antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2016 4 comments

Эерэг хүлээлттэй жил

нийтлэсэн Admin
olloo_mn_1425255166_edz13

0.94 ИХ НАЯДААР ЦООРОХ ТӨСӨВ
Гүйцэтгэх засаглал “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэх уриатайгаар хүндхэн жилийг үдлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн багийнхныг ирэх онд ч томоохон бэрхшээлүүд хүлээж буйг макро эдийн засгийн таагүй үзүүлэлтүүдээс харж болно. Тухайлбал, 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.4 хувьтай тэнцэх

 хэмжээний төсвийн алдагдлыг бууруулах үүрэг түүний Засгийн газрын гол зорилтын нэг. УИХ-аас төсвийн орлогыг долоон их наяд 13.9 тэрбум, зардлыг нь долоон их наяд 954.4 тэрбум төгрөг байхаар баталсан. Сүүлийн таван жилийн турш хуримтаагдсан төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөгг хүрч, эх үүсюр нь улам бүр өндөр зардалтай болов. Энэ оны 0.94 их наяд төгрөгийн алдагдал нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлэх магадлалтай.

Учир нь ирэх оноос эргүүлэн төлөх бондын төлөлт ээлж дараалан хүлээж байна. Мөн цаасан дээрх хэдэн зуун бүтээн байгуулалтын төсөл үүнийг шаардах болсон. Тиймээс аль болох алдагдал багатай төсвийг дараачийн Засгийн газарт уламжлуулах шаардлага тулгарсан. Үр дүнд нь 2018 оны төсвийг нэг ч төгрөгийн алдагдалгүй батлах тооцоог Сангийн сайд Б.Болор танилцуулсан билээ.

ВАЛЮТЫН ОРОХ УРСГАЛ НЭМЭГДЭНЭ
Монгол Улсын нийт орлогын таван төгрөг тутмын нэг нь импортын татвараас хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас орж ирж байгаа татварын орлогоос ихэнх хэсгээ бүрдүүлдэг төсөвтэй. Ийм загвараар тоггвортой эдийн засагтай болж чадахгүйг эдийн засагчид хэлсээр ирсэн. Тиймээс дотоодын боловсруулах үйлдюрлэлийн хөгжлийг энэ онд орхигдуулах учиргүй. Манай уясаас гарч буй уул уурхайн бус бүтээгдэхүүн гэвэл дан ганц түүхий ноос ноолуур, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг. Хөдөө аж ахуйн салбарын экспортын гол бүтээгдэхүүн болох ноолуурын үнэ өнгөрсөн онд мөн л уналтгай гарсан. БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн эрэлт буурсан нь үүнд нөлөөлөв. Тэгвэл энэ онд нэг тэрбум ам.долларын махны эскпорт хийх тооцоог Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад буй. Өнгөрсөн онд Монгол Улсын мал сүрэг 56 саяд хүрч, жилийн өмнөөс 7.6 хувь буюу 3.9 мянгаар өссөн. Улмаар 10 сая орчим малыг дотооддоо ашиглана гэж үзэхэд, цаана нь 10 сая гаруй малыг нэмүү өртөг шингээж экспортлох нөөц бий болсон. Тиймээс махны экспортыг эрчимжүүлж, эдийн засгийн эерэг үр дүн авчрахаар төлөвлөж байгаагаа салбарын сайд дуулгасан. Энэ тохиолдолд хөдөө аж аж ахуйн салбарын валютын урсгал өсөх нь гарцаагүй. Дашрамд нь хөдөө аж ахуйн боловсруулах үйлюрийн хүчин чадлаа зузаатгаад амжих аж. Харин манай улсын экспоргын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн түүхий эдийн захзээлийн төлөв сайнгүй байхыг олон улсын шинжээчид батлах болсон. Одоогийн байдлаар таван жил тасралтгүй унаж буй зэс, алт, нүүрс, газрын тос тэргүүтний үнэ 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үетэй ижил төвшинд хүрээд байна. Ялангуяа зэсийн үнийн хувьд дөрвөн жил дараалан буюу нийт 47 хувиар буурч, дэлхийд 5000 ам.доллар орчимд эргэлдэж байна. Нүүрс, алт, газрын тосны ханш ч үлэмж хэмжээгээр буурсан. Олон улсын судалгааны томоохон байгууллагуудаас гаргасан таамаглалаар 2017 он хүртэл нөхцөл байдал сайжрахгүй гэж дүгнэж байна. Харин өнгөрсөн оны төгсгөлд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэж, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар болсон нь энэ нөхцөлд эерэг боломжолгов. Санхүүжилтийн дүнд жилд дунджаар нэгтэрбум ам.долларын валютын урсгал орж ирнэ, 600 гаруй монгол компани ханган нийлүүлэгчээр ажиллана. Мөн гурван мянган ажлын бий болно гэх мэт эдийн засгийн өсөлт дорвитой нөлөө үзүүлнэ гэдгийг хаа хаана хэлж буй. Ямартай ч татраад байсан гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад эргэн ирэх нь. Гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү сэргэснээр улсын валютын албан нөөц өсч, ханш нь тогтворжих магадлалтай. 2014 онд валютын ханш огцом өссөнөөр импортонд суурилсан эдийн засагтай Монгол Улс багагүй хохирол амссан. Тухайлбал, ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсан нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлсөн. Импортын
бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр өргөн хэрэшээний барааны үнэ ч өсдөг. Улмаар инфляцыг хөөрөгдөж, иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх болсон юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭНЭ 

Азийн хөгжлийн банк “Азийн хөгжлийн төлөв” тайландаа бүс нутгийн энэ оны ДНБ-ий өсөлт 6.3 хувийн өсөлтөөс доогуур байна гэж таамаглажээ. Монгол Улсын хувьд Оюутолгой гэх мэт томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт орсноор эдийн засгийн сэргэлтийг нь дэмжинэ гэдгийг тус банкны шинжээчид онцолсон. Тодруулбал Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт энэ оны дунд үеэс эхлэх тул ирэх оны ДНБ-ий өсөлт сэргэж гурван хувьд хүрнэ гэжээ. Түүхий эдийн зах зээлийн идэвхжлээс шалтгаалануул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017 онд буурах төлөвтэй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэгбусад салбарын идэвхжлийг дэмжинэ гэдгийг Оюутолгой далд уурхайн гэрээг үзэглэхээс өмнө Дэлхийн банкны ахлах эдийн засагч

Тайхун Ли хэлсэн удаатай. Улмаар эдийн засгийн өсөлт эрчимжих магадлалтай аж. Монголбанкны зүгээс энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.4-2.4 гэж таамагласан. Энэ онд дэлхийн эдийн засгийн төлөв байдал төдийлөн сайжрахгүй байх төлөвтэйг Олон улсын валютын сан “Дэлхийн эдийн засгийн тойм”-доо дурдсан. БНХАУ болон хөпкиж буй орнуудын здийн засгийн удаашралаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 2007 оны санхүүгийн хямралаас хойш. хамгийн бага буюу 3.1 хувь орчимд гарав. Тэгвэл энэ онд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3.6, хөгжингүй улс орнуудын эдийн засгийн өсөлт 2.2, хөгжиж буй улс орнууцын эдийн засгийн өсөлт 4.5 хувь байхаар таамагаасан байна. Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд гурван хувь байх таамагтай байгаа бол улирсан жилийг хоёр орчим хувийн өсөлттэй төгсгөв. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2010 оноос хойш тав дахь жилдээ дараалан буурч байгаа. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлт буурахад голлон нөлөөлсөн. ОУВС-гаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, түүхий эдийн ханшийн сулрал, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь хөгжиж буй орнууд (Монгол Улс эго ангилалд багтдаг)-ын эдийн засгийн өсөлтийг цаашид дахин бууруулах эрсдэлтэйг анхааруулж, дотоодын эдийн засгийн худалдан авах чадварыг нэмэщүүлж, эдийн засгийн өсөлтайг дэмжих бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг анхааруулжээ.

ИНФЛЯЦ ТОГТВОРТОЙ БАЙНА
Зорилтот төвшнээсээ долоо дахин доош орсон инфляц энэ оны сүүлч хүртэл буурч, ирэх жил’ өсөх төсөөллийг Монголбанкнаас гаргажээ. Тодруулбал, инфляц энэ онд дээд тал 2.4, ирэх жил 6.1-7.1 хувьтай гарахаар төсөөлсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ онд инфляцын дарамт буюу мөнгөн дэвсгэрт үнэгүйдэх дарамт ирэх онд бага байх нь. Ийнхүү инфляцын төсөөллийг өмнөхөөс бууруулахад нэгд, энэ өвөл зуд болно гэсэн хүлээлтээс үүдэлтэйгээр нийлүүлэлт нь нэмэгдсэнээс махны үнэ огцом буурч, ирэх улирлуудад багаар өсөх хүлээлттэй байгаагаас хүнсний барааны үнийн төсөөллийг өмнөхөөс бууруулав. Хоёрт, эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх төсөөлөлтэй харьцуулахад буурсан нь эрэлтийн шалтгаантай инфляцыг, улмаар хүнсний бус инфляцын төсөөллийг бууруулах нөхцөл болжээ. Хөрөнгө оруулалт буурч байгаагаас ажилгүйдлийн түвшин алгуур өсч, цалингийн өсөлт нэмэгдэхгүй гзж Монголбанкны шинжээчид үзсэн байна. Үр дүнд нь дотоодод хөдөлмөрийн зардал нэмэгдэхгүй, эрэлтийн шалтгаантай инфляц буурахаар байгаагаас хүнсний бус инфляц үргэлжлэн саарна гэжээ. Батлагдсан төсөв болон Засгийн газрын одоогийн бодлогоос харахад төрийн зохицуулалтгай болон шатахууны инфляц ирэх онд харьцангуй тогтвортой байх таамаг гарсан. Харин махны нийлүүлэлт өмнөх онуудаас нэмэгдсэнээр ирэх хавар үнэ харьцангуй бага өснө гэх таамагаал дээр үндэслэн хүнсний инфляцыг нам түвшинд тооцоолжээ.

Улмаар ирэх онд хүнсний ба хүнсний бус инфляц суурь үеийн нөлөөгөөр голчлон нэмэгдэх төлөвтэй аж.

 

Б.Мягмардорж /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (January 04, 2016 6:10:55 pm )

    АРДЧИЛСАН ХУЖАА НАР ХУДЛАА ШААДГААРАА МАШ АЛДАРТАЙ.

  • Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛСАН ЛУЙВАРЧДЫН ХОРТ БОДЛОГО (January 04, 2016 8:08:12 pm )

    АФРИКИЙН ЗИМБАБВЕ ХЭМЭЭХ УЛС ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТГҮЙ БОЛТЛОО ДАМПУУРЧЭЭ. ЯАГААД ТЭР ВЭ? ТӨР ЗАСГИЙН АРЧААГҮЙ ЭРХЭМҮҮДЭЭС БОЛЖ. УГ НЬ ТУС УЛСЫН АШИГТ МАЛТМАЛ, БАЙГАЛИЙН БАЯЛГААРАА БОЛ АФРИКТАА Л ДЭЭГҮҮРТ ОРДОГ ЮМ БАЙНА. ЗЭС, МӨНГӨ, АЛТ, ЦАГААН ТУГАЛГА, НҮҮРС, НИКЕЛЬ КОБАЛЬТ ТӨМРИЙН ХҮДЭР, АСБЕСТ, ХРОМ, АЛМАЗ ГЭХ МЭТИЙН ҮНЭТ ЭРДЭС ИХТЭЙ АЖЭЭ. ЭНЭ БҮХ ОРД РУУ НЬ ГАДНЫ ТОМООХОН КОМПАНИУД ТЭРТЭЭХ 1970-ААД ОНООС ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ ЭХЭЛСЭН НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ТУХАЙН ҮЕДЭЭ БАЯН УЛС БОЛСОН БАЙНА. ДЭЭР НЬ ТУС УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР НЬ ФЕРМЕРИЙН ЗАРЧМААР ОНЦГОЙ СЭРГЭЖ ӨНДӨР ХӨГЖЖЭЭ. ГЭТЭЛ МУГАБЕ ГЭДЭГ ХҮН 1980 ОНД ТӨРИЙН ЭРХЭНД ГАРЧ, ЭНЭ ҮЕЭС ХЭРЭГ БИШДЭЭД ИРЖЭЭ. ИРГЭД НЬ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨЖ, БҮР АЛЖ ТАЛАХДАА ТУЛЖ ФЕРМЕРҮҮДЭЭС ГАЗРЫГ НЬ БУЛААН АВАХ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГЖСЭН БАЙНА. СҮҮЛДЭЭ БАЯЛАГИЙН ХАРААЛД ӨРТӨЖ, ОДОО БҮР УЛСААРАА ТЭР ЧИГЭЭРЭЭ ХЯТАДЫН МЭДЭЛД ОРЧИХООД БАЙГАА ЮМСАНЖ. ИНГЭЖ АЙМШИГТАЙ ДАМПУУРАЛД ХҮРСЭН ЗИМБАБВЕЧУУД САЯХАН ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ НЭГ МӨР УСТГАЖ ХЯТАДЫН ЮАНИЙГ АЛБАН ЁСООР ӨӨРИЙН МӨНГӨН ТЭМДЭГТ ХЭМЭЭН ЗАРЛАЖЭЭ. ЖИНХЭНЭ ГУТАМШИГ, ЖИНХЭНЭ ДАМПУУРАЛ ГЭДЭГ БОЛ ЭНЭ. ОДОО ЭНЭ УЛС ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН Ч АЛГУУРХАН ХЯТАДЧЛАГДСААР ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА АФРИК ДАХЬ ХЯТАД УЛСЫН НЭГ МУЖ БОЛНО БУЙ ЗА. ХЯТАДУУД ЭХЛЭЭД ХООЛ ХҮНС БОЛОН ХОДООДЫГ НЬ БАРЬЖ БАЙСНАА ОДОО ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ НЬ УСТГАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯВААНДАА УЛС ОРНЫГ НЬ ЖОЛООДОХ БИЗ. ЗИМБАБВЕ ДАХЬ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨДӨР 250 САЯ ХУВЬ БУЮУ УХААН АЛДМААР ИХ ТООНД ХҮРСЭН БАЙХ БӨГӨӨД ГАНЦ ШИРХЭГ ТАЛАХ АВАХЫН ТУЛД 300 ТЭРБУМ ЗИМБАБВЕ ДОЛЛАР ТӨЛЖ, НЭГ ТАЛХ АВАХЫН ТУЛД ДЭЛГҮҮР РҮҮ ШУУДАЙ ДҮҮРЭН МӨНГӨ, ЭСВЭЛ ТЭРЭГ ДҮҮРЭН МӨНГӨ ТҮРЖ ЯВЦГААДАГ БОЛЖЭЭ. ОДОО ХАРИН ЭНЭ АЙМААР БАЙДЛААСАА ГАРАХЫН ТУЛД ХЯТАДЫН МӨНГӨН ТЭМДЭГТ ЮАНИЙН ӨМНӨ ТОЛГОЙ БӨХИЙН ЁСЛООД БУЙ АЖ. ӨРӨВДӨЛТЭЙ БАЙГАА БИЗ. ГЭВЧ БИД НЭГ ИХ СҮРХИЙ ЦАРАЙЛЖ ТЭДНИЙГ ӨРӨВДӨӨД БАЙХ ТИЙМ СЭХҮҮН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮС МӨН БИЛ ҮҮ? МАНАЙ УЛС МӨН Л ЗИМБАБВЕ УЛСЫН АРААС ОРОХОД ОЙРХОН БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ? ЯАГААД ГЭВЭЛ МАНАЙХАН СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД УУЛ УУРХАЙГ ХЭТ ШҮТЭЖ АМЬДАРЧ БАЙГАА. ЖИШЭЭ НЬ ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ ХОЁРЫГ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРМОГЦ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЧИХЛОО ХЭМЭЭН ЕРӨНХИЙ САЙДААСАА ЭХЛЭЭД ДЭЭДСҮҮЛ НЬ БҮГДЭЭРЭЭ ОРИЛООД СУУЧИХАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЗИМБАБВЕ УЛС МАНАЙ УЛСЫГ БОДОХ ЮМ БОЛ БАС Ч ГЭЖ ГАДААДАД ТӨЛӨХ ӨР ГЭЭЧ ЮМ БАЙХГҮЙ БОЛОЛТОЙ. ЭНЭ УЛС БОЛ ЗӨВХӨН ДОТООДДОО Л ДАМПУУРСАН. ТЭГТЭЛ МАНАЙ УЛС ГАДААДАД 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БАЙЖ БАЙДАГ. ОДОО ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ АРАБЫН ЭМИРАТААС ГУРВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД НӨГӨӨ ҮР АШГАА ӨГДӨГГҮЙ ОЮУТОЛГОЙ ГЭЭЧИЙГ ХӨДӨЛГӨХ ГЭЖ БАЙДАГ. ЗИМБАБВЕ УЛСЫН НЭГЭН АДИЛ УУЛ УУРХАЙГ ШҮТЭН АМЬДАРЧ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ОЮУТОЛГОЙГ ХӨДӨЛГӨЖ АШИГ ОЛОХЫН ТУЛД МОНГОЛ УЛСЫГ БАС ДАХИАД Л ӨРӨНД БАРЬЦААЛЖ, ОЮУТОЛГОЙГ ЯАЖ ИЙГЭЭД ХӨДӨЛГӨВӨЛ МОНГОЛ УЛС НЭГ ЮМ ӨНДИЙХ ТУХАЙ Л ЯРИАД БАЙГАА. ЗИМБАБВЕ УЛСЫН ХУВЬД ГЭВЭЛ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ ХЯТАДУУДАД ТАВЬЖ ӨГӨӨД НЭГ ЮМ АМЬТАЙ ГОЛТОЙ ҮЛДЭЖ БАЙГАА БОЛ ХАРИН ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БИД ХОЙШИД ЯАХ БОЛ ОО? ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВХАН САЯ ХҮНТЭЙ МӨРТЛӨӨ ИЙМ ИХ ӨРӨНД БАРИГДЧИХСАН УЛС ОРОН ҮЗЭЭД ӨГЬЕ ГЭСЭН Ч БАЙХГҮЙ. ЯАЖ Ч БОДСОН 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ГЭДЭГ БОЛ ТӨЛӨӨД ТӨЛӨӨД БАРАГДАШГҮЙ ИХ МӨНГӨ. ОДОО ЭНЭ ИХ ӨР ТӨЛБӨРИЙН ХҮҮ, ХҮҮГИЙН ХҮҮ ӨДӨР БҮР ӨСЧ БАЙНА. ЦААШДАА ХИЧНЭЭН Ч ТЭРБУМ БОЛОХЫГ БҮҮ МЭД. УЛС ОРНЫГ ТЭД ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРУУЛЧИХСАН Ч.САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ ЭТГЭЭДҮҮД ӨНӨӨДӨР ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ БИД НАР ЗЭЭЛИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД ТА НАР ҮХСЭНДЭЭ ӨРИЙН ТУХАЙ ӨӨДӨӨС ЧАЛЧААД БАЙГАА ЮМ БЭ? ТЭГЭЭД Ч ӨР ГЭДЭГ ЧИНЬ УЛСЫН ХАРМААНААС Л ГАРАХААС БИШ ХУВЬ ХҮНИЙ ХАРМААНААС ГАРДАГГҮЙ ЮМ” ГЭЖ ЗАНДРААД ОРДОНД ЗАЛАРЧ СУУНА. САНАА НЬ ЗОВЖ БАЙГАА ЮМ ЕРДӨӨ Ч АЛГА. ХУВЬ ХҮНИЙ ХАРМААНААС МӨНГӨ ГАРАХГҮЙ Ч ГЭЛЭЭ УЛС ОРОН ЭНЭ ИХ ӨРӨНД ЦААШДАА МАШ ИХ ТУЙЛДАНА. ЭНЭХҮҮ ТУЙЛДАЛ ХУВЬ ХҮНД ҮЙЛИЙН ҮРГҮЙ НӨЛӨӨЛНӨ. АДАГЛААД Л ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАХААР БОЛЧИХЛОО. ЭНЭ ЧИНЬ ИХ ӨРИЙН Л БАЛАГ ШҮҮ ДЭЭ. ХЭРВЭЭ БИД БАГАХАН ШИГ ӨРТЭЙ БАЙСАН БОЛ ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАСАГДАХ БИШ ХАРИН Ч НЭМЭГДЭНЭ. БАС ХҮМҮҮСИЙН ЦАЛАН НЭМЭГДЭЖ, АМЬЖИРГАА САЙЖИРЧ, ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ДЭЭШИЛНЭ. ТЭГЭХЭЭР 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ИХ ӨР ХЭДИЙГЭЭР ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХАРМААНААС ГАРАХГҮЙ Ч ГЭЛЭЭ АМЬДРАЛД НЬ ЯМАГТ ГАЙ БОЛЖ, ЦААШДАА БИД НЭЛЭНХҮЙДЭЭ УЛАМ ЯДУУРАХ ТИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ. ӨРТЭЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ, ӨТТЭЙ МАЛ ТЭВЭЭРДЭГГҮЙ ГЭДЭГ Л ЭНЭ. ГАДААДЫН ЗАРИМ ОРНУУД ХЭДИЙГЭЭР ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БАЙДАГ Ч ТЭР ХЭМЖЭЭНИЙ АВЛАГАТАЙ БАЙДАГ ЮМ ГЭСЭН. ТЭГЭЭД БАЛАГ БЛАНС БАРЬДАГ ГЭНЭ ЛЭЭ. ТЭГТЭЛ МАНАЙД АВЛАГА ГЭЭЧ ЮМ БАРАГ ҮГҮЙ. ДАНДАА Л ГАДААДААС ЗЭЭЛЖ ИРСЭН ГУНИГТ ТҮҮХТЭЙ. ЗЭЭЛЖ БОЛНО. ГЭХДЭЭ МАНАЙХ ТУХАЙН ЗЭЭЛ АВСАН МӨНГӨӨ МАШ ТҮРГЭН ХУГАЦААНД ҮР АШГАА ӨГӨХ ЭРГЭЛТЭНД ОРУУЛААД ТҮҮНЭЭС ОЛСОН АШГААРАА ӨРӨӨ ТӨЛӨХ ЁСТОЙ. ГЭВЧ МАНАЙХ ТЭГЖ ЧАДСАНГҮЙ. БОНДЫН ХӨРӨНГИЙГ Л ГЭХЭД ШУУД ҮР АШИГ ӨГӨХГҮЙ САЛБАР РУУ ЦАЦААД ДУУССАН БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ТИЙМЭЭС ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР НЬ ЭРГЭЭД БУСАД САЛБАР ДЭЭР ДАРАМТ БОЛЖ БАЙГАА ЮМ. ОДОО ТЭГЖ ӨМНӨХТЭЙ АДИЛ ИХ ӨРИЙГ ТЭГЛЭДЭГ УЛС ОРОН ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН ТУХАЙ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХЭЛЭЭД БАЙГАА. ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД БУСДЫН ӨРИЙГ ТЭГЛЭХ НЬ БАЙТУГАЙ ХАРИН Ч ЧАДАЛ ДОРОЙ УЛС ОРНЫ ЭРДЭС БАЯЛАГИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭХЭЭР УЛАЙРДАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР БИД ЖИЛ БОЛГОН ГАДААД РУУ ХАМАГ МӨНГӨӨ ЦАЦСААР БАЙТАЛ ЯВААНДАА ӨӨРСДӨӨ ТУЙЛДАНА. ТЭР ЦАГТ ЁСТОЙ Л.БЯМБАСҮРЭН ГУАЙН ХЭЛСЭН “ЦААШДАА БИДЭНД ГАДНЫН КОЛОНИ БОЛОХ, ЭСВЭЛ ДОТООДДОО СӨРГӨЛДӨХ ХОЁР ЗАМ Л ҮЛДЛЭЭ” ГЭДЭГ ҮГ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ МЭДНЭ ШҮҮ. ӨРТЭЙ ХҮН ӨГЧ БАЙЖ САЛДАГ, ӨТТЭЙ МАЛ ҮХЭЖ БАЙЖ САЛДАГ ГЭДЭГ БИЗ. ЕР НЬ АРАВ ХОРИН ЖИЛИЙН ДАРАА БИД ЭНЭ ИХ ӨРНӨӨС БОЛЖ ГАДНЫХАНД ГАЗАР НУТГААСАА ТАСДАЖ ӨГӨХ, ЭСВЭЛ ГАЗРАА ӨГӨХГҮЙ ГЭЭД ТЭМЦЭЛДЭХ ХЭМЖЭЭНД ОЧИХООР БОЛЧИХЛОО. ЕРӨНХИЙДӨӨ СҮҮЛИЙН 25 ЖИЛИЙН ТУРШИД ЭЭЛЖЛЭН ТӨР БАРЬЖ ИРСЭН АН, МАН ХОЁР МОНГОЛ УЛСЫГ ИЙНХҮҮ АРАВ ХОРИН ЖИЛИЙН ДАРААХЬ ДАЙНЫ БАЙДАЛД ОРУУЛЧИХААД БАЙНА. ТЭГЭЭД ОГТХОН Ч САНАА ЗОВСОН ШИНЖГҮЙ “ТАЙВАН БАЙЦГАА” ГЭСЭН ТАРХИ УГААЛТ ХИЙЖ БАЙНА. ӨНӨӨДӨР Ч ЯАХАВ ИНГЭЭД ТАРХИА УГААЛГУУЛААД ЧИМЭЭГҮЙ СУУГААД БАЙЖ БОЛЖ Л БАЙНА. ХАРИН ХОРЬ ГУЧИН ЖИЛИЙН ДАРАА ЗИМБАБВЕ УЛСАД НҮҮРЛЭЭД БУЙ ДАМПУУРЛААС ДОЛООН ДОР НӨХЦӨЛ БАЙДАЛ МОНГОЛ ЭХ ОРОНД МААНЬ ҮҮСЧ, НҮД, СЭТГЭЛД ДАСАЛ БОЛСОН ҮНДЭСНИЙ МОНГОЛ ТӨГРӨГӨӨ УСТГААД ЗОГСОХГҮЙ ГАЗАР НУТГААСАА ГАДААДЫН ЗАРИМ ОРОНД ЭМТЭЛЖ ӨГӨХДӨӨ ТУЛБАЛ МӨН Ч ТООГҮЙ ЯА. ТЭР ҮЕД МАНАЙ ИРЭЭДҮЙ ХОЙЧ МААНЬ ХЭНИЙГ ХАРААН ЗҮХЭЖ, ЯМАР ХҮМҮҮСТ ГОМДОХ БОЛ ДОО? ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ Ц.ЭЛБЭГДОРЖ З.ЭНХБОЛД Ч.САЙХАНБИЛЭГ НАРТ ГОМДОХ ЮМ БОЛОВ УУ?

  • зочин (January 05, 2016 10:14:53 am )

    АН ээлжит тархи угаалтаа явуулж байна, бүү автаарай, 12 онд юу амлаж гарч ирсэнийг санацгаа, эдний хийж байгаа үйлдэл бүхэн ард түмнийг туйлдуулахад, ядууруулахад чиглэгдэж байна, энэ луйварчдын намаас ганц ч хүнийг бүү сонго, улс орноо одоо л АН-ын савраас салгаж аврахгүй бол бусдын хараат болход ойрхон байна шүү

  • Anonymous (January 06, 2016 9:34:31 am )

    uund mongol mongolbank

antalya rent a car