antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2012 2 comments

ӨНӨӨДРӨӨС ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

нийтлэсэн Admin

Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, ард иргэдэд хандан өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулав. Өнөөдөр нутгийн төв болон зүүн хагаст бага зэргийн цас орж, салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга тавина. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтний эрч шөнөдөө -40 градус хүрч, өдөртөө -27-32, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө -30-35, өдөртөө -20-25 градус байна. Нэгдүгээр сарын 10-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 12-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч, цасан шуургатай байх аж. Энэ үеэр Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр хүйтний эрч шөнөдөө -36-41 градус хүрч, өдөртөө -26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө -32-37, өдөртөө -21-26, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -21-26, өдөртөө -9-14, бусад нутгаар шөнөдөө -26-31, өдөртөө -15- 20 градус байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 11, 2012 5:49:09 am )

    shaagaad bai margaashaas dulaarch bhd

  • Anonymous (January 11, 2012 6:20:24 am )

    12-noos dulaarah um bn le ene tsag uuriinhand oligtoi um neg ch alga huuchuu l ni tetgevertee garsan

antalya rent a car