2016.1.10, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1
- Аргын тооллын: 2016.1.10, Ням гараг
- Наран ургах шингэх: 08.37-17.13
- Үс засуулбал: Нас ахар болно
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурхныг тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, дайсныг номхотгох зэрэг хатуу үйл, сүм, дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол машид сэрэмжилж, хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ, ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Энэ өдөр хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай эрвэгнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.