antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2016 3 comments

Жолооч нарын зөрчлийн оноог хэзээнээс тооцох нь тодорхойгүй байна

нийтлэсэн Admin

zamiintsagdaatorguulЗамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ч зарим заалтыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр болсон байгаа юм. Тухайлбал, жолооч нарт зөрчлийн оноо тооцох заалт. Одоогоор жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох, яаж зөрчлийн оноог нэмж, хасах вэ гэдгийг тодорхойлох тусгай программ боловсруулалтын ажил дуусаагүй байна. Иймээс ирэх хоёрдугаар сард багтааж жолоочийн зөрчлийн оноог хянаж, тооцох тусгай цахим программыг бэлэн болгоно гэж Замын цагдаагийн газраас мэдээлэв. Үүний дараа жолооч нар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтаа утсандаа тусгай апплэйкшн татаж харах уу эсвэл зөвхөн www.torguuli.mn сайтад хандаж авах уу зэргийг шийдэх юм. Мөн жолооч нарын зөрчлийн жагсаалт, торгуулийн системийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газрын аль нь хариуцан хянах вэ гэдэг ч тодорхой болно.

Өөрөөр хэлбэл, жолооч нарын зөрчлийн оноог яг хэзээнээс тооцох вэ, яаж бодох вэ гэсэн нэгдсэн шийдэл одоогоор гараагүй байна. Энэ нь жолооч нарт оноо тооцож эхлээгүй гэсэн үг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар жолооч нарын зөрчлийн ерөнхий 10 оноотой байх юм.

Оноог нэмж, хасаж тооцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн нэгээс таван оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр хуульд заажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • базарваань (January 05, 2016 11:07:00 am )

    Больщевик аргаа дахин хэрэглэхээ боль шинэ юм бодож олж чадахгүй нь үү?

  • trtr (January 05, 2016 11:28:42 am )

    arga henjeeg davharduulj bolohgui,torgovol onoo hasch bolohgui. huuchin tolon shig.

  • er hun (January 05, 2016 11:58:40 am )

    Onoo hasna gedeg daatgaliin mungu uguhgui gesen arga.Alban jurmiin joloochiin daatgalaa tegvel bolih heregtei.daatgalaa ugduggui ugch chadahgui bolohooroo onoo hasah arga sedej baigaa um.Nomingiin BODI DAATGAL daatgalaa uguhgui novshirdog shuu dee.

antalya rent a car