Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитал” банкны салбараас 10 гаруй сая төгрөг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан билээ. Хэргийн сэжигтнийг илрүүлэхээр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын Мөрдөн байцаах газрын алба хаагчид хамтран сэжигтнийг барих ажиллагааг явуулж байгаа аж. Гэмт этгээдийн банк дээрэмдэж байх үеийн бичлэг камерт үлдсэн хэдий ч одоогоор хуулийнхан гэмт этгээдийг баривчилж чадаагүй байгаа юм байна. Гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгаа аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Монгол хүн (January 07, 2016 8:54:32 am )
барьж яах гээд байгаа ют бэ. энэ ядуу ард түмнээс чинь нэг нь ч гэсэн баяжиг л дээ.
1 Comment