Засгийн газар 2015 оны сүүлчийн, 2016 оны хамгийн эхний хуралдаанаараа зарим яамны төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажлаасаа чөлөөлөгдсөн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүмүүс Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Энэ шалтгаанаар Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нар өөрсдийн хүсэлтээр ажлаа өгсөн.
Хоёрдугаарт, хуулийн дагуу татан буугдаж буй Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат, Н.Энхцогт нар ажлаасаа чөлөөлөгдөв.
Ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүс дээрх хоёр шалтгаантай байсан бол тэдний оронд томилогдсон хүмүүст нэг л шаардлага, шалтгаан үйлчилжээ. Энэ бол хуулийн шаардлага бус засагт хамтарсан намууд, АН-ын фракцуудын тохироо. “Мал дагавал ам тосдоно” гэдэг эртний сайхан монгол зүйрлэлийг олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш “Нам дагавал ам тосдоно” хэмээн ашиглах болсон. Одоо бүр лавшруулаад “Фракц дагавал ам тосдоно” хэмээн ашиглаж ч болохоор болжээ.
Уг нь АН-ын дарга З.Энхболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 7-нд болсон намынхаа 25 жилийн ойн баярын хуралд үг хэлэхдээ, АН фракцгүй болж байгааг албан ёсоор зарласан юм. Тэрээр “Нийт гишүүддээ зөвхөн АН гэдэг фракцад нэгдэхийг уриалж байна. Үүнийг Монгол төрийн эрх ашиг шаардаж байгаа. АН төлөвших нь Монгол Улсын эрхэм зорилго” хэмээн онцолсон юм. Гэвч намынхаа бүр цаашлаад Монгол төрийн, Монгол Улсын эрхэм зорилго болгосон энэхүү зорилтоо биелүүлж чадахгүй байгаа нь дээрх томилгооноос харагдлаа. Үүний бэлэн нотолгоо нь Засгийн газрын хуралдаанаар томилогдсон дарга нар тус бүртээ АН-ын фракцуудыг төлөөлж байна. Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон С.Ламбаа уг нь МҮДН-ынх. Харин сүүлийн үед УИХ-ын даргатай ойр байж, түүний ахлах зөвлөхөөр ажиллах болсон тэрээр “Шонхор” фракцын квотоор томилогджээ. Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар “Алтангадас” фракцын С.Мэндсайханыг томиллоо. Засгийн газрын хуралдаан эхлэхийн өмнөхөн тус байгууллагын даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Ц.Пүрэвдоржийг томилох тухай эх сурвалж мэдээлж байв. Гэнэт шийдвэрээ өөрчлөн С.Мэндсайханыг томилсонд фракцуудын тохирооноос өөр шалтгаан олдохгүй. Ялангуяа сүүлийн үед хүч нь суларч, чиг зааж чадахаа больсон гэгдэх “Алтангадас”-ыг энэ удаагийн томилгооны гадна үлдээж болохгүй гэдэгт санал нэгдсэн бололтой. Нам доторхи нэр нөлөөгөө хадгалсаар байгаа АН-ын дараагийн фракц бол МҮДН. Тус фракц Сангийн дэд сайд асан С.Пүрэвийг Гааль, татварын ерөнхий газрын даргаар томиллууллаа. Тэрээр фракцдаа чухал нэгэн бололтой. Учир нь, дэд сайдын суудлаас буусныхаа дараа мөн фракцуудын тохироогоор томилогдсон Сангийн сайд Б.Болорын зөвлөхөөр ажиллаж байгаад ийнхүү агентлагийн даргаар томилогдов. Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ю.Идэрцогтыг томиллоо. Ерөнхийлөгчтэй сайн харилцаатай тэрээр “Нэг ардчилал”-ын төлөөлж энэ суудалд очсон бололтой. Үүнээс үзвэл АН-д фракцын тогтолцоо бат хадгалагдсаар байна.
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн томилгоонуудаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын томилгоо л фракцуудын тохироонд хамааралгүй юм. Гэхдээ энэ нь ямар ч тохироогүй томилгоо гэсэн үг биш. Засгийн газарт хамтран ажиллаж буй АН, “Шударга ёс” эвслийн тохиролцоогоор томилогджээ. Бүр тодруулбал, МАХН-аас томилогдсон Шадар сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд багтдаг тус агентлагийн даргаар намынхаа оюутны холбооны дарга Д.Мөнхтөрийг томилуулав.
“Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй” гэдэг шиг засгийн эрх барьж буй нам, эвсэл хэнийгээ, хаана томилох нь хамаагүй гэж үзсэн бололтой. Гэхдээ энэ бол хамаагүй гээд орхиж болохгүй сэдэв. Иймэрхүү байдлаар томилгоо хийх эрхтэй байж болох ч бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Уг нь төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг томилохдоо эхлээд Төрийн албаны зөвлөлд захиалга өгч сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл энэ удаад сонгон шалгаруулалт зарлахгүйгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь дараагийн хүнийх нь томилгоотой хамт хэлэлцчихлээ. Фракцуудын дарга нарын тохироо намынхаа удирдах дээд байгууллагын шийдвэрийг давж гардаг байсан бол одоо бүр Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулиас ч хүчтэй болжээ.
С.ШИЙЛЭГТӨМӨР
Эх сурвалж: Ардын эрх
Холбоотой мэдээ
-
gerel (January 06, 2016 2:13:52 pm )
alivaa zuil ustshss dohood ireheer bujignadag gedeg
-
ЗОЧИН (January 06, 2016 3:01:16 pm )
ЛАЛАРУУДАА ДАХИН СОНГОГДОНО ГЭЖ БОДОЖ БНА УУ АЦ ШҮҮ
-
Ард түмэн.. (January 06, 2016 4:20:55 pm )
2 тагжаахай, бас нэг шампанзе,нэг дүнхүү,2 гомо,2 долир хэдэн фракцын төлөөлөл вэ. АН-ийнхан ичиг ичиг. Дандаа дибилүүдийн цуглаан болж дээ. Одоо энэ дибилүүдийг өшиглөж зайлах цаг болжээ.
-
Хөх чоно (January 06, 2016 4:49:57 pm )
Улс төрчид фракц буюу эвсэл нэрийн дор ил тодоор хуйвалдан улс орны хувь заяагаар тоглосоор байна. Үүнийгээ тэд бүр хуульчилчихсан бөгөөд фракц гэдэг нь байх л ёстой зүйл мэт болжээ. Дэлхий даяараа л ийм байна. Энэ нь хүн төрөлхтөн тэр чигээрээ л улс төрчидийн тоглоом болж, тэдэнд маллуулж байгааг харуулж байна. Улс төрийн бүх намуудын мөн чанар нь ижилхэн эрх мэдэлд хүрэх хуйвалдаан гэдгийг ард түмэн ойлгож, улс төрийн намуудаас татгалзан, улс төрийн намгүйгээр амьдрах хэрэгтэй байна. Бидэнд улс төрийн намгүйгээр амьдрах шинэ боломж нээгдсэн бөгөөд үүнийг мэдээлэл, технологийн өндөр хөгжил бидэнд олгож байна. Хоромын төдийд л бид хүссэн мэдээллээ хэнээс ч үл шалтгаалан олж авч, санал бодлоо чөлөөтэй солилцож чадна. Сонгуулийг бид ямар ч нам болон мөнгөний нөлөөлөлгүйгээр, ямар ч будлиан маргаангүйгээр явуулж, жинхэн чадварлаг, эх оронч хүмүүсээ сонгон гаргаж ирэх бололцоо бидэнд байна. Үүний тулд бид ардчилал, тэгш эрх, шудрага ёсыг бүрэн баталгаажуулсан цоо шинэ үндсэн хууль, сонгуулийн хуулийг боловсруулах хэрэгтэй. Тийм хуулийг өнөөгийн төр засаг, улс төрийн намууд хэзээ ч боловсруулж, батлахгүй. Учир нь тийм шинэ хуулиар бол өнөөгийн улс төрийн тогтолцоо бүрэн устах ёстой юм. Иймээс тийм шинэ үндсэн хууль, сонгуулийн хуулийг ард түмэн бид өөрөсдөө боловсруулан, ард нийтээр хэлэлцээд, шинэ түр засгийн газраа эмхлэн байгуулчихаад, хувьсгал хийн өнөөгийн төр засгийг татан буулгах ёстой. Дараа нь бид шинэ хуулиудаа батлан, шинэ тогтолцоонд шилжин, улмаар хууль зүйн бүрэн шинэчлэл (реформ) хийх хэрэгтэй. Бидэнд үүнээс өөр арга зам байхгүй. Эс бөгөөс Монгол улс тун удахгүй тусгаар тогтнолоо алдах болно. Ирэх жилийн сонгуулиар ямар ч нааштай өөрчилөлт гарахгүй бөгөөд улс төрийн намууд Монгол улсыг мөхөөж байна. Улс төрийн намууд монголчуудыг талцан хувааж, тархийг нь угаахын зэрэгцээ монголын баялгийг тал талаас нь зулгаан идэж байна. Идэж чадахгүй байгаа намууд өөрийнхөө хоолонд орох ээлжийг хүлээн сууна. Улс төрийн намууд бүгд адилхан. Бид тэдэнгүйгээр амьдрах ёстой. Ард түмэн минь сэхээрэхтүн!!!
-
ganzorig (January 07, 2016 12:32:13 pm )
Бидний зовлон сонгогдсон, хуульчлагдсан хулгайч нарт байгаа юм биш, тэднийг сонгон дэмжин гаргаж ирсэн жирийн иргэд бидэнд байна. Шалгарсан, зартай, хуульчлагдсан хулгайч нар, төрд гарч тэрбумтан болсон луйварчид үй олон байна. төрийн бүртгэлийг хувийн зорилгоор ашиглана гэдэг нь том гэмт хэрэг, Бидний зовлон чухам энэ. Үүнийг ардчилал гэх үү? Үүнийг эрх чөлөө гэх үү? Үүнийг нийгмийн үнэт зүйлс гэх үү? Энэ хуульчлагдсан хулгайч нь манай өнөөгийн нийгмийн нэг л ердийн төрх. Өнөө сүржигнээд байдаг АТГ, прокурор, цагдаа, тагнуул, шүүх хаана явна? УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй байдаг нь үнэн ч энэ нь хууль тогтоох хурлын дотор хүчинтэй болохоос үйлдэл дээрээ гэмт хэрэг нь баригдвал шууд л ачдаг хуультай юм шүү дээ. Дархлагдсан хулгайчтай байж бай гэж энэхүү халдашгүй эрхийн хууль гаргасан юм биш, хууль тогтооход ямар ч санал гаргасан бай түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй л гэсэн санаа. Гишүүн Нямдорж, Портуун нарын буй болгосон 68 хувийн татварын хууль нь Монгол орныг нинжа хэмээх гэмт бүлэглэлийн гарт өгч улс орныг сүйрүүлсэн ч гэсэн дээрх нөхөд халдашгүй эрхийн хуулиар хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Хоорондоо ялгаатай шүү, прокурор оо, атэгэчин гуай. Хулгайч өөрөө ч үүнийгээ ердийн атаа жөтөө, сонгуулийн өмнөх жүжиглэл болгож харагдуулан хийсэн гол гэмт хэргээ замхруулах гэж мэрийгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр Ардчилсан намынхан хоорондоо хөлөө жийлцэж байна гэж мэдээлэх боллоо. Биенийхээ дээр гараад байх юмгүй бараг Монголын бүх улс төрийн намуудын удирдлага өнөөдөр дархлагдсан хулгайч, эсвэл мэдрэлийн цочмог өвчтэй хүмүүсээр дүүрчээ. Ийм хүмүүстэй, ийм удирдлагатай байх нь шившгийн хэрэг. Өнөөдөр Монголын нийгэмд буй улс төрийн нам гэвэл Ардчилсан нам, Ардын нам хоёр л байна.Энэ хоёр нам улс орныг эмхэнд нь оруулна, эрүүл саруул өрсөлддөг болгоно, нийгмийн мэнэжмэнт явуулж чаддаг болгоно гэдэгт бүү итгэ.. Гэхдээ өнөөдөртөө биш. Нэг талаас манай ард түмэн шил архи, ганц нэгжээр өөрийгөө худалдчихдаг хэвээрээ байна. Нөгөө талаас чухамдаа ардчилсан нийгмийг далимдуулж нийгмийн хамгийн адаг шаар нь дээшээ гараад ирдэг сануулга бидний хувьд хүчинтэй хэвээр байна. Хоёр намын хувьд өнөөдөртөө өөрсдийн толгой дээр чинь гараад суучихсан дээрэмчид луйварчдаас юун түрүүн салмаар байна. Наад луйварчид чинь өнөөгийн Монголыг засаг захиргааны нэгжээр нь хуваагаад авчихсан, үнэн хэрэгтээ хувьчилчихсан феодалууд. Улс орноо хулгайч нараас чөлөөлье. Наадуул чинь ердийн хармайны хулгайчаас дээшээ гараад өдгөө төрийн нэр барьсан дээрэмчид болон өсөн бойжсон. Өөрийнхөө төлөө өөрөө ядахнаа ганц алхам хийгээч хүмүүсээ, Хулгайчийн байх газар гагцхүү шорон.
5 Comments