
Монгол Улсын Их Сургуулиийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн магистрант, Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл нь 1988 оны 04 дүгээр сарын 06-нд Архангай аймгийн Ихтамир суманд Ж.Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны бага сургуульд элсэн орж, улмаар 2006 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангийг 2010 онд Амьтан судлаач мэргэжлээр төгсжээ. 2010 оноос Ирвэс хамгаалах санд ажиллаж, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж байлаа. Ажиллаж байх хугацаандаа МУИС-ийн магистрантурт элсэн суралцаж, цоохор ирвэсний үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа давхар ажиглагчийн аргаар амжилттай судалсан үр дүнгээ мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, түүгээрээ магистрын зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан юм. Мөн нутгийн иргэдэд байгаль орчны боловсрол олгох чиглэлд ихээхэн анхаарч, малчид-ирвэсний хоорондын зөрчлийг бууруулахын тулд махчин амьтнаас малаа хамгаалах хашааг нэвтрүүлэх ажлыг олон улсын санхүүжилтээр эхлүүлэн ажиллаж байжээ. Байгаль орчин, танин мэдэхүйн чиглэлийн “Хүрээлэн” цувралын ирвэсний тухай нэвтрүүлэгт оролцож, судалгааны ажлаас танилцуулж байв.
Т.Лхагвасүмбэрэл нь МУИС-ийн магистрантурт суралцах богино хугацаандаа судалгааны ажлын үр дүнгээрээ олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд гурван өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлээрээ багш нартаа ч үлгэр дууриал болохуйц түвшинд ажиллаж байсан манай тэргүүний судлаач залуусын нэг байсан юм. Тэрээр 2004 онд Хөвсгөл аймагт явагдсан Биологийн олимпиадад нэгдүгээр байр, 2009 онд зохиогдсон зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдаанд 3 дугаар байр, 2013 онд байгууллагын аварга, 2014 онд өөрийн дэвшүүлсэн төслөөрөө олон улсын байгууллагаас судалгааны тэтгэлэг хүртэж байсан манай залуу үеийн манлайлал болсон мэргэжилтэн байлаа.






Холбоотой мэдээ
-
ОЛОНХААД М. (January 08, 2016 10:06:18 am )
Дэндүү хайран залуу нас, Газар шорооныхоо төлөө амиа дэвсэж өгсөн чамайг бурхан хэрвээ байдаг бол жинхэнэ диваажиндаа залаасай. Хүмүүс ээ та бидний энэ газар шороондоо эзэн нь билүү. Энгүй их өргөн тал говь хээрийн хаа нэгэнтээ цагаан захтан луйварчид юу ч хийж байж мэднэ. 100 кг ураны хогийг булах гэж хэдэн сая ам доллар өгдөг юм гэнэ лээ. Та бидний нүд гар хүрээгүй энэ газар нутагт ийм юм болсонг манай залуу харсан, мэдсэн ч байж магадгүй. Тэр ямар нэгэн маш ноцтой зүйлийг мэдсэн учраас л… Үүнд манай цагдаагийнхан, төрийнхөн онцгой анхаарах хэрэгтэй.
-
Anonymous (January 08, 2016 11:44:57 am )
Jinhene baatar
-
зочин (January 08, 2016 1:21:20 pm )
Цагдаагийнхан илрүүлэх байлгүй дээ. Арай л бишээ. Хүний амийг хорооно гэдэг бол хамгийн аймшиг

3 Comments