antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 31, 2015 Comments are off

Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

нийтлэсэн Admin

mashanЖил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн нэгдүгээр сарын 2, 3-нд амралтын өдөр таарч байгаа учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг.

НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг журамтай болсон. Энэхүү журам нь амралтын өдөр болон бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдэд мөрдөгдөхгүй билээ.

Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас 31-ний орой Чингис хааны нэрэмжит төв талбайд болох “Мөнгөн үдэш” арга хэмжээний дараа иргэдэд үйлчлэх тусгай автобусуудыг нийслэлийн Тээврийн газраас гаргаад байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car