antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2016 Comments are off

Налайхад осолдсон онгоцны хар хайрцгыг ОХУ-руу илгээлээ

нийтлэсэн Admin

f324da3e7a88cf3doriginal

Өнгөрсөн оны сүүлчээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан.

Ослын шалтгааныг тогтоохоор Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсэг, Цагдаа, прокурорын албан хаагчид хамтран шалгаж байгаа юм. Харин осолдсон онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар ОХУ руу илгээсэн гэдгийг албаны эх сурвалж мэдэгдлээ.

Уг ослын улмаас нисдэг тэрэгт зорчиж явсан арван хүн бэртэж, нэг хүн нас барсан байдаг. Бэртсэн хүмүүс Цэргийн төв госпиталд хэвтэн эмчлүүлж байгаад одоогийн байдлаар тав нь эмнэлгээс гараад байна.

Албан эх сурвалжийн мэдээллээр тус онгоцыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн дарга, хурандаа Г.Отгонбаяр барьж явсан гэх мэдээлэл бий. Мөн онгоцны хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн, ажиллаж байгаа гэх мэдээлэл байна

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car