antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2016 34 comments

Т.Ганболд, Д.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, О.Амартүвшин нарын бизнесмэнүүд УИХ-д өрсөлдөнө

нийтлэсэн Admin

527-145205137652Бизнесийн салбарынхан улс төрд орж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх явдал 1992 оноос эхтэй. Бүр тэд өөрсдийн гэсэн нам байгуулах ч жишиг түгээмэл байв.

 

Яг л тэр үед “Хүннү” компаний захирал асан, өдгөөгийн “Их засаг” сургуулийн захирал Н.Ням-Осор Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, Монголын анхны эмэгтэй бизнесмэнүүдийн нэг О.Заяа Хувийн Өмчтөний нам, бизнесмен Ч.Дөл Чөлөөт Хөдөлмөрийн намыг тус тус байгуулж байсан билээ.

 

“Буян” компаний захирал Б.Жаргалсайханы удирддаг Бүгд Найрамдах Нам, “Эрэл” группийн ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан Эх Орон намууд одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

Харин УИХ-ын 1996 оны сонгуулиар тухайн үеийн “Ардчилсан Холбоо” эвсэл буюу одоогийн АН-аас цөөнгүй бизнесмэнүүд нэр дэвшин, өрсөлдөж ялалт байгуулсан юм. “Наран трейд”-ын захирал С.Болдхэт, “Бодь” группийн захирал Л.Болд, “Туул кашмер” компаний захирал Батж.Батбаяр нар эдэн дундаа хамгийн нэр нөлөөтэй нь байв.

 

2000 оноос дахин Засгийн эрх барьж эхэлсэн МАХН ч “Ардчилсан Холбоо” эвслийн туршлагаас суралцан, “ТБД андууд”, “Номин Холдинг”, “Алтай трейдинг”, “Их өргөө”, “Хасвуу трейд” гээд олон компаний захирлыг улс төрд хөтлөн оруулсан түүхтэй. 2004 оноос өнөөг хүртэл УИХ-д сонгогдож байсан гишүүд дунд “Ингэт Толгой”, “Женко”, “Нарантуул”, “Монгол шуудан”, “АПУ” гээд Монголын бараг бүхий л томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүд байв.

 

Одоо ч “М-Си-Эс” групп, “Женко” групп, “Бодь” групп, “Голомт” банк, “Петровис” групп, “МАК” групп, “Ажнай холдинг” групп, “Монос” групп, “Мон- Уран” компани, “Скайтел” групп, “Шунхлай” групп, “Нью Прогресс” групп, “Техник Импорт” компани, “Бридж” групп, “Монгол тамхи со” компани, “ТВ 5” телевиз, “Отгонтэнгэр” их сургууль, “Хурд” групп гээд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийн үүсгэн байгуулагч, эзэд, томоохон хувьцаа эзэмшигчид бүгд л УИХ-ын гишүүнээр ажиллаж буй.

 

Мөн төрийн бусад албанд өндөр хариуцлагатай алба хашиж буй бизнесмэнүүд ч цөөнгүй. Тэгвэл улс төрд орохоор шийдсэн бизнесийн салбарын дараа үеийнхэн УИХ-ын 2016 оны сонгуулийг хүлээж байна. “М-Си-Эс” группийн томоохон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир Баянхонгор аймагт нэр дэвшихээр бүхий л ажлаа жин тан болгосон бол “Болд Төмөр Ерөө гол” уурхайн эзэн Б.Дэлгэрсайхан мөн л МАН-д элсэж, Дорноговь аймагт нэр дэвшихээр бэлтгэж байна.

 

“Макс” группийн Д.Ганбаатар мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж буй бөгөөд нам, эвслүүдийн урилгад дарагдаж буй ч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх үед л өөрийн хөзрөө дэлгэж магадгүй аж.

 

“Алтан Дорнод Монгол” компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд УИХ-ын 2016 оны сонгуульд ХҮН-ий намын жагсаалтын 1 юм уу 2-д жагсаж, нэр дэвшихээр яриа хэлэлцээр хийж буй бол хамгийн сүүлд “UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин Булган аймагтаа нэр дэвшиж магадгүй болсон тул тандалт, судалгаа хийлгэж эхэлсэн талаар эх сурвалж өгүүлж байна.

 

Мөн “Hera holding” компаний захирал ХҮН-аас Сонгино Хайрхан дүүрэгт, “Скайтел” компаний Гүйцэтгэх Захирал Баянгол дүүрэгт ХҮН-аас нэр дэвшихээр ажиллаж эхэлжээ. “Оргил” худалдааны төвийн захирал МАН-аас Баянзүрх дүүрэгт УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвших нь бас л тодорхой болсон аж. Ийнхүү улс төрд орж буй шинэ үеийн бизнесменүүдийн нэрс эхнээсээ тодорхой болж буйгийн зах зухаас дуулгахад ийм байна.

 

С.Мандах

http://www.sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • zochin (January 07, 2016 9:58:14 am )

    saikhan businessee hiigeed yavahgui turd orj yadiin muu muuhaigaar l heluulnedee

  • Иргэн (January 07, 2016 11:00:12 am )

    УИХ-д бизнес хэрэггүй ээ. Төрийн хар хүн хууль эрх зүйн чадамжтай хүн хэрэгтэй. УИХ-д бизнесменүүд шургалснаар хуулийг гууль болгох эхлэл тавигдсан. Харин хууль санаачлахад эрдэмтэд, бизнесменүүд саналаа хэлж болох юм.

  • PLAYBOY (January 07, 2016 11:14:54 am )

    Аль ч намаас бизнесменүүдийг гаргахгүй байх хэрэгтэй. одоо яаж байгаа билээдээ ард түмэн минь…

  • zochin (January 07, 2016 11:24:11 am )

    huviin busnissee hamgaalahiin tuld l arga buyu uls tur ruu orj bn daa Delgersaikhan ih zuil hiisen. demjij bn.

  • zochzochinin (January 07, 2016 11:51:50 am )

    ehleed turiin mungu huscjuu ugui yu sain shalga ali her luivar hiijuu sain uz maks ganbaatar gaigui baih busad ni ch medehgui dee ulaan luivarchid daa

  • иргэн (January 07, 2016 12:09:03 pm )

    Hun namd gaigui zaluus negdeed bn uu. Demjey

  • ganzorig (January 07, 2016 12:26:04 pm )

    Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдрэлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна.Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болгоно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болгоно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц нэгжээр өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.

  • Улс тор судлаач (January 07, 2016 12:43:32 pm )

    Одоогийг торийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишуун нь тойргийн сонгогчдын сонголтоор биш, эх уусвэр нь тодорхойгуй оорийн босгосон монгоор сонгогдсон болохоороо ажлаа хийдэггуй, сонгогчдын хяналтанд ордоггуй, оорсдийнхоо эрх мэдлийг нэмэгдуулсэн хууль баталдаг, оорсдийгоо дахин УИХ-д орох хууль баталдаг, эрх ашгаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, аль илуу эрх мэдэлтэй нь ногоо талдаа зохиомол хэрэг уусгэж торийн хучирхэг машинаар нухчин дарж хэлмэгдуулдэг гэх мэт аль ч улсын парламентийн гишуунд битгий хэл хаан хатанд ч байхгуй уйлдлийг хийж, улс орныг суйруулэхэд хургээд байгаа тул одоо УИХ-аас салах цаг нь болжээ. Одоо УИХ-ын оронд АИХ ба УБХ-тай болье.

  • zochinzochin (January 07, 2016 12:48:40 pm )

    Naimaachid hereggui naimaagaa hiigeed morio uralduulaad yvj baival boloo shdee ymar shunal ni baragddaggui yum be

  • Улс тор судлаач (January 07, 2016 1:04:40 pm )

    УИХ ядаж аливаа хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш, 4/3-р буюу 57 гишууний ирцтэйгээр баталж, хуралдаа ордоггуй ажлаа хийдэггуй гишуудыг эргуулэн татдаг болгож болгож УИХ-ын гишуудийг хариуцлагажуулах хэрэгтэй байна. Ер нь цаашдаа УИХ-ын гишуун нь хууль батлах гэж байгаа юм бол ядаж хуульч мэргэжилтэй байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх, аливаа хуулийг нийт гишуудийн 4/3 буюу 57 гишууний ирцтэйгээр батладаг болох зэрэг болзол шаардлагыг холбогдох хуулиудад тусгах нь зуйтэй. Эдгээр болзол шаардлагыг тавихгуй байгаагаас торийн ажлын ямарч дадлага туршлагагуй, хууль баллах нь битгий хэл утгыг нь ойлгохгуй эдгээр нохдууд УИХ-ын гишуунд нэр дэвшихээр явж байна шуу дээ. Одоо УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй, харилцан хяналттай болгож оорчилье. Хэрэв энэ УИХ ийм байдалтай байх торийн засаглалын бутэцтэй болох хууль эрх зуйн орчинг бурдуулж чадахгуй бол ард тумэн ямар хучтэй байдгаа харуулж ИХ ХУРАЛДАА зохино байгуулаад бид хийж болно. .

  • Улс тор судлаач. (January 07, 2016 1:14:23 pm )

    Одоо УИХ аливаа хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш, 4/3-р буюу 57 гишууний ирцтэйгээр баталж, хуралдаа ордоггуй ажлаа хийдэггуй гишуудыг эргуулэн татдаг болгож, хууль батлах гэж байгаа юм бол ядаж хуульч мэргэжилтэй байх, торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх зэрэг болзол шаардлагыг холбогдох хуулиудад тусгах нь зуйтэй. Эдгээр болзол шаардлагыг тавихгуй байгаагаас торийн ажлын ямарч дадлага туршлагагуй, хууль баллах нь битгий хэл утгыг нь ойлгохгуй эдгээр нохдууд УИХ-ын гишуунд нэр дэвшихээр явж байна шуу дээ.

  • Улс тор судлаач. (January 07, 2016 1:17:40 pm )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэцээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын гишуун нь цалин урамшуулалгуй, зовхон сонгогдсон сум, дуургийн иргэдийн нэн тулгамдсан асуудлыг улсын тосвийн хязгаарт багтаан шийдвэрлуулэхээр АИХ-ын чуулганаар хэлэлцуулж шийдвэрлуулэх, торийн бодлого шийдвэрийг сонгогчиддоо танилцуулах уурэгтэйгээр, 4 жилийн хугацаатай ажиллана. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. Шалтгаангуйгээр АИХ-ын чуулганы хуралдааныг тасалж, иргэд сонгогчидынхоо итгэлийг алдсан гишуунийг сонгогчид нь буцаан татаж, дахин сонгуулийг зохион байгуулж АИХ-ын гишуунийг сонгодог болгох хэрэгтэй. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь зовхон хууль тогтоох уурэгтэй байх тул хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос нээлттэй сонгон шалгаруулж, бурэн эрхийг нь АИХ-ын тэргуулэгчдын хуралдаанаар баталгаажуулсан, хууль эрх зуйн салбарын мэргэжлийн гишуудээс бурдэх болно. УБХ нь аливаа хуулийг батлахын омно тухайн хуулийн узэл баримтлал, агууллагаар нь бух сум, дуургийн иргэдээр хэлэлцуулэхээр сум, дуургийн ИТХ руу онлайнаар хургуулж, ИТХ нь ажлын 10 хоногийн дотор багтааж иргэдээрээ хэлэлцуулж санал дугнэлт гаргуулаад 5 хоногийн дотор багтааж онлайнаар УБХ-д хургуулнэ. УБХ-ын гишууд нь бух сум, дуургийн иргэдийн саналыг тухайн хуулийн тосолд тусгаад УБХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж, нийт гишуудийн 4/3-ын ирцээр баталдаг байх. Хундэтгэн узэх шалтгаангуйгээр УБХ-ын чуулганы хуралдааныг тасалсан гишуудийн бурэн эрхийг АИХ-ын тэргуулэгчидийн хурлаар цуцалж, дахин нээлттэй сонгон шалгаруулалтийн замаар УБХ-ын гишуудийг нохдог болгох хэрэгтэй. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Энэ саналыг дэмжиж байгаа эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулмаар байна.

  • Зочин (January 07, 2016 1:21:00 pm )

    Төр барилцах хүн гэж өөр байдаг байх. Төрд ажиллаж үзээгүй хүнийг сонгоод дэмий, тэд төрийн ажил ямар хэмжэээнд явагддагийг мэддэгүй. Ялангуяа бизнесийхэн. Тэд УИХ-д суугаад өөрийн компани, аж ахуйн нэгжээ цэцэглүүлэх ямар арга зам байгааг л хайж явна. Түүнээс биш иргэдэд үйлчлэх сайн хууль гаргаж мэдэхгүй. Мөнгөтэй хүн төрд гардаг нь нэг ёсондоо төрийг үнэгүйдүүлж байгаа нэг хэлбэр юм. Нилээд хэдэн жилийн өмнө мөнгөгүй хүн гарвал иднэ ч гэх шиг яриад байсан. Харин мөнгөтэй хүмүүс түүнээс 2 дахин илүү иддэгийг бид мэдэрч байна. Одоо УИХ-д суугаа гишүүдээс өөрийн гэсэн компанитай юу гэж асуугаарай. Тэд бүгд компанитай. Тэр компани сонгуулийн мөнгийг нь босгодог. Харин УИХ-ын гишүүн болоод түүнийг дэмжиж мөнгөтэй тендерийг авч өгдөг. Ийм л дүр зураг харагдаад байх юм даа.

  • Anonymous (January 07, 2016 1:55:07 pm )

    Fuck No

  • зочин (January 07, 2016 2:05:41 pm )

    эд зүгээр бизнесээ хийгээд явж болно шүү дээ даана ч хүний шунал гэж эд одоо улс ард түмний мөнгийг хулгайлж идэх л гэж их хуралд очих гэж нойр нь ч хүрэхгүй явцгааж байгаа

  • аааа (January 07, 2016 2:50:49 pm )

    Ямарч нам хамаагүй гээд байсан мГанбаа нам дагахгүй бол амь алдлаа гэдгээ ухаараад намд оров тэгэхээр намгүйгээр сонгогдсон хүн хэн чбиш байна шүү бие даагчдыг бүү сонго гэж өөрсдөө хэлээд байгаа анхааарч үзээч эцсийн эцэст намаар талцалгүй хэдхэн төрийн төлөө сэтгэлтэй хүнийг сонох эсвэл сонгуулгүй бай өөр арга алга сонгуульд оролцохгүйн төлөө ийм хуулиар явахгүй байхын төлөө тэмц өөр юу чүлдсэнгүй улс төрч дөө хэцүү байна иргэдээ дормжилж шахаж дарамталж хэдэн төгрөг олож хувааж иддэг хэдэн хүн боллоо кассын машин нэрээр хэдэн төгрөг олох гэж зовж байна даа

  • Зззочиночинкочиночинзочин (January 07, 2016 3:19:13 pm )

    Эд нар түрүү үеэсээ маш сайн суралцсан шуналтнууд байх гэж бодож байна. Залгамж халаа нь байх. Хардах эрхтэй учраас хардаж байна.

  • Зззочиночинкочиночинзочин (January 07, 2016 3:21:41 pm )

    3 дахь нөхөр харахад л биш ээ.

  • Amaraa (January 07, 2016 7:19:12 pm )

    Та нар MCS -ийн Оджаргал ахыгаа хардаа хэзээч сонгууль энээ тэрээ гэж явж байгаагүй. Мань хүний үзлээр бол бизнесмен хүнд хийх юм зөндөө өөрөөр хэлбэл БӨХ гэж ойлгож болно харин төр засаг улс төрчид бол ЗАСУУЛ юмаа гэж. Барилдаад өшөө олон даваад алдар цуугаа мандуулж болох боломж байсаар байтал засуул болох гээд зүтгээд байдаг WHY??!!

  • naraa (January 07, 2016 7:54:57 pm )

    Макс ГанБААТАР ямар боловсролтой нь сонин байна ТМС Төгссөн биздээ Баян л бол банхар нохой ч байсан яах вэ дээ гэж үү??? Уг нь боловсрол эзэмших гэж бид ТМС-с арай л өөр юманд сурсан даа Морь уяж,мисс дагуулж,худлаа инээсэн болгон нь хууль батлалцахгүй л байх Монголчуудад анхааруулахад

  • Anonymous (January 07, 2016 8:39:57 pm )

    Дээд боловсролтой гэж цээжээ дэлддэг хоосон карматай пизпаанууд эх орноо худалдчихлаа шүү дээ. Аварга хүн гэж ухаантай хүнийг хэлнэ. Баялаг бүтээж чадсан юм чинь арай ч хоосон карматай эх орноо худалдаж мөнгө олон туйлын зорилготой цагаан захтай хулгайч нараас дээр байлгүй.

  • Anonymous (January 07, 2016 8:43:51 pm )

    Биднийг тайван бизнес хийлгэхгүй элдэвээр оролдож, улс орноо дампууруулж хойч ирээдүйг маань өрөнд оруулж, төрийг дампууруулж, тайван ажил хийлгэхгүй байхаар улс төр лүү орохоос яахын

  • Anonymous (January 07, 2016 8:50:48 pm )

    Хулгайч нар, Эх орны эрх ашгийг уландаа гишгэдэг урвагч нар, дээд боловсрол гэж цээжээ дэлддэг шударга хөдөлмөрөөр хөрөнгө босгож үзээгүй хоосон карматай пиздаа нар төр барьдаггүй юм.Үхсэний чинь засуул энэ тэр. Нам дагаж гутал үдэж, сүм түшсэн барлагууд

  • Зочин (January 07, 2016 9:06:23 pm )

    Бизнесийнхэн чинь Ажлаа сайжруулах,орсолдогчоо намнах, сул олз горилох, зардлаа нугалж олох , за тэгээд зарим нэгнээс хонзонгоо авах гэх зэргээр л зутгэнэ гэдэг дээ Харин бизнес нь амжилттай яваа Гацууртын Чинбат, Алтантариан Цэнгуун нар бол тоох ч угуй

  • Anonymous (January 07, 2016 10:05:02 pm )

    toriin alvand 15-aas dooshgui jil ajilsan huniig UIH-sontsgooe ard tumen mini ee. deerh erhemuud zugeer l naimaagaa hiigeed missee daguulaad yuvah heregtei

  • Anonymous (January 07, 2016 10:49:12 pm )

    zuvuu zub , usan teneg umnuud gishuun bolood bhad

  • Зочин одмаа (January 07, 2016 11:53:22 pm )

    Ман махн АН анхнаасаа. Мөнгийг нь аваад коноп дардаг үгнээс гардаггүй эргүүдүү хүмүүсийг их хуралд суулгаад нөгөөдүүл нь хуулийн мэрэгжилээр эчнээгээр элэг авмаар юмнууд явж бөйгаа нь шараа …..одоогийн бизнeсийнхэн өөрийн толгой байх байлгүй дээ

  • Зочин одмаа (January 07, 2016 11:59:36 pm )

    Ганбаатар говьалтайдаа зүгээд биe даагаарай

  • СОНИН (January 08, 2016 11:00:55 am )

    Т.Ганболд, Д.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан ЛАВ ХУЛГАЙЧУУД ХАРАГДАЖ БАЙНА:

  • Anonymous (January 08, 2016 11:39:06 am )

    ed nar bugd l hoorndoo holboo sulbeetei sh dee. buh zamaaraa.

  • Anonymous (January 08, 2016 5:40:38 pm )

    Тэртэй тэргүй УИХ-д дандаа л бизнесменүүд байдаг. Энэ улс орныг хэн авч чвж байгаан, хэдэн том компанийн нуруун дээр, хэдэн бизнесменүүдийн нуруун дээр улс яваа. Тиймээс бизнестээ амжилт гаргасан улсууд яагаад улсыг удирдаж болохгүй гэж. Би дэмжиж байна. Ганболд, Ганбаатар, Амартүвшин нарыг УИХ-д гараасай гэж бодож байна.

  • Anonymous (January 08, 2016 6:20:06 pm )

    Ene nuhdvvd bolohgvi ee.hamar ene ter bvr hereggve bh buun horchid bvr dorduulna daa.irged ee.

  • Anonymous (January 08, 2016 7:32:16 pm )

    Businessmenuud hulgai hiihguiee,uls turchid chin l hulgai hiideg yum.
    Uls turchid ediin zasagiin onol l baga saga medne,ulsaa yaj mungutei bolgohoo meddeggui l baihgui yu,mungunii management medehgui,ulsiin tusviig yoroolgui sav dej hardag,nam toirgiin l hemjeegeer setgedeg novshnuud bga yum.

  • Улс тор судлаач. (January 14, 2016 5:10:36 pm )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Монгол улс нийгмийн байгууллагын бутэцээ ингэж оорчлохгуй бол жаахан монготэй болсон хун бухэн ингэж тэнэгтэж байна шуу дээ. Одоо уунийг зогсоохгуй бол хууль тогтоох нь битгий хэл хуулийн узэл баримтлалыг ч бутэн ойлгохгуй хумуус ч эрх мэдлийн толоо ингэж улаардаг байна шуу дээ.

antalya rent a car