Өвлийн энэ хахир хүйтэн өдрүүдэд бүсгүйчүүдийн хувьд жингээ хэвийн хэмжээнд барих нь хамгийн том асуудал болдог гэхэд хилсдэхгүй юм.
Учир нь олонхи хүн арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд хамгийн багадаа нэг фунт /1 фунт=453.5 грамм/ буюу хагас килограммаар “таргалдаг” байна.
Мэдээж энэ үед байнгын хөдөлгөөнтэй байхаас гадна хүйтний улиралд хоол хүнсэндээ хамгийн их анхаарах шаардлагатай аж. Насанд хүрсэн хүн өдөрт 2000 калори агуулсан хүнсийг хэрэглэх нь зүйтэй юм.
Тэгвэл өвлийн улиралд ямар хоол хүнснээс татгалзаж, хэмжээ хязгаартайгаар зооглох хэрэгтэй юм бол?
1. Бяслаг ба хөндий гоймон. 330 грамм бяслаг болоод хөндий гоймон нь 529 калори, 25.7 грамм тослогийг агуулж байдаг аж.
2. Зутан шөл болон хоолны амтлагч.
3. Бяслагтай бялуу. Бидний амтархан идэх дуртай бяслагтай болон шоколадтай бялуу хамгийн ихээр таргалуулдаг байна. Өөрөөр хэлбэл нэг зүсэм бяслагтай бялуунд 1050 калори агуулагддаг аж.
4. Үхрийн мах ба зайдас
5. Зайрмаг болон төрөл бүрийн бялуу. Кокостой бялуу 701 калориг агуулдаг бол алимтай бялуу түүнээс ч их буюу 1203 калори агуулдаг байна.
6. Жигнэмэг. Ганцхан жигнэмэг ямар калори агуулахав дээ хэмээн та “басч” болох юм. Тэгвэл хамгийн жижигхэн жигнэмэг гэхэд л 200-250 калорийг агуулдаг байна.
7. Шарсан болон элдэв амтлагчаар “баялаг” хоол.
Дээр дурьдсан бүтээгдэхүүнээс огт татгалз гэж байгаа юм биш, харин зөв зохистой хэрэглэх нь жингээ бариад зогсохгүй таргалалттай тэмцэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
Холбоотой мэдээ
-
зочин (January 09, 2016 7:08:10 pm )
Зун идьэл тараглуулахгүй гэж ккк
1 Comment