Монголын төр олгох ёстой” гэлээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг аж ахуйн нэгжийн хуулиар зохицуулдаг байх хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эрх зүй болоод эдийн засгийн үр өгөөжийг судлах шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг хэрхэх шаардлагатай талаар судлах юм байна.
Д.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ
-
zocin (January 11, 2016 5:31:02 pm )
иш чааваас дааа сонгууль дөхөөд ирэхээр худлаа үнэн юм бас ярихгүй бол болохгүй л байхдаа, хөх инээд хүрээд байхын
-
зочин (January 12, 2016 11:56:15 am )
ХАРИН ТИЙМ, голч дүн муутай оюутнуудад тэтэгэмж өгч яадаг юм, сайн сурдаг оюутнуудаа дэмжсэн дээр,
-
-
Anonymous (January 11, 2016 5:36:54 pm )
ялгаваргүй өгөх нь зүйтэй оюутануудад их хэрэг болох мөнгө шүү дэ
-
MGL (January 12, 2016 8:34:33 am )
пиво уух мөнг шүү дээ. 70 нь буухгүй болхоор ам нь цангаад байж суух газаргүй болдог юм билээ.
-
-
Зззочиночинкочиночинзочин (January 11, 2016 5:41:48 pm )
Заавал мөнгө өгч байж л намаа аврагч болох гээд байгаа юм байх даа.
-
нагац ах (January 11, 2016 6:47:30 pm )
оюунхорол хувийн сургуульдаа мөнгө угаадаг ашиг сонирхол ийн зөрчилтэй хүн шдээ ийм хүн аргагүй
-
Хэ хэ хэ (January 11, 2016 7:08:37 pm )
Арга барахдаа толгойгоо маажив гэгч нь болж дээ энэ МАнгарууд
-
hi (January 11, 2016 8:13:45 pm )
Ene bizdaanuud icheesei mongolchuud ed nariin tejeedeg noxoi yu
-
MAN-n gishuun (January 11, 2016 9:53:46 pm )
MAN CHAAVAASDA HELEH UG ALGA .2 SALAA ZAM BNAA KKKAKAKA
-
тулга (January 12, 2016 12:03:56 am )
НЯЛХ ХҮҮХЭД НАСАНД ХҮРСЭН ХОЁРЫН ЯЛГААГ МЭДЭХЭЭ БАЙЖ ДЭЭ.., ЧААВААС ДАА ЯАХ АРГАГҮЙ ОЮУНЫ ТУРААЛТАЙ НАМ ЮМ БАЙНА ДОО..,
-
ЗОчинЗочин (January 12, 2016 9:39:27 am )
Сонгууль дөхөхөөр намууд хэнд ч хамаагүй хайртай болоод л, уулзая учрая, унтаж хэвтэе гэдэг болох нь ээ. Арчаагүй новшнууд. Оюутануудад харин ч ялгавартай өгөх хэрэгтэй. Ялангуяа хувийн сургуульд сурдаг нэртэй мангуунууд маш их байна. Хичээлдээ явдаггүй, юм сурдаггүй, төгсөөд ч нийгэмд ямар ч нэмэргүй хүн-оронцогууд олон болжээ.
-
ГоёЗочин (January 12, 2016 11:25:19 am )
Сонгуулийн шоу. Оюуты далыг алга болгох хэрэгтэй.
-
зочин (January 12, 2016 11:59:06 am )
ялгавартай өгөх хэрэгтэй шүү дээ, юу ч сурахгүй эцэг эхдээ худлаа яриад явдаг оюутнуудад өгч яахын, төсөв ямар байгааг мэдэхгүй энэ хэд одоо юу вэ, бид өгье гэсэн чинь энэ засгийн газар өгөөгүй гэж тэнэгтэнэ дээ эд,
-
Irgen (January 12, 2016 1:32:05 pm )
Oyutnii 70.iig bur bolih heregtei shd
-
зочин (January 12, 2016 2:57:49 pm )
Ялгаварлалгүй өгөх хэрэгтэй.
15 Comments