antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 31, 2015 1 comment

Эрүүл мэндийн шаардлага хангаагүй муу орчинд бялуу үйлдвэрлэж байжээ

нийтлэсэн Admin

ambaarbyluuШинэ жилийн баяр болж байгаа энэ үед хугацаа дууссан, хаяг шошгийн зөрчилтөй бялуу, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа зөрчил гарсаар байгаа аж.
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Сүхэс” буюу Саруул алтай , “Баялаг” бялууны цехүүд нь цэвэр бохир усанд холбогдоогүй, технологийн урсгал зөрчигдсөн, гар угаах газаргүй, мэргэжлийн технологичгүй, стандартын шаардлага хангахгүй амбарт бялуу үйлдвэрлэж байсныг илрүүлжээ.
Улмаар уг үйл ажиллагааг таслан зогсоож “Сүхэс” цехийн нийт 35 ширхэг бялуу, 12 ширхэг бэлдэц нийт 385.000 төгрөгний бялууг газар дээр нь устгаж, “Баялаг” бялууны цехийн үйлдвэрлэсэн нийт 37 ширхэг 444.000 төгрөгний “Баялаг” бялууг хураан авч устгасан байна. Түүнчлэн дээрх хоёр  цехийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Fuck 76 (December 31, 2015 5:32:56 pm )

    Yaandaa Ene Vher Mongolchuud

antalya rent a car