antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2016 17 comments

Н.Энхбаяр Гуравдагч хүчний нэгдсэн эвсэл байгуулахаар ажиллаж байна

нийтлэсэн Admin
f67a9c2e5076b155bigУИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор уг сонгуульд улс төрийн  нам, эвслүүд хэрхэн оролцох нь эхнээсээ тодорхой болж  буй аж. Мэдээж МАН, АН-ууд аль намтай эвсэхгүй дангаараа УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой. Харин гуравдагч, дөрөвдөгч хүчнийг хэн, хэрхэн зохион байгуулах вэ? гэдэг  асуудал  МАН, АН-ын аль нь ялахыг шийдэхэд маш чухал нөлөө үзүүлэх юм. Иймээс ч энэ чиглэлээр дараах ажлууд хийгдэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр АН-ынхны дэмжлэгтэйгээр гуравдагч хүчний нэгдсэн эвслийг байгуулахаар ажиллаж буй бөгөөд  үүнтэй холбоотойгоор хэдхэн сарын өмнөөс  өөрөө тоохоо больсон байсан МҮАН-ынхнаасаа эхлээд БНН, МУНН, бие даагчид, МНН гээд бүхий л улс төрийн хүчинд хамтрахыг уриалан,  намын дарга, лидерүүдтэй нь биечилсэн уулзалтуудыг зохион байгуулж буй гэнэ.
Харин МҮАН, ИЗНН-ын эвсэл гэгч нь  МАН-ын чиглэл, зөвлөмжийн дагуу хийгдэж буй нэгдэл гэх  бөгөөд Н.Энхбаярын байгуулах гэж буй нэгдсэн эвслийн хүчийг тараах, сарниулах зорилготой аж.
ХҮН-ий хувьд С.Ганбаатарыг намын даргаа болгон, аль намтай эвсэлгүй дангаараа УИХ-ын сонгуульд оролцохоор шийдэж буй юм байна. Тус намын жагсаалтын 1-т  намын дарга С.Боргил, 2-т “Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд нар багтахаар яригдаж буй гэнэ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нар Н.Энхбаяртай нэгдэлгүй шинэ гуравдагч хүчний бас нэг эвслийг байгуулж магадгүй аж.
Өөрөөр хэлбэл  УИХ-ын 2016 оны сонгуульд АН, МАН,  ХҮН, МАХН-ын удирдан буй болгосон эвсэл, МҮАН-ИЗНН-ын эвсэл, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга нарын байгуулсан эвсэл гэсэн зургаан том субьект оролцох магадлал өндөр байгаа юм байна.
П.Мандах
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зочин (January 11, 2016 9:59:09 am )

    хуулиараа одоо эвсэн гэсэн ойлголт байхгүй байгаа юм биш үү

  • Anonymous (January 11, 2016 10:36:17 am )

    НАМ БИШ ХҮНИЙГ НЬ СОНГОХ ХЭРЭГТЭЙ НАМЫГ БҮҮ СОНГО НАМЫГ СОНГОХ ЮМ БОЛ СОНГУУУЛД ОРОЛЦООД ХЭРЭГҮЙ ЮМ

  • аааа (January 11, 2016 10:51:30 am )

    Бие даагч нар нэг л зүйлийг харуулаад байна намгүйгээр сонгогдсон уих ГИШҮҮН хэн ч биш гэдгийг мэдрээд нам байгуулаад гүйгээд байна тэгэхээр заавал нам хэрэгтэй гээд ганбаатар хэлээд байна лээ

  • Anonymous (January 11, 2016 11:02:20 am )

    zuboo ih sain bnaa

  • Anonymous (January 11, 2016 11:05:58 am )

    dabaasvren yuangaa yu hiisen yu ch hiigeegvi ard tvmen medej baigaa songohgvi

  • irgen (January 11, 2016 11:11:56 am )

    AMERIK EZEDTEI AN ,HAR MASHINAARAA YALAH NI TODORHOI BOLCHIHSON

  • Anonymous (January 11, 2016 11:20:21 am )

    Уяангаа хутган үймүүлэгч ахиж бүү сонгоорой ард олон минь хийж бүтээсэн юмгүй бидний сайн сайхны төлөө хуруугаа битгий хэл хошуугаа хөдөлгөөгүй шүү

  • санал (January 11, 2016 12:32:21 pm )

    зөвөө уг нь энхбаярыг энэ улс ашиглах л хэрэгтэй шүүдээ зовлон бэрх жаргалыг туулсан даа хөөрхий .маш их чадвар сэтгэлтэй хүн шүүдээ

  • зочин (January 11, 2016 12:48:22 pm )

    САНАЛ ыг дэмжиж байна АН аас салж байвал яах вэ Ард түмний сонголт мэднэ Гэхдээ ХАР ХАЙРЦАГ гэж АН н ХАЙР зарласан том хар даваа бий Ер нь сонгууль ард түмний сонголт биш хар хайрцагны сонгууль болох магадлал өндөр шүү ард түмэн болгоомжтой л байгаарай

    • zochin (January 11, 2016 1:40:48 pm )

      Тийм шүү АН-аас л салах минь ард түмээн.Бид чинь цөөхүүлэхнээ ийм их баялагай мөртлөө сайхан амьдарч чадахгүй улам дордсоор л бнНэг нэгийгээ зээрэмдэж зодож алаад л ядаж тайван баймаар бн шүү дэ.МАН байхад арай ийм байгаагүй шүү

  • зочин (January 11, 2016 1:00:58 pm )

    Энэ Уянга нэртэй авгайд хэрэггүй шүү.Золбин эрлийз нохойнд итгэж хэзээ ч гэрээ мануулдаггүй байсан монгол зан хэвээрэй гэдэгт итгэж байна.Хужаагийн эрлийз энэ шар хүүхэн ашиг сонирхолын үүднээс хэний ч өвөрт орж юу ч хийхээс буцахгүй нь үнэн билээ.

  • Anonymous (January 11, 2016 1:42:32 pm )

    Enkhbayr tord orj isneer dahiad l zavhral ehellee.

  • зочин (January 11, 2016 3:55:47 pm )

    уянга мэтийн юмнуудаар яах вэ. нэг их хувьсгалч царайлаад шал худлаа

  • Zochin (January 11, 2016 6:35:34 pm )

    Одоо та нар хуралдаа сууж байгаа байдал, ирц зэргийг нь харахад л ойлгомжтой Он гарсаар Ж-нь ажиллахгуй байна

  • хөөрхий нялх үрийг яаж байгаа юм бэ (January 11, 2016 8:58:05 pm )

    би социализмын үеийн МАХН ын гишүүн .22 хон настай байхдаа элсэж олон нийтийн ажил идэвхтэй оролцож явсан . цаанаасаа л “МАХН”

  • Иргэн (January 11, 2016 9:00:19 pm )

    Энэ нам , эвсэлүүд дотроос Ан-ыг түших нь хамаагүй илүү гэдгийг бид мэдэрлээ шүү дээ. Иймд сонгогчид АН- аа сонгох нь мэдээж.

  • Mongol (January 12, 2016 4:57:23 pm )

    Dembereliin duu demii.demberel uuruu bur demii.hulgaichuud.ganbold darhanii tumurlugiig hoosruulsan hulgaich

antalya rent a car