Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ оны УАШТ 8-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” ордонд болох юм. Өнөөдөр долоон жинд аваргаа шалгаруулах бөгөөд өрсөлдөөн ихтэй олон барилдаанууд үргэлжилж байна.
Дэлхийн аварга Г.Болдбаатар өнөөдөр шилдэг залуу жүдоч Ц.Цогтбаатарт вазари үнэлгээ алдан ялагдлаа. Мөн -63 кг-д Ц.Цэрэннадмид ялагдан өрсөлдөөнөөс хасагдсан байна.
Эрэгтэй -60кг, -66кг,
Эмэгтэй -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг жингийн улсууд аваргууд энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тодорно.
Холбоотой мэдээ
-
zochin (January 08, 2016 8:09:05 pm )
zub ingej ursulduj bj l dundaas ni garch irne dee. Tegehguigeer urid jiluudiin abarguud tsol sureeree zaluu tamirchdiig ylsan ch bumburtsugt ochood l ylagdaad irne
1 Comment