Сонгуулийн жилийн хаврын чуулган хууль батлах биш сонгуулийн шоу хийх талбар болоод өнгөрдөг жишиг бий УИХ-ын шинэ оны анхны нэгдсэн чуулган өчигдөр хуралдав. Хуралдах ч гэж, ичсэн нүүрэндээ л хуралдсан боллоо. Уг нь төрийн апбаны ажил 08.30 цагт эхлэх ёстой, УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдааныг 09.00 цагт эхлүүлэхээр товлогддог ч цагаасаа байнга хоцорч эхэлдэг нь гэм биш зан. Энэ удаа ч УИХ-ын дарга болон УИХ-ьгн ажлын албаныхан баярын амралтаасаа салах хүсэлгүй нойрмог гишүүдийг чирэх нь халаг чуулганы танхимд оруулж, арайхийн 51 хувийн ирц бүрдүүлж, чуулган 11.00 цаг дөхүүлж байж эхалсэн.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар үлдсэн гэж байгаа ч ажил хийх боломжтой цаг нь ганц сар ч хүрэхгүй. Намрын чуулган Цагаан сарын үеэр завсарлаад, хаврын чуулган дөрөвдүгээр сард эхэлнэ. Намрын чуулган завсарлангуут гишүүд сонгуулийн ажилдаа шуудрах нь тодорхой. Сонгуулийн жилийн хаврын чуулган хууль батлах биш сонгуулийн шоу хийх талбар болоод өнгөрдөг жишиг бий.
Ажил хийе, асуудал шийдье гэвэл үлдсэн сар хүрэхгүй хугацааг алдалгүй ашиглах ёстойг гишүүд над мэтээр хэлүүлэлтгүй мэдэж л баймаар. Иргэдийн тэсэн ядан хүлээж буй орон сууцны ипотекийн зээлийн асуудал, улс орны эдийн засагт хүлээлт үүсгэсэн Гацуурт, Тавантолгойн ордын гацаа гээд шийдэл хүлээсэн олон асуудал байхад УИХ-ын нэгдсэн чуулганаар хэнд, хэзээ хэрэг болох нь мэдэгдэхгүй хэдэн хуулийн хэлэлцэх, эсэхийг шийдсэн болж, үдээс өмнийг аргацаагаад завсарлав. Шинэ он гарснаас хойш нам, эвслийн бүлгүүд, Байнгын хороод хуралдаагүй учраас хуучин онд хойш тавьсаар тунаж үлдсэн, ач холбогдлоор дулихан хэдэн хуулийн төслийг хэлэлцсэн нэр зүүсэн хэрэг. Намрын чуулган завсарлах хүртэлх ганц сарынхаа нэг долоо хоногийн сүүлийг дйнхүү хийсэн тоймтой ажилгүй үдэж буй нь энэ парламент хэр ажил хэрэгч байгааг харуулах биз.
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлэг, Ажлын хэсгүүд, мягмар, лхагва гарагт Байнгын хороод, пүрэв, баасан гарагт нэгдсэн чуулган хуралдах хуваарьтай. Шинэ оны эхний ажлын өдөр буюу өнгөрсөн даваа гарагт Бүлгийн болон Ажлын хэсгийн хурал болоогүй тул Төрийн ордон ажин түжин өнжсөн. Харин мягмар гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгьга хороо хуралдана хэмээн хэлэпцэх асуудал, эхлэх цагийг нь зоосон тов гаргасан ч эдгээрийн нэг нь Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдах ёстой байсан нь мөн л хойшилсон. Шалтгаан нь ирц бүрдээгүй гэх.
УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээгээр бол оны эхний ажлын өдөр долоон хүн гадаадад томилолттой, гурван хүн чөлөөтэй байжээ. Тэр өдөр ажлаа хийгээгүй бусад гишүүд ямар нэг шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэсэн үг.
Харин өчигдрийн байдлаар гадаадад ажиллана хэмээн томилолт авсан гэсэн гишүүдийн тоо гурваар нэмэгдэж, хоёр гишүүн орон нутагт ажиллана хэмээн мэдүүлжээ. М.Батчимэг гишүүн эмийн чөлөө, Ө.Энхтүвшин, Д.Баг-Эрдэнэ, Ц.Дашдорж, Өчигдрийн нэгдсэн чуулганд тэдний 49 нь оролцсон хэмээн бүртгуулсэн богоод санал хураалт явуулахад 39 нь дэмжсэн санал өгснийг самбарт гарсан дун илтгэсэн. Яг тэр мөчид чуулганы танхимд 19 гишуун сууж байлаа. чөлөөтэй гэж бүртгүүлсэн байна Шалтгаангүйгээр ажил тасалсан болон чөлөө авсан нь өвлийн хүйтэн, хотын утаа, баярын хөл хөдөлгөөнөөс дайжиж гадаадад амраад, хараахан эргэж ирээгүй байгаа сурагтай.
Чөлөө мэдүүлсэн, томилолт авсан гишүүдийн цаана 59 гишүүн үлдэж байгаа биз. Өчигдрийн нэгдсэн чуулганд тэдний 49 нь оролцсон хэмээн бүртгүүлсэн бөгөөд санал хураалт явуулахад 39 нь дэмжсэн санал өгснийг самбарт гарсан дүн илтгэсэн. Яг тэр мөчид чуулганы танхимд 19 гишүүн сууж байлаа. Гишүүд картаа хийж бүртгүүлчихээд алга болсон хэдийнхээ өмнөөс танхимд сууж байсан гишүүд санал өгсөн хэрэг. Үүнийгээ тэд төгөлдөр хуур тоглох хэмээн гоёчилдог.
Өөрөө чуулганы танхимд байхгүй, карт нь гишүүнийг орлоод үлддэг, хажуугийн хүн өөрийнхөө хүссэнээр санал өгдөг нь ганц өчигдөр ч биш, байнга шахам давтагдцаг дүр зураг. Ард түмний төлөөлөл болж сонгогдсон, улс орноороо дагаж мөрдөх, магадгүй иргэдийн амь, амьдралыг шийдэх хууль батлах үүрэг хүлээсэн төрийн түшээд ажлаа ингэж л хийж байна. Бод доо, хувийн компанийн жолооч баярын амралтаа дуусгамааргүй байна хэмээн гурав хоног ажил таслаад ирюл захирал нь яах бол. Тэгснээ жолооны үнэмлэх, ажлын үнэмлэхээ хамт ажилладаг нөхөртөө үлдээгээд, машиныг маань унаад миний өмнөөс ажиллаж бай гээд алга болоод өгвөл тэр дороо халагдана даа. УИХ-ын гишүүдийн үйлдэл үүнээс юугаараа ялгаатай гэж. Сонгогчид бол УИХ-ын гишүүдэд ажил олгосон захирал нь гэдэг дээ. Тэднийг халах эрх сонгогчдод бий.
Х.УЯНГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (January 08, 2016 10:52:27 am )
Хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш 4/3-р болгож УИХ-ын гишуунд хуульч байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх гэх мэт болзол шаардлагыг холбогдох хуулиар заахгуй бол эрх ашгаараа нэгдсэн булэглэл улс орныг суйруулнэ.
-
Монгол (January 08, 2016 3:42:47 pm )
энэ саналыг дэмжиж байна. жинхэнэ зөв санал байна. Тэгэхгүй бол эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй ямарч мэдлэг, туршлагагүй нөхдүүд улс орноор тоглож дууслаа. Заримыг нь хараад эдний үр хүүхэд ямар их зовлонд унах бол гэхээс аймх шиг болох юм.
Энэ олон хүний хоолыг булааж байгаа учраас тийм шийтгэл ноогдох болно.
-
-
Улс тор судлаач. (January 08, 2016 10:54:42 am )
Одоогийг торийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишуун нь тойргийн сонгогчдын сонголтоор биш, эх уусвэр нь тодорхойгуй оорийн босгосон монгоор сонгогдсон болохоороо ажлаа хийдэггуй, сонгогчдын хяналтанд ордоггуй, оорсдийнхоо эрх мэдлийг нэмэгдуулсэн хууль баталдаг, оорсдийгоо дахин УИХ-д орох хууль баталдаг, эрх ашгаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, аль илуу эрх мэдэлтэй нь ногоо талдаа зохиомол хэрэг уусгэж торийн хучирхэг машинаар нухчин дарж хэлмэгдуулдэг гэх мэт аль ч улсын парламентийн гишуунд битгий хэл хаан хатанд ч байхгуй уйлдлийг хийж, улс орныг суйруулэхэд хургээд байгаа тул одоо УИХ-аас салах цаг нь болжээ. Одоо УИХ-ын оронд АИХ ба УБХ-тай болье.
-
Улс тор судлаач. (January 08, 2016 10:56:26 am )
Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.
-
Улс тор судлаач. (January 08, 2016 10:58:39 am )
Ундсэн хуулиар УИХ-ын гишууний тоог нэмэгдуулбэл хууль батлахад УИХ-ын хоорондоо хувилдах нь багасах сайн талтай ч эдийн засаг хундэрсэн энэ уед дарга нарын тоог нэмэгдуулэхийг олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдууулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна.
-
Монгол (January 08, 2016 3:43:12 pm )
энэ саналыг дэмжиж байна. жинхэнэ зөв санал байна. Тэгэхгүй бол эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй ямарч мэдлэг, туршлагагүй нөхдүүд улс орноор тоглож дууслаа. Заримыг нь хараад эдний үр хүүхэд ямар их зовлонд унах бол гэхээс аймх шиг болох юм.
Энэ олон хүний хоолыг булааж байгаа учраас тийм шийтгэл ноогдох болно. -
Zochin (January 09, 2016 12:31:46 pm )
Энэ ичмээр байна Одоо яах вэ сонгуулийн наана одоогийн бух гишуудийн ирц ,онгорсон хугацаанд яаж,ямар ур дунтэй ажилласаныг нийтэд ИЛ ТОД болгох хэрэгтэй Ийм хариуцлагагуй хумуусийг дахиж нэр дэвшихийг зогсоох хэрэгтэй Энэ улсад чинь тэгээд хэн хариуцлагатай ажиллах бэ Одооноос хэвлэл мэдээллээр энэ тухай эрчимтэй ярих хэрэгтэй
-
enhktaiban (January 09, 2016 7:02:02 pm )
ene 76 unheer uidjee huraldaa suuhgui baina gedeg chini dahiad namaig bitgii songooroo gesen ug erin uh hurliin gishuunii erhiig nileen changalj uguh heregtei huralaa tasalbal daraagiin hun abtomataar ordog huulitai boloh helsen ugniihee tulluu hariutsalaga huleedeg baih
8 Comments