NTV телевизийн “Ганаа мэргэжилээ сольсон нь” нэвтрүүлэг үзэгч олонд хүрээд нилээдгүй хугацаа өнгөрч байгаа. Тус нэвтрүүлгийг Камертон хамтлагийн гишүүн Ганаа хөтлөдөг гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Түүнийг анх телевизийн салбар руу хөтөлсөн хүн бол түүний гэргий “жижиг” Халиун юм. Анх MN25 телевизд том, жижиг Халиун гэгч эгч дүүс гэмээр тун төстэй хөтлөгч нар байсан. Тэрээр жижиг Халиунтай гэр бүл болж, хөөрхөн охинтой сайхан гэр бүл хэмээн хэлэгдэж явсан цаг саяхан. Жижиг Халиуны хувьд MN25 телевизээс анх гараагаа эхэлж байсан бол өдгөө авьяас билгээрээ гайхуулсан хөтлөгчдийн тоонд зүй ёсоор багтах болсон.
Харамсалтай нь бизнес,спортын салбарынхан төдийгүй урлагийнхан дунд эхнэрээ оймс мэт солигч нар олширчээ. Тэдний нэг нь Камертон хамтлагийн хамгийн ухаалаг хэмээн олонд үнэлэгдэж байсан дуучин Ганаа маань өдгөө шинэ хайртай учраад тун завгүй яваа гэнэ. Амьдралд алдаж онохыг аль тэр гэхэв эхнэр хүүхдээ орхин байж баян айлын хүргэн болж яваа дуучин, хөтлөгч Ганаа одоо л нэг хайр гэдэг агуу зүйлийг жинхэнэ утгаар нь мэдэрч, шинэхэн эхнэр Уянгатайгаа сайхан амьдарч байгаа юм байх. Тэрээр хайранд умбаж шумбаж яваа гэдгээ саяхан өгсөн ярилцлагандаа өгүүлж, хэвлэлээр аз жаргалтай яваагаа зарлан тунхаглаад байгаа.
Тэрээр Халиунаагаас саллаа гээд би нэвтрүүлгээ орхихгүй. Энэ нэвтрүүлгээ би брэнд болгож чадсан хэмээн хэлж байсан. Баас хатсан ч өмхийгөө тавихгүй гэгчээр шинэ амьдрал зохиох нь тэр хүний асуудал ч одоо л хайрыг мэдэрч байна хэмээн анхны эхнэрээ хэвлэлээр нэг муулж явах хэрэг байсан юм уу даа. Өчнөөн жил ханилж үр хүүхдийн эцэг эх болж, амьдралын хатуу хөтүүг хамтдаа туулчихаад ийм зүйл ярьж яваад нь гайхаж, дургүйцэх хүмүүс цөөнгүй байгаа гэнэ. Өнгө мөнгөнд худалдагдан эр хүн, эцэг хүнийхээ эрхэм зангаа гээхгүй байвал зүгээр биш үү дуучин минь.
С.Хүслэн NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 10, 2012 6:19:10 am )
Tiim shu! Er hun bj ene zergiin buuri bhgui bolohoor humuusin durgui hureh n medeej shu de. Haliuntai ger bul bhda ch gesen jahan ohin erguuleed l yawad bdag bsan. Ganaag yamar er hun geh ve de zailuul
-
Anonymous (January 10, 2012 7:55:47 am )
ene arhichin banzal huuhnees salsan ni zuw shuu.unen teneg am huuraigui haa gazar bngiin zalzaastai yadargaatai yashka aimaar aashtai hun baitugui amitan tewchihiin argagui, ganaa chi zuw songolt hiisen shuu zaashdin chin amidrald az jargal husii
-
Anonymous (January 10, 2012 8:46:02 am )
Mongol erchuud male hore.
-
Anonymous (January 10, 2012 9:22:11 am )
nas yavad irehin tsagt anhni hani er hund mash erhem unetei hun bolj haramsad bardaggui yum da Ganaa duu mini! ooros olon duu hun er hund hani boloh ni tun hovor shu! ta 2-n amidralin narin shiriinig yaj medehev! Haramsahguiger amidrah ni hamgiin chuhal! zaluu nas uulen cholooni nar met l alga boldog yum da! 1 l ogloo sanchigand chini buural suusan bna da humuus mini!
4 Comments