antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 7 comments

Торгуулиар бүгдийг боомилох нь ээ

нийтлэсэн Admin

3f03be00053c8d7e20c086371b9bce82

Замын хөдөлгөөний дүрмээ чандлан баримталж ягштал биелүүлэх нь жолооч нараас хамаардаг. Нийслэл хотын замыг түгжрэлгүй болгохоор хэд хэдэн ажил эхлүүлж өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байгаа билээ. Тухайлбал, нийтийн тээврийг саадгүй явуулахын тулд замын нэгдүгээр эгнээг чөлөөлж өгсөн.

Нийтийн тээврийн үйлчилгээнд давуу эрхийг олонтаа олж байгаа гэхэд буруутахгүй ээ. Тэгвэл хувиар амьдралаа залгуулж яваа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлжээ. Хариуцлага нь мэдээж торгууль.

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хууль бус үйлдлийг зогсоож хязгаарлах нь зөв зүйтэй ч торгуулиар бүгдийг шийдээд байвал нөгөө хэсэг нь яаж амьдралаа авч явах уу.

Ард түмнийхээ халаас руу хуулиар далимдуулж өндөлзөх нь хэр зөв санаа бол. “1000-ын такси” буюу жижиг оврын автомашиныг торгохын оронд тэдэнд зогсоол гаргаад өгч болдоггүй бололтой.

Нийтийн тээвэр зогссон, таксидахаар гэр нь хол их мөнгө гардаг хүмүүст их тустай унаа бол энэ. Гэтэл үүнийг нь мөн л болиулж буй нь харамсалтай. Ажлаа тараад хол гэртэй хүмүүс ихэнхидээ 1000-ын унаагаар үйлчлүүлдэг. Баримт дурьдвал, Төв номын сангийн Нисэх-Яармаг хүртэл явна. Нэг удаа уг маршрутаар явахдаа таван зорчигч авдаг аж. Тэгвэл нэг иргэн Төв номын сангаас Нисэх хүртэл таксинд суугаад явахад 15-20 мянган төгрөгийг төлнө. Ганц ч нисэх гэлтгүй Хотын нөгөө захаас нөгөө зах руу ажил гэр лүүгээ явдаг цөөнгүй иргэн бий шүү дээ эрхэм дарга нар аа. Нийтийн тээврээрээ чирэгдэлгүй үйлчилдэг бол яая гэхсэн. Гэтэл тийм биш.

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (January 09, 2016 11:32:08 am )

    санал байна та нар яаядаа гэж амьдарч байнаа жолооч нараар битгий тоглолдоо арай дэндэж байна шүү юмны ханш мэддэггүй дарга нараа эргээд наадхаа хар

  • зочин (January 09, 2016 11:33:26 am )

    торгуулаар мөнгө цуглуулдагаа боль

  • zochin (January 09, 2016 3:42:18 pm )

    Eldev argaar onoo hasah torgoh zergeer ard tumnee heterhii ih daramtalj baina.Ene hezuu hyamraltai ued ard tumnee ih tuilduulbal muu ur dagavar garch medne shu teneguudee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • зочин (January 10, 2016 2:53:46 am )

    Энэ 1000т-өөр үйлчилдэг унаа зүгээр сайхан л юм байна лээ . Шуурхай явна, шахалдаж чихэлдэхгүй , халаасаа хулгайчид нэгжүүлэхгүй ,удаан хүлээж зогсохгүй сайн шүү дээ.
    Харин зогсоол гаргаж өгөөд , хяналтын камерт харагдахаар тэр үйлчилж байгаа машины
    жолооч нар ч гэсэн эрсдэл аюулгүй амьдрах эрхтэй биздээ

  • Болдоо (January 10, 2016 8:45:10 pm )

    Ямар өчүүхэн логи сэтгэхүйтэй хүчин бэ,Цөөхөн ард түмэн бид эх орондоо амар амгалан түвшин сайхан тайван амьдармаар байна,Замын цагдаа нарыг 100 хувь цомхотгож бидний татварын мөнгийг чөлөөл,Жаргалсайхан гэх ЗЦГ-ын дарга гэж жинхэнэ боловсрол дульхан хүн байна,,Оронд нь УИХ -д байгаа Боловсролгүй мангар бөхчүүд,ард түмнээ баялаг бүтээгч сүйтгэгчээр нь ялгаварладаг хар хэлт шуудан зөөгч хэрүүлч төрийн нүүр царайг хөөдөгч шуламуудад тэр 10 оноогоо өгөөд зүйл дуусгах ёстой шүү,Зохицуулагч гэх мангар яах вэ,Зайлуул хэлэх үг олдохгүй байна,,

  • Болдоо (January 10, 2016 8:55:20 pm )

    Арай ч дээ,Юун шалгалт ямар их завтай ардууд вэ,Ард түмнээрээ ингэж тохуурхаж болж байгаа юмуу, Энэ аргыг чинь хөгжингүй орнуудад хэрэглэдэг ба зам нь 4-6 эгнээтэй бүх нөхцөлийг хангасан байх,Батүүл гэж модон толгойд таарсан таар шуудайнууд,,,,Хүн амын нягтрал 10 саяаас дээш хот суурин газарт хэрэглэдэг юм шүү,,,Хэлэх үг хайран байна даа,

  • Болдоо (January 10, 2016 8:57:58 pm )

    ИЙМ Ч ЗАЛУУРЧИДТАЙ БАЙГААДАА ХАРАМСАЖ БАЙНА,,,

antalya rent a car