antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 7 comments

Таван хувь буюу сонгуулийн жил

нийтлэсэн Admin

Untitled-1_500x500

Үндсэн хуулийн цэцээс банкинд барьцаалсан хөрөнгийг барьцаалсан газраас нь асуулгүй иргэд бие биедээ шилжүүлээд байж болохоор дүгнэлт гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг УИХ-аар шинэчлэн батлах хүртэл орон сууцны найман хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй гэдгээ мэдэгдээд байв. Гэсэн хэдий ч зарим банк найман хувийн зээлийг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд орон сууцны ипотекийн зээлийн талаар мэдээлэл хийж нийгэмд багагүй хүлээлт үүсгээд амжив.

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд “Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь” сэдвээр танилцуулга хийсэн юм. Энэ үеэрээ тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтээс үүдэн 12 дугаар сарын эхнээс Монгол Улсын хэмжээнд ипотекийн зээл олголт бүрэн зогссон. Өнөөдөр ипотекийн зээлийн өнгөрсөн гурван жилийн хугацааны тайлан, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байгаагаа танилцуулав. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг сэргээхээр хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд боловсруулж байгааг дуулгалаа. Мөн Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээлийн явцад хуримтлагдсан мөнгийг тэтгэврийн сан болгох асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа” гэв.

Мөн тэрбээр “ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг тайлбарлан, орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, таван хувьд хүргэх бололцооны талаар танилцуулж, моргейж калкулятор буюу тооцооллын программд боломжит хувилбаруудын тооцоог хийж үзүүлсэн юм. Түүгээр ч зогсохгүй Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэр гараагүй байсан бол сард хамгийн багадаа 800 өрх, дунджаар 1300 өрх, жилд дунджаар 9.6-15.6 мянган өрх шинээр орон сууцтай болох боломжтой байсан гэлээ. Цэцийн шийдвэрийн дараа МАН ипотекийн зээлийг зогсоолоо хэмээн улс төржиж эхэлсэн. Гэсэн хэдий ч МАН-аас энэ асуудлыг эрс няцаасан юм. Тэгвэл эрх баригч намын дарга сонгуулийн жилд ийнхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой хэмээн мэдэгдэж багагүй оноо авсан гэхэд болно.

Үүнтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээнд орон сууцны зээлийн хүүг бууруулчихвал АН-д саналаа өгсөн ч яах вэ гэх үгс мэр сэр харагдах болов. Тэгвэл энэ жил парламентын сонгууль болно гэдгийг олон нийтэд дахин нэг сануулах нь зүйтэй биз ээ. Учир нь өмнөх парламентын үед “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд зургаан хувийн хүүтэй зээлээр байртай болох боломжтой байв. Урьдчилгаа 10 хувь төлдөг энэ зээлд хамрагдахаар иргэн би ч материал бүрдүүлж явсан. Гэсэн хэдий ч 2012 оны парламентын сонгуулийн өмнөхөн энэ хөтөлбөрийг бүрэн зогсоож, байртай болох мөрөөдлөө орхисон иргэд олон бий. Тиймдээ ч таван хувь буюу сонгуулийн жилд өмнөх явдал дахин давтагдахгүй гэх баталгаагүй байгаа юм.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • арай ч дээ (January 07, 2016 7:21:07 pm )

    хүүг нь 5 хувь болгох боломжийг хайж үзсэн юм бол байрны үнийг бас бууруулж болох гарц баймаар л юм даа тэр талаас нь бас судлаж үзмээр юм

    • Anonymous (January 08, 2016 8:14:08 am )

      bairni une nemegdne

  • Irgen (January 07, 2016 10:15:55 pm )

    Ardchilsan zeeliin huug5huvi bolgoj chadahgui ee yagaad gevel ah duu torol sadan toiron hureelegchidee tejeehee bodno zeeliin huug 5huvi bolgono gej songuuli sandal shiree ondur hangamj l sanaand n uyatai baiga

  • Mendee (January 08, 2016 12:51:29 am )

    Show hiij bnshdee. Odoo bid iim yumand huurtahgviee fuck AH

  • zochin (January 08, 2016 1:11:10 am )

    80-mkv -chuluulj ard irgedee yalgahaa boliochoo bid adilhan hungulult edelmeer bna 90-mkv bair zeeleer avsan ene undur hvvnd suhurch bna iim ail uruh olon bgaa boliochee bvgd tegsh erhtei bna geed huuli yariad baidag algachilj vzehee boliochee

  • zochin (January 08, 2016 1:16:26 am )

    Uursduu bolohoor ord harsh hayusand amidraad 90-mkv bair avsan bi undur hvv tuluud ene yanz tanziin togtooloos chin bolj bid hohirch bna 80-mkv chuluulj uguuchee ene hungulultund hamragdamaar bna undur zeeltei ard irged tsuglaan hiij shaardah bichig ugie demjeerei

  • зочин (January 08, 2016 10:02:11 am )

    М.Энхсайхан банкууд дампуурах эрсдэлтэй боллоо,, гээд ярьсан байна, тэхээр юун 5 хувийн зээл бэ,, энэ улсыг энэ АН дампууруулж гадны хараат болголоо ш дээ, түмэн олон минь АН-ын тархи угаалтанд битгий оролдоо, дахин АН гарвал хятадын хараат болох байх энэ их зээлийг төлж чадахгүй болохоор , үр хүүхдүүддээ л санаа зовох юм даа

antalya rent a car