
Ц.Нямдорж: Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зургаан жилийн хугацааг улс төрийн зорилгоор, хонзонгийн зорилгоор өөрчлөх гээд байгааг гайхаж байна. Надад тэр гишүүдийг хамгаалаад байх шаардлагагүй. Үндсэн хуулийг манаж байх тогтвортой байх ёстой гэж үзсэн учраас л нарийн тэтгэврийн нас тогтоож өгөөгүй юм. Харамсалтай нь янз бүрийн шалтгаан гараад асуудал үүсчихлээ. Байнга ялагч байх гэж хийсэн юм олон жилийн дараа эргээд мөндөр болж буудаг юм байна.Муу юм хийвэл эргээд тодорхой хугацааны дараа эргээд өөр дээр чинь бууна шүү гэдгийг битгий мартаарай. Ерөнхий шүүгч, прокурорыг хугацаанаас нь өмнө явуулсан. Одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг явуулах гэж байна. Зургаан жилийн хугацаагаар томилдог гэж шүүмжлээд байх юм. Энэ чинь Үндсэн хуульд байгаа биз дээ. Тэнд сууж байгаа хүмүүсийн буруу биш шүү дээ. Элдэв ёс бусын аргаар халдахгүй байгаасай гэж хүсье. Улс төрөөс ангид байх албан тушаалтнууд улс төрийн эргэлтэд татагдан орж улс төрийн шийдвэр гаргах асуудал үүсээд байна. Дотроо тооцоо бодоод байгаа хүмүүс бодоорой. Хуулийн талаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн талаар хамгийн хатуу үг хэлэх хүн нь би. Гэхдээ би юм хэлэхгүй.

Х.Тэмүүжин: Хувийн атгаг бодол санаагаар хууль санаачилж болохгүй. Цэц эрх мэдэл хуваарилалт болон эрхзүйн орчныг Монголд хөгжүүлэх түүчээ байгаасай гэж хүсдэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг шүүгчидтэй адилхан ёсзүйтэй байгаасай гэж хүсдэг.
Ц.Нямдорж сайд өөрийн хувийн туршлага дээр үндэслэж ярьж байх шиг байна. Маш олон хүмүүсийг ажилгүй болгож байсан хүн та. Би энэ хүн шиг дотроо хар тээж явдаг хүн биш. Зүгээр л Үндсэн хуулийн шүүхийн байдаг жирийн стандартыг оруулж байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн гарч байгаа шийдвэрт өөр байр суурьтай бол тусгай санал бичдэг. Гэтэл тэр тусгай саналаа протоколд бичдэг. Гэтэл тэр нь хаалттай байдаг. Гэтэл бусад улс оронд шүүгч бүр нь өөрийн саналаа ил тод хэлж, нэг асуудлыг бүх талаас нь ханддаг. Үүнийг л ил тод болгоё.
Д.Ганбат: Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л байгаа. Яагаад 570 байгааг мэдэхгүй юм. Шалгалтын хэсэгт би байсан. 570 гэж би хараагүй. Г.Уянга харин 570 гээд харчихсан юм билээ. Зарим орнуудад бүх насаараа ажилладаг юм билээ. Харин манайд тийм биш. Хуульд зургаан жил ажиллана гээд оруулчихсан. Татаж унагах гээд байгаа юм биш. Төрийн албаны хуулийн дагуу явна.
Ж.Батзандан: Шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсан. Үндсэн хуулийн манаачаа томилсон нь том алхам байсан. Гэхдээ 20 гаруй жилийн дараа бид өнгөрсөн үеэ эргэн харж юун дээр алдав гэдгээ харж байх учиртай. Тэрний нэг нь Үндсэн хуулийн цэц. Ц.Нямдорж даргатай ажлын хэсгийнхэн маш тодорхой дүгнэлт гаргасан. Тэд дүгнэлтээ гаргахдаа Цэц ажлаа хийж чадахгүй байна, хараат бус байна, авлигад идэгдсэн гэж үзсэн. Би ажлын хэсгийнхэнтэй санал нэг байна. Дордуулсан долоон заалт дээр Үндсэн хуулийн цэц ганхаж байсныг мэднэ. Өрийн босгыг Цэц өөрчилснийг хараад гутарсан. Цагаан суварга дээр авлигад идэгдсэн гэдгээ харуулсан. Төрийн эсрэг ч биш монголын ард түмний эсрэг болсон юм билээ.
Улстөрчид тэтгэвэрт гарахаараа Цэцэд очдог. Гэртээ сууж чадахгүй болохоор тэд Цэцэд очдог. Тиймээс 65 насыг дэмжиж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Улс тор судлаач. (January 07, 2016 1:20:34 pm )
Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэцээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын гишуун нь цалин урамшуулалгуй, зовхон сонгогдсон сум, дуургийн иргэдийн нэн тулгамдсан асуудлыг улсын тосвийн хязгаарт багтаан шийдвэрлуулэхээр АИХ-ын чуулганаар хэлэлцуулж шийдвэрлуулэх, торийн бодлого шийдвэрийг сонгогчиддоо танилцуулах уурэгтэйгээр, 4 жилийн хугацаатай ажиллана. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Шалтгаангуйгээр АИХ-ын чуулганы хуралдааныг тасалж, иргэд сонгогчидынхоо итгэлийг алдсан гишуунийг сонгогчид нь буцаан татаж, дахин сонгуулийг зохион байгуулж АИХ-ын гишуунийг сонгодог болгох хэрэгтэй. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь зовхон хууль тогтоох уурэгтэй байх тул хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос нээлттэй сонгон шалгаруулж, бурэн эрхийг нь АИХ-ын тэргуулэгчдын хуралдаанаар баталгаажуулсан, хууль эрх зуйн салбарын мэргэжлийн гишуудээс бурдэх болно. УБХ нь аливаа хуулийг батлахын омно тухайн хуулийн узэл баримтлал, агууллагаар нь бух сум, дуургийн иргэдээр хэлэлцуулэхээр сум, дуургийн ИТХ руу онлайнаар хургуулж, ИТХ нь ажлын 10 хоногийн дотор багтааж иргэдээрээ хэлэлцуулж санал дугнэлт гаргуулаад 5 хоногийн дотор багтааж онлайнаар УБХ-д хургуулнэ. УБХ-ын гишууд нь бух сум, дуургийн иргэдийн саналыг тухайн хуулийн тосолд тусгаад УБХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж, нийт гишуудийн 4/3-ын ирцээр баталдаг байх. Хундэтгэн узэх шалтгаангуйгээр УБХ-ын чуулганы хуралдааныг тасалсан гишуудийн бурэн эрхийг АИХ-ын тэргуулэгчидийн хурлаар цуцалж, дахин нээлттэй сонгон шалгаруулалтийн замаар УБХ-ын гишуудийг нохдог болгох хэрэгтэй. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Энэ саналыг дэмжиж байгаа эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 1:22:51 pm )
Одоогийн УИХ ядаж аливаа хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш, 4/3-р буюу 57 гишууний ирцтэйгээр баталж, хуралдаа ордоггуй ажлаа хийдэггуй гишуудыг эргуулэн татдаг болгож болгож УИХ-ын гишуудийг хариуцлагажуулах хэрэгтэй байна. Ер нь цаашдаа УИХ-ын гишуун нь хууль батлах гэж байгаа юм бол ядаж хуульч мэргэжилтэй байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх, аливаа хуулийг нийт гишуудийн 4/3 буюу 57 гишууний ирцтэйгээр батладаг болох зэрэг болзол шаардлагыг холбогдох хуулиудад тусгах нь зов эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулья.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 1:26:23 pm )
Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд сонгогчид нь хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнлд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгох талаар ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.
-
Улс тор судлаач. (January 07, 2016 1:28:19 pm )
Одоогийг торийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишуун нь тойргийн сонгогчдын сонголтоор биш, эх уусвэр нь тодорхойгуй оорийн босгосон монгоор сонгогдсон болохоороо ажлаа хийдэггуй, сонгогчдын хяналтанд ордоггуй, оорсдийнхоо эрх мэдлийг нэмэгдуулсэн хууль баталдаг, оорсдийгоо дахин УИХ-д орох хууль баталдаг, эрх ашгаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, аль илуу эрх мэдэлтэй нь ногоо талдаа зохиомол хэрэг уусгэж торийн хучирхэг машинаар нухчин дарж хэлмэгдуулдэг гэх мэт аль ч улсын парламентийн гишуунд битгий хэл хаан хатанд ч байхгуй уйлдлийг хийж, улс орныг суйруулэхэд хургээд байгаа тул одоо УИХ-аас салах цаг нь болжээ. Одоо УИХ-ын оронд АИХ ба УБХ-тай болье.
-
Anonymous (January 07, 2016 1:56:45 pm )
Nyamdorj daraa ni tsetsed ochij hamgaaluulna gej bodoj bgaam bh daa zailuul
-
Хөх чоно (January 08, 2016 11:28:12 am )
Улс төр судлаач та буруу бодож байна. Бидэнд тэр их, бага хурал гэсэн илүү дутуу зүйл хэрэггүй. Бид улс төрийн намуудгүй болоход л бүх зүйл хэвийн болно. Өнөөдөр хүн төрөлхтөнд хамгийн их гай болж, нийгмийн хөгжилд саад болж байгаа зүйл нь улс төрийн намууд. Мэдээлэл технологийн өндөр хөгжил нь бидэнд анх удаа улс төрийн намгүйгээр амьдрах боломж нээж өгч байна. Хэрэв бид энэ боломжийг ашиглавал ардачиллыг жинхэн утгаар нь хөгжүүлж, авилгыг бүрэн устган, улс орноо хямралаас гарган үсрэнгүй хөгжиж чадна. Улс төрийн намууд байсан цагт төрийн тогтолцоог яаж ч өөрчилөөд нэмэргүй. Авилгын үрийг таригчид нь улс төрийн намууд. Бидэнд улс төрийн намуудыг устгах гэж тэдэнтэй тэмцэл хийх ямар ч шаардлагагүй. Зүгээр л сонгуулийг улс төрийн намууд болон мөнгөний нөлөөллөөс бүрэн салгаж, жинхэн шудрага, ардачилсан сонгууль явуулах нөхцөлийг бүрэн хангасан шинэ үндсэн хууль, сонгуулийн хуультай болоход л хангалттай. Гагцхүү тийм хуулийг өнөөгийн төр засаг, улс төрийн хүчнүүд хэзээ ч зөвшөөрөхгүй. Иймээс ард түмэн бид өөрөсдөө тийм хуулийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцээд, түр засгийн газраа эмхлэн байгуулчихаад хувьсгал хийн өнөөгийн луйварчидыг татан буулгаж, шинэ хуулиудаа батлаад улмаар хууль зүйн бүрэн шинэчлэл (реформ) хийх хэрэгтэй. Үнэндээ бол улс төрийн намуудгүйгээр амьдрах ёстой, бид тэгэж чадна гэсэн миний үзэл бодол бол дэлхийд цоо шинэ үзэл санаа юм. Бид үүнийг дэлхийд анх хэрэгжүүлж чадвал оюун санаагаараа дэлхийд тэргүүлэх болно.
6 Comments