Толь тэр чигээрээ ид шид гэдгийг бүгд мэддэг. Иймд гэртээ байгаа тольнуудаа байнга заавал угааж, арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Ингээд зогсохгүй галаар ариутгана. Лаа асаан цагийн зүүний дагуу долоон удаа толио тойруулаад шатаж дуустал нь тэнд нь байлга. Хагарч цуурсан, эсвэл өнгө нь өөрчлөгдсөн толийг шууд л гэрээсээ гарга. Унтлагын өрөөндөө гойд анхаарал тавиарай. Унтахаар хэвтээд шөнийн харанхуйд өнгөрч хуучирсан элдвийг бодох зуур хаа нэгтээ хэн нэгэн бас санааширч байгаа … Таагүй зүүд, аймшигтайгаар хар дарах гээд. Хурж цугларсан муу бодлоосоо хагацахын тулд унтахын өмнө ороо тойруулаад хэд хэдэн жижиг тавганд давс хийж гурав хонуул. Дараа нь энэ давсаа хаяж урсган, тавагнуудаа угаагаарай. Одоо жилд заавал ч үгүй шинэчилж байх ёстой зүйлсийг жагсаая.
– Гэртээ ямар ч лааг нэг жилээс илүү байлгаж болохгүй. Энд бүх төрлийн лаа хамаарна. Асааж дуусгаад өөр шинийг авах хэрэгтэй.
– Үсний сам сойзыг жилээс илүү хэрэглэж болохгүй. Таны сөрөг энергийг цэвэрлэж салгасан тусыг нь санаад хол хая.
– Хогны шүүрийг нэг жилээс илүү хэрэглэж болохгүй. Бид шүүрээр хогноос гадна хурж цугларсан муу бүхнийг шүүрдэж хаясан гэдгийг санаарай.
– Үнэтэй гоё цайны хэрэгслийг айл бүр л хадгалж хаа нэгтээ хэрэглэдэг. Өдөр бүр уудаг аяга, тавагнуудыг жилд нэг удаа заавал солиорой. Учир нь шинэ энерги шинэ сав суулгатай хамт орж ирж байгаа. Амсар нь эмтэрсэн, цуурсан аяга тавагийг аль болох хурдан гэрээсээ гаргаж хая. Муу юм авчирдаг, цуглах эд баялагийг гадагш урсгадаг гэдэг. Одоо гэртээ их цэвэрлэгээ хийж, лаагаа асаагаад орох хаалганаасаа эхлэн цагийн зүүний дагуу бүх булан тохой, нүсэр тавилгын ар талыг ч үлдээлгүй галаар ариусган, булан тохойд хонх дуугаргаж, арцтай усаар хана туургаа ч орхилгүй арчиж цэвэрлэх л үлдлээ. Шинэ онд аз жаргалтай сайхан амьдраарай.
Холбоотой мэдээ
-
saruul (January 09, 2016 1:56:21 pm )
bayralalaa
-
Zlu gunochin (January 10, 2016 10:32:32 am )
bayrlalaa
2 Comments