Улаанбаатар хот Төрийн ордон
Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна.
2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна.
2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа.
2015 онд НҮБ-ын бүх гишүүн орон хамтарч, 2030 он хүртэл хийх 15 жилийн ажлаа тодорхойлов. “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-өө баталж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо. 2015 оны төгсгөлөөр Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүхэн чухал шийдвэрт хүрч чадлаа. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврах, улмаар дараачийн үедээ эрүүл амгалан амьдрах орчин бүрдүүлэх чухал шийдэлд хүрлээ.
Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олох гэсэн үр дүнтэй яриа хэлцэл, бодит алхамууд хийгдэж байна. Монгол Улс ч эдгээрт зохих хувь нэмрээ оруулсаар байна.
2015 онд Монгол Улсын иргэд 3 саяулаа боллоо. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна.
2015 онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хамгийн олон орны дэмжлэг хүлээж сонгогдлоо.
2015 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж тодорхой гэрээ хэлцэл ч хийлээ.
2015 онд Монгол Улсын ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газраас Монгол Улс байнга, идэвхтэй төвийг сахих тухай бодлогоо олон нийтэд зарлав. Монгол Улсын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшилд энхийг эрхэмлэсэн зорилгод л энэ бодлого үйлчилнэ. Манай сайн хөршийн уламжлалт бодлого, хамтын ажиллагаанд ч нийцнэ. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, харилцан ойлголцолд манай идэвхтэй, байнга төвийг сахисан бодлого тус нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
2015 он Их түүх, өнгөрснөө эргэн санахад өнөөгийн бидэнд сургамж авах, цаашдын ажил үйлсээ тодорхойлоход чухал он байлаа.
Хувилай хаан, Өндөр гэгээн гээд Монголын олон суутнуудын сүүдэр гийсний тэгш ой тохиолоо. Мөн Аугаа эх орны болон Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ой тохиолоо. Монголчууд бид анх удаа олон нам, олон нэр давшигчийн оролцоотой явуулсан ардчилсан, чөлөөт сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэв. Бидний бахархах түүх бол бидний бүтээх ирээдүйн хүч юм. Өнгөрөгч 2015 онд бүгдээрээ түүх сургамжаа ч ярилцлаа. Гарах шийдэл, цаашдын үйл ажиллагааны талаар ч өргөн хэлэлцүүлэг өрнөсөөр байна.
2015 он Монгол Улсын бүтээлч хөгжил дэвшилд түлхэц өгсөн он байж чадлаа. Монголчууд бид иргэдийнхээ чөлөөт сонголт, бүтээлч чанар, байгаа боломж, баялагтаа тулгуурлаж олон зүйлийг Эх орондоо хийж болох юм байна гэдгээ харлаа. Олон үйлдвэр, бүтээн байгуулалтын шав тавигдаж, зарим нь бодит түүхээ бүтээж эхэллээ.
Улс орныхоо хөгжил дэвшил, өөрсдийнхөө сайн сайхны төлөө бид л санаачлага гаргах хэрэгтэй. Бид л их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол Улс бол бидний нийтлэг баялаг. Монголчуудын амжилт ололт бол зөвхөн биднээс шалтгаална. Бодит ажил, сайн санаачлагыг дэмжих хүрээ өсч байна. Хоосон хийрхэл, хариуцлагагүй байдлын орон зай хумигдаж байна. Шийдвэр гаргагчдаас хариуцлага, шинэ барьцтай шийдлийг олон нийт шаардсаар байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Шинэ он гарах мөч улам ойртсоор байна. Хуучин онд бий болгосон сайн бүхнээ шинэ ондоо улам өвлөж хөгжүүлье. Саар зүйлээсээ сургамж авч, дахиж давтахгүй, хөгжил дэвшил өөд хичээн зүтгэцгээе.
Гарч буй 2016 он манай ард иргэдийн хувьд хариуцлагатай сонголтын жил байх болно. Өндөр ёс зүйтэй, үнэт зүйлтэй, Монгол түмний нийтлэг эрх ашигт үйлчлэх төрийн түшээдээ сонгох чухал ажил биднийг хүлээж байна. Иргэдэд эрх боломж, төрд үүрэг хариуцлагыг улам баталгаажуулсан сонголт л манай улсад нэн шаардлагатай байна.
2016 оны зун Ази, Европ тивийн удирдагчид Монголд цуглана. Ази, Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ой тохионо. Дэлхийн нэр нөлөө бүхий хоёр тивийн удирдагчид уг уулзалтаасаа ажил хэрэгч яриа хэлцэл, чухал үр дүн хүсэж байна. Зочин орны хувьд Монгол Улс ч бүх боломжоороо чармайн ажиллаж байна. Монгол Улсын ололт амжилт, нэр төр Монгол хүн бүрт хамаатай. Энэ чиглэлд хийж буй бүхэн, дэд бүтэц, үр дүн цаашид ч Монгол Улсад нэн хэрэгтэй.
2016 оны зуны улирлын сүүл сард Бразил Улсад Олимпын XXXI Их наадам, тэмцээн өрнөнө. Монголчуудын спорт урлаг, оюун санаа, бүтээлч үйлсийн ололт амжилт улирч буй онд арвин байсан шиг, ирэх онд ч өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.
Гарч байгаа 2016 он манай орны хүн бүрийн амьдралд өөдрөг гэгээн өнгө нэмэхийг хүсэж байна. Он солигдох мөчийг халуун ам бүлээрээ хүлээж байгаа Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт ололтыг хүсье. Бидэнтэй шинэ оноо угтаж байгаа хамтран зүтгэгч хүн бүрт сайн сайхныг хүсье.
Ажил үүргээ одоо болтол нэр төртэй гүйцэтгэж байгаа иргэддээ ерөөл дүүрэн шинэ оны баярын мэнд хүргэе. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголоо төлөөлсөн энэхүү мэндчилгээг нойроо хугаслан хүлээсэн билэг ерөөл боддог, сайхан сэтгэлт хүн бүрт баярлалаа.
Энэхүү цагаан сүүний дээжийг айл хотол бүр элгэн саднаараа жаргалтай, хүж дэлхий Эх орон минь амгалан сайхан байхын төлөө өргөе.
Та бүхэнд шинэ оны ерөөл бүхэн шингэсэн, гал халуун, анхны мэндийг хүргэе.
Монгол минь мөнхөд мандаг ээ.
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 01, 2016 12:51:38 pm )
Bayarlalaa .Manai ulsiin erenhkiilegch ard tumendee saihkan mendchilgee hurgelee. Goy haragdaj baina mungun aygatai Suu shig mongoliin mini ard tumen bylhkaj baig.mongolchuud Tsuuhkuuleech gesen uhkaalag ard tumen shuu.
-
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН (January 01, 2016 2:04:50 pm )
ЭЛБЭГДОРЖ ХОШГИРОХ НЬ Ч АМАРХАН, МОНГОЛЧУУД ХОШГИРУУЛАХ НЬ Ч АМАРХАН.
-
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН (January 01, 2016 3:17:23 pm )
МОНГОЛЫН ДАЙСАН.
-
bu (January 01, 2016 3:46:30 pm )
Eldegee chinii hoshigruultand bur zalhalaa
-
Otgoo (January 01, 2016 3:54:59 pm )
Mongol ulsiig Haymrald oruulsand bayarllaa Pizdaa mine.
-
Mendee (January 01, 2016 10:17:08 pm )
Ahhhh Fuck you Cock Sucker!
-
Зочин (January 02, 2016 10:10:51 pm )
“ЭЛБЭГДОРЖ З.ЭНХБОЛД САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ АРДЧИЛАГЧДЫН ЭРХ БАРИГЧДЫН ХОРТ БОДЛОГО” АФРИКИЙН ЗИМБАБВЕ ХЭМЭЭХ УЛС МӨНГӨН ТЭМДЭГТГҮЙ БОЛТЛОО ДАМПУУРЧЭЭ. ЯАГААД ТЭР ВЭ? ТӨР ЗАСГИЙН АРЧААГҮЙ ЭРХЭМҮҮДЭЭС БОЛЖ. УГ НЬ ТУС УЛСЫН АШИГТ МАЛТАЛ, БАЙГАЛИЙН БАЯЛАГААРАА БОЛ АФРИКТАА Л ДЭЭГҮҮРТ ОРДОГ ЮМ БАЙНА. ЗЭС, МӨНГӨ, АЛТ, ЦАГААН ТУГАЛГА, НҮҮРС, НИКЕЛЬ КОБАЛЬТ ТӨМРИЙН ХҮДЭР, АСБЕСТ, ХРОМ, АЛМАЗ ГЭХ МЭТИЙН ҮНЭТ ЭРДЭС ИХТЭЙ АЖЭЭ. ЭНЭ БҮХ ОРД РУУ НЬ ГАДНЫ ТОМООХОН КОМПАНИУД ТЭРТЭЭХ 1970-ААД ОНООС ХӨРӨНГӨӨ ОРУУЛЖ ЭХЭЛСЭН НЬ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ТУХАЙН ҮЕДЭЭ БАЯН УЛС БОЛСОН БАЙНА. ДЭЭР НЬ ТУС УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР НЬ ФЕРМЕРИЙН ЗАРЧМААР ОНЦГОЙ СЭРГЭЖ ӨНДӨР ХӨГЖЖЭЭ.. ГЭТЭЛ МУГАБЕ ГЭДЭГ ХҮН 1980 ОНД ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ, ЭНЭ ҮЕЭС ХЭРЭГ БИШДЭЭД ИРЖЭЭ. ИРГЭД НЬ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨЖ, БҮР АЛЖ ТАЛАХДАА ТУЛЖ ФЕРМЕРҮҮДЭЭС ГАЗРЫГ НЬ БУЛААН АВАХ НЬ ТӨРИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙНА. СҮҮЛДЭЭ БАЯЛГИЙН ХАРААЛД ӨРТӨЖ, ОДОО БҮР УЛСААРАА ТЭР ЧИГЭЭРЭЭ ХЯТАДЫН МЭДЭЛД ОРЧИХООД БАЙГАА ЮМСАНЖ. ИНГЭЖ АЙМШИГТАЙ ДАМПУУРАЛД ХҮРСЭН ЗИМБАБВЕЧУУД САЯХАН ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ НЭГ МӨР УСТГАЖ ХЯТАДЫН ЮАНИЙГ АЛБАН ЁСООР ӨӨРИЙН МӨНГӨН ТЭМДЭГТ ХЭМЭЭН ЗАРЛАЖЭЭ. ЖИНХЭНЭ ГУТАМШИГ, ЖИНХЭНЭ ДАМПУУРАЛ ГЭДЭГ БОЛ ЭНЭ. ОДОО ЭНЭ УЛС ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН Ч АЛГУУРХАН ХЯТАДЧЛАГДСААР ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА АФРИК ДАХЬ ХЯТАД УЛСЫН НЭГ МУЖ БОЛНО БУЙ ЗА. ХЯТАДУУД ЭХЛЭЭД ХООЛ ХҮНС БОЛОН ХОДООДЫГ НЬ БАРЬЖ БАЙСНАА ОДОО ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТИЙГ НЬ УСТГАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЯВААНДАА УЛС ОРНЫГ НЬ ЖОЛООДОХ БИЗ. ЗИБАБВЕ ДАХЬ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨДӨР 250 САЯ ХУВЬ БУЮУ УХААН АЛДМААР ИХ ТООНД ХҮРСЭН БАЙХ БӨГӨӨД ГАНЦ ШИРХЭГ ТАЛХ АВАХЫН ТУЛД 300 ТЭРБУМ ЗИМБАБВЕ ДОЛЛАР ТӨЛЖ, НЭГ ТАЛХ АВАХЫН ТУЛД ДЭЛГҮҮР РҮҮ ШУУДАЙ ДҮҮРЭН МӨНГӨ, ЭСВЭЛ ТЭРЭГ ДҮҮРЭН МӨНГӨ ТҮРЖ ЯВЦГААДАГ БОЛЖЭЭ. ОДОО ХАРИН ЭНЭ АЙМААР БАЙДЛААСАА ГАРАХЫН ТУЛД ХЯТАДЫН МӨНГӨН ТЭМДЭГТ ЮАНИЙН ӨМНӨ ТОЛГОЙ БӨХИЙН ЁСЛООД БУЙ АЖ. ӨРӨВДӨЛТЭЙ БАЙГАА БИЗ. ГЭВЧ БИД НЭГ ИХ СҮРХИЙ ЦАРАЙЛЖ ТЭДНИЙГ ӨРӨВДӨӨД БАЙХ ТИЙМ СЭХҮҮН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮС МӨН БИЛ ҮҮ? МАНАЙ УЛС МӨН Л ЗИМБАБВЕ УЛСЫН АРААС ОРОХОД ОЙРХОН БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ? ЯАГААД ГЭВЭЛ МАНАЙХАН СҮҮЛЙИН ЖИЛҮҮДЭД УУЛ УУРХАЙГ ХЭТ ШҮТЭЖ АМЬДАРЧ БАЙГАА. ЖИШЭЭ НЬ ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙ ХОЁРЫГ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРМОГЦ ЭДЙИН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЧИХЛОО ХЭМЭЭН ЕРӨНХИЙ САЙДААСАА ЭХЛЭЭД ДЭЭДСҮҮЛ НЬ БҮГДЭЭРЭЭ ОРИЛООД СУУЧИХАЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ЗИМБАБВЕ УЛС МАНАЙ УЛСЫГ БОДОХ ЮМ БОЛ БАС Ч ГЭЖ ГАДААДАД ТӨЛӨХ ӨР ГЭЭЧ ЮМ БАЙХГҮЙ БОЛОЛТОЙ. ЭНЭ УЛС БОЛ ЗӨВХӨН ДОТООДДОО Л ДАМПУУРСАН. ТЭГТЭЛ МАНАЙ УЛС ГАДААДАД 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БАЙЖ БАЙДАГ. ОДОО ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ АРАБЫН ЭМИРАТААС ГУРВАН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД НӨГӨӨ ҮР АШГАА ӨГДӨГГҮЙ ОЮУТОЛГОЙ ГЭЭЧИЙГ ХӨДӨЛГӨХ ГЭЖ БАЙДАГ. ЗИМБАБВЕ УЛСЫН НЭГЭН АДИЛ УУЛ УУРХАЙГ ШҮТЭН АМЬДАРЧ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД МААНЬ ОЮУТОЛГОЙГ ХӨДӨЛГӨЖ АШИГ ОЛОХЫН ТУЛД МОНГОЛ УЛСЫГ БАС ДАХИАД Л ӨРӨНД БАРЬЦААЛЖ, ОЮУТОЛГОЙГ ЯАЖ ИЙГЭЭД ХӨДӨЛГӨВӨЛ МОНГОЛ УЛС НЭГ ЮМ ӨНДИЙХ ТУХАЙ Л ЯРИАД БАЙГАА. ЗИМБАБВЕ УЛСЫН ХУВЬД ГЭВЭЛ ҮНДЭСНИЙ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭ ХЯТАДУУДАД ТАВЬЖ ӨГӨӨД НЭГ ЮМ АМЬТАЙ ГОЛТОЙ ҮЛДЭЖ БАЙГАА БОЛ ХАРИН ӨЧ ТӨЧНӨӨН ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БИД ХОЙШИД ЯАХ БОЛ ОО? ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВХАН САЯ ХҮНТЭЙ МӨРТЛӨӨ ИЙМ ИХ ӨРӨНД БАРИГДЧИХСАН УЛС ОРОН ҮЗЭЭД ӨГЬЕ ГЭСЭН Ч БАЙХГҮЙ. ЯАЖ Ч БОДСОН 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ГЭДЭГ БОЛ ТӨЛӨӨД ТӨЛӨӨД БАРАГДАШГҮЙ ИХ МӨНГӨ. ОДОО ЭНЭ ИХ ӨР ТӨЛБӨРИЙН ХҮҮ, ХҮҮГИЙН ХҮҮ ӨДӨР БҮР ӨСЧ БАЙНА. ЦААШДАА ХИЧНЭЭН Ч ТЭРБУМ БОЛОХЫГ БҮҮ МЭД. УЛС ОРНЫГ ТЭД ИЙМ НӨХЦӨЛ БАЙДАЛД ОРУУЛЧИХСАН Ч.САЙХАНБИЛЭГ ТЭРГҮҮТЭЙ ЭТГЭЭДҮҮД ӨНӨӨДӨР ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ БИД НАР ЗЭЭЛИЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙХАД ТА НАР ҮХСЭНДЭЭ ӨРИЙН ТУХАЙ ӨӨДӨӨС ЧАЛЧААД БАЙГАА ЮМ БЭ? ТЭГЭД Ч ӨР ГЭДЭГ ЧИНЬ УЛСЫН ХАРМААНААС Л ГАРАХААС БИШ ХУВЬ ХҮНИЙ ХАРМААНААС ГАРДАГГҮЙ ЮМ” ГЭЖ ЗАНДРААД ОРДОНД ЗАЛАРЧ СУУНА. САНАА НЬ ЗОВЖ БАЙГАА ЮМ ЕРДӨӨ Ч АЛГА. ХУВЬ ХҮНИЙ ХАРМААНААС МӨНГӨ ГАРАХГҮЙ Ч ГЭЛЭЭ УЛС ОРОН ЭНЭ ИХ ӨРӨНД ЦААШДАА МА ИХ ТУЙЛДАНА. ЭНЭХҮҮ ТУЙЛДАЛ ХУВЬ ХҮНД ҮЙЛИЙН ҮРГҮЙ НӨЛӨӨЛНӨ. АДАГЛААД Л ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАСАХААР БОЛЧИХЛОО. ЭНЭ ЧИНЬ ИХ ӨРИЙН БАЛАГ ШҮҮ ДЭЭ. ХЭРВЭЭ БИД БАГАХАН ШИГ ӨРТЭЙ БАЙСАН БОЛ ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАСАГДАХ БИШ ХАРИН Ч НЭМЭГДЭНЭ. БАС ХҮМҮҮСИЙН ЦАЛИН НЭМЭГДЭЖ, АМЬЖИРГАА САЙЖИРЧ, ХУДАЛДАН ЧАДВАР ДЭЭШИЛНЭ. ТЭГЭХЭЭР 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ИХ ӨР ХЭДИЙГЭЭР ХУВЬ ХҮМҮҮСИЙН ХАРМААНААС ГАРАХГҮЙ Ч ГЭЛЭЭ АМЬДРАЛД НЬ ЯМАГТ ГАЙ БОЛЖ, ЦААШДАА БИД НЭЛЭНХҮЙДЭЭ УЛАМ ЯДУУРАХ ТИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ. ӨРТЭЙ ХҮН ӨӨДӨЛДӨГГҮЙ, ӨТТӨЙ МАЛ ТЭВЭЭРДЭГГҮЙ ГЭДЭГ Л ЭНЭ. ГАДААДЫН ЗАРИМ ОРНУУД ХЭДИЙГЭЭР ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРТЭЙ БАЙДАГ Ч ТЭР ХЭМЖЭЭНИЙ АВЛАГАТАЙ БАЙДАГ ЮМ ГЭСЭН. ТЭГЭЭД БАЛАГ БЛАНС БАРЬДАГ ГЭНЭ ЛЭЭ. ТЭГТЭЛ МАНАЙД АВЛАГА ГЭЭЧ ЮМ БАРАГ ҮГҮЙ. ДАНДАА Л ГАДААДААС ЗЭЭЛЖ ИРСЭН ГУНИГТАЙ ТҮҮХТЭЙ. ЗЭЭЛЖ БОЛНО. ГЭХДЭЭ МАНАЙХ ТУХАЙН ЗЭЭЛ АВСАН МӨНГӨӨ МАШ ТҮРГЭН ХУГАЦААНД ҮР АШГАА ӨГӨХ ЭРГЭЛТЭНД ОРУУЛААД ТҮҮНЭЭС ОЛСОН АШГААРАА ӨРӨӨ ТӨЛӨХ ЁСТОЙ. ГЭВЧ МАНЙАХ ТЭГЖ ЧАДСАНГҮЙ. БОНДЫН ХӨРӨНГИЙГ Л ГЭХЭД ШУУД ҮР АШИГ ӨГӨХГҮЙ САЛБАР РУУ ЦАЦААД ДУУССАН БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ТИЙМЭЭС ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР НЬ ЭРГЭЭД БУСАД САЛБАР ДЭЭР ДАРАМТ БОЛЖ БАЙГАА ЮМ. ОДОО ТЭГЖ ӨМНӨХТЭЙ АДИЛ ИХ ӨРИЙГ ТЭГЛДЭГ УЛС ОРОН ГЭЖ БАЙХАА БОЛЬСОН ТУЙХА ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ХЭЛЭЭД БАЙГАА. ӨНӨДР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД БУСДЫН ӨРИЙГ ТЭГЛЭХ НЬ БАЙТУГАЙ ХАРИН Ч ЧАДАЛ ДОРОЙ УЛС ОРНЫ ЭРДЭС БАЯЛГИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭХЭЭР УЛАЙРДАГ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. 21 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР БИД ЖИЛ БОЛГОН ГАДААД РУУ ХАМАГ МӨНГӨӨ ЦАЦСААР БАЙТАЛ ЯВААНДАА ӨӨРСДӨӨ ТУЙЛДАНА. ТЭР ЦАГТ ЁСТОЙ Л БЯМБАСҮРЭН ГУАЙН ХЭЛСЭН “ЦААШДАА БИДЭНД ГАДНЫН КОЛОНИ БОЛОХ, ЭСВЭЛ ДОТООДДОО СӨРГӨЛДӨХ ХОЁР ЗАМ ҮЛДЛЭЭ” ГЭДЭГ ҮГ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ МЭДНЭ ШҮҮ. ӨРТЭЙ ХҮН ӨГЧ БАЙЖ САЛДАГ, ӨТТЭЙ МАЛ ҮХЭЖ БАЙЖ САЛДАГ ГЭДЭГ БИЗ. ЕР НЬ АРАВ ХОРИН ЖИЛИЙН ДАРАА БИД ЭНЭ ИХ ӨРНӨӨС БОЛЖ ГАДНЫХАНД ГАЗАР НУТГААСАА ТАСДАЖ ӨГӨХ, ЭСВЭЛ ГАЗРАА ӨГӨХГҮЙ ГЭЭД ТЭМЦЭЛДЭХ ХЭМЖЭЭНД ОЧИХООР БОЛЧИХЛОО. ЕРӨНХИЙДӨӨ СҮҮЛЙИН 25 ЖИЛИЙН ТУРШИД ЭЭЛЖЛЭН ТӨР БАРЬЖ ИРСЭН АН, МАН ХОЁР МОНГОЛ УЛСЫГ ИЙНХҮҮ АРАВ ХОРИН ЖИЛИЙН ДАРААХЬ ДАЙНЫ БАЙДАЛД ОРУУЛЧИХААД БАЙНА. ТЭГЭЭД ОГТХОН Ч САНАА ЗОВСОН ШИНЖГҮЙ “ТАЙВАН БАЙЦГАА” ГЭСЭН ТАРХИ УГААЛТ ХИЙЖ БАЙНА. ӨНӨӨДӨР Ч ЯАХАВ ИНГЭЭД ТАРХИА УГААЛГУУЛААД ЧИМЭЭГҮЙ СУУГААД БАЙЖ БОЛЖ Л БАЙНА. ХАРИН ХОРЬ ГУЧИН ЖИЛИЙН ДАРАА ЗИМБАБВЕ УЛСАД НҮҮРЛЭЭД БУЙ ДАМПУУРЛААС ДОЛООН ДОР НӨХЦӨЛ БАЙДАЛ МОНГОЛ ЭХ ОРОНД МААНЬ ҮҮСЧ, НҮД, СЭТГЭЛ ДАСАЛ БОЛСОН ҮНДЭСНИЙ МОНГОЛ ТӨГРӨГӨӨ УСТГААД ЗОГСОХГҮЙ ГАЗАР НУТГААСАА ГАДААДЫН ЗАРИМ ОРОНД ЭМТЭЛЖ ӨГӨХДӨӨ ТУЛБАЛ МӨН Ч ТООГҮЙ ЯА. ТЭР ҮЕД МАНАЙ ИРЭЭДҮЙ ХОЙЧ МААНЬ ХЭНИЙГ ХАРААН ЗҮХЭЖ, ЯМАР ХҮМҮҮСТ ГОМДОХ БОЛ ДОО?
-
Улс тор судлаач. (January 03, 2016 12:21:13 pm )
Ундсэн хуулинд торийн институтуудын эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржуулсэн ч УИХ нь дордуулсан 7 оорчлолтийг хийснээр,гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулж, тэдний уйл ажиллагаанд сонгогчид нь хяналт тавих боломжгуй болгож, тэд нь эрх ашигаараа нэгдэж булэглэл уусгэн хоорондоо тэмцэлдэж, эрх мэдлийн давуу талаа ашиглаж торийн машинаар бие биеийгээ нухчин дарахад хурч, улс орны Ундэсний аюулгуй байдал, тусгаар тогтнлд аюул занал учруулах болсон тул УИХ-ыг АИХ ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй болгон оорчлох шаардлагатай байна.
-
Улс тор судлаач. (January 03, 2016 12:23:15 pm )
Хууль батлах чуулганы ирцыг ердийн олонхиор биш 4/3-р болгож УИХ-ын гишуунд хуульч байх,торийн захиргааны албанд 15 -аас доошгуй жил ажилласан байх, сонгогдсон тойрогтоо амьдардаг байх гэх мэт болзол шаардлагыг холбогдох хуулиар заахгуй бол эрх ашгаараа нэгдсэн булэглэл улс орныг суйруулнэ.
-
Улс тор судлаач. (January 03, 2016 12:25:16 pm )
УИХ-ын гишууний тоог нэмэгдуулж чаддаг бол хууль батлахад хоорондоо хувилдах нь багасах сайн талтай ч эдийн засаг хундэрсэн энэ уед дарга нарын тоог нэмэгдуулэхийг олон нийт даан ч яасан ч хулээж авахгуй нь тодорхой. Тэгвэл УИХ-ын гишуунд тавигдах болзол шаардлагыг нэмэгдуулэх хэрэгтэй. Тухайлбал хуульч эрх зуйч мэргэжилтэй байх, заавал сонгогдсон тойрогтоо, иргэдийнхээ дотор амьдарч, тэдний тулгамдсан нэн тулгамдсан асуудлыг тухай бурт нь шийдвэрлэдэг байх, торийн захиргааны албанд 15-аас доошгуй жил ажилсан байх, УИХ-ын гишуун нь оорийн аливаа харилцаа, эрх мэдэлтэй холбоотой хууль баталдаггуй байх, аливаа органик хуулиудын тосол боловсруулах, хууль батлах явцад хувийн ашиг сонирхолын зорчлоос урьдчилан сэргийлэх ууднээс УИХ болон гишууний эрх мэдлийг нэмэгдууулсэн заалт оруулахгуй байх гэх мэт болзол шаардлагуудыг тавьж энэ шаардлагынхаа дагуу боловсруулсан шалгуур узуулэлтээр УИХ-д нэр дэвшигчидыг буртгэх, сонгуулийн явцад хяналт тавих, УИХ-ын гишууний уйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа хууль батлах явцад ямар бодлоготой, ямар байр суурьтай, яаж ажилласан зэргийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй юм. Гэтэл УИХ-ын гишуундээ бид нар ингэж хандаагуйгээс хэмжээлшгуй их бурэн эрхтэй болж, тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ уу.
-
Улс тор судлаач. (January 03, 2016 12:27:25 pm )
Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Миний бие омно байсан тор нийгмийн байгууллагын бутэцээс санаа авч энэ саналыг бичлээ. Та бухэн оорийн унэтэй саналаа бичиж улс орноо засаглалын хямарлаас гаргахад туслалцаа узуулнэ уу.
-
Anonymous (January 05, 2016 5:47:04 pm )
ene muuhai hvn ard tvmen olsoj bna
12 Comments