ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба цагдан хоригдоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-ны өдөр АТГ-аас хээл хахуулийн хэрэгт сэжигтнээр татан цагдан хорьсон юм. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан. Тэгвэл шүүхээс шийдвэр гарч түүнийг дахин цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ. Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй юм. Тэрээр хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Хөх чоно (December 31, 2015 2:23:48 pm )
Манай улс төрчид бүгд бие муутай. Хэрэгт татагдаад шоронд орвол бүгд л эмчилгээнд орчихно. Бараг шоронд орохоороо сайн сувилуулаад авдаг юм биш үү? Харин хэрэгт татагдаагүй үедээ бол төмөр биетэй мэт байнга л архидан, зугаа цэнгэл хөөдөг биз. Ер нь бие муутай улс төрчидөө бүгдийг нь группэд оруулах (эмчийн магадлагаагаар хөдөлмөрөөс чөлөөлөх ) нь зүйтэй юм биш үү? Бие муутай хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж гэж юу байх билээ дээ? Энгийн ард иргэд шоронд орохоороо л эмчлүүлээд байдаггүй л байх. Мөнгөтэй новшнууд шоронд сайн амарч, сувилуулж байгаад л гардаг бололтой.
-
Gambaa (December 31, 2015 5:30:40 pm )
Tsuwdaa gedestei Gahai tolgootoi Nohoinuudiig bolj ogwol tendn bailgaachee. Mongold Shiilegee shig Hulgaichnuud hereggviee
-
М.Энхболд (December 31, 2015 6:12:02 pm )
Авилга авсан авдаг нь үнэн шүү дээ.
3 Comments