
Харин найрын ширээний араас салаагүй, шинэ жилийн баярыг сар үргэлжилдэг юм шиг санасан цөөхөн хэдхэн хүн өнөөдрийг хүртэл ажилдаа ирсэнгүй. Тэд бол УИХ-ын гишүүд.
Өчигдрөөс эхлэн ажилдаа орох ёстой улстөрчид айдгаа авдартай хийчихсэн аятай айл хотлоор хэсч сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа гэнэ.
Өчигдөр хуралдах байсан намын бүлгийн хуралдаан бүгд цуцлагдсан бол өнөөдөр байнгын хороодын хуралдаан мөн л ирцгүй гэдэг шалтгаанаар хойшиллоо. Улс орны нэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх эдгээр хуралдаан тэдэнд чухал биш аж. Хэдхэн хоногийн өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэх гэж 100 хувийн ирцтэй хуралдаж байсан байнгын хороодын танхимд өнөөдөр ганц нэгхэн гишүүд л морилж яваа харагдана.
Энэ байдлаараа бол тэд сар шинийн баяр хүртэл, чуулган завсарлатал хуулийн төсөл хэлэлцэхгүй бололтой. Өнөөдөр үдээс хойш хоёр ч чухал байнгын хороодын хуралдаан байгаа. Гэсэн ч Төрийн ордонд гарын 10 хуруунд л багтах цөөхөн хэдхэн улстөрчид хөлхөлдөж байгаа аж. Шинэ оноор хаана хэрхэн ууснаа ярилцаж, үлдсэн ганц нэг архиа хөнтөрсөн шиг л тэд өдрийг өнгөрүүлж байгаа гэнэ шүү.
Сонгуулийн хуулиа баталж хор найруулж амжсан хоёр намын төлөөлөл ийн төрийн ажлыг үл тоосоор байна. Шинэ он дуусчихаад байна, улстөрчид өө. Сонгуулийн сурталчилгаа эхлэх цаг болоогүй байна. Ажилдаа ирээч.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ
-
зочин (January 05, 2016 3:33:34 pm )
юун ажил,цаана чинь цагаан сар болох гэж байхад
-
ган (January 05, 2016 4:22:20 pm )
Угаасаа ажил хийдэггүй цалин авч баяждаг албан тушаал дээр очсон хүмүүсээр ажил хийлгэнэ гэж юугаа ярина вэ. Ажилчин хүн л ажил хийдэг юм харин улс төрчид бол ууж идэж наргиж цэнгэх л албатай улс. Бид тэдний зарцуулах мөнгийг татвар хэлбэрээр цуглуулж өгдөг биз дээ. Ийм байдал гаргуулахгүй гэвэл татвар төлөхөө л больчих
-
Gegee (January 05, 2016 9:25:10 pm )
Ajil hiihgui shtee Hagartlaa ulsiin hurungu idej avilgal avch bayjsan hulgaichuud arisaa yaj hamgaalah ve ahij yaj garch ireh ve geed l tolgoigoo gashilgan u gehees ard tumnii tuluu humsaa ch hudulguhgui
3 Comments