antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2015 1 comment

ЦЕГ-ын үйлчилгээг ТҮЦ машинаар хүргэж эхэллээ

нийтлэсэн Admin

“Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай  хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлааг иргэдэд  ТҮЦ машинаар хүргэж эхлээд байна.

Ингэснээр иргэд Улаанбаатар хот, 21 аймагт буй 108 ширхэг ТҮЦ машинаар энэхүү үйлчилгээг авч ЦЕГ, түүний харьяа Лицинзийн төвөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо.

Энэ нь иргэн танай цаг хугацаа хэмнэх бөгөөд бид цаашид уг машинаар иргэдэд хүргэх үйлчилгээнүүдээ нэмэхээр төлөвлөн ажиллаж байна.

ТҮЦ машинаас төрийн болон нийтлэг үйлчилгээний байгууллагуудын нийт 18 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа
  2. Иргэний үнэмлэхний лавлагаа
  3. Оршин суугаа хаягын тодорхойлолт
  4. Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  5. Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  6. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  7. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  8. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
  9. Иргэний үнэмлэх захиалах
  10. Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
  11. Иргэний үнэмлэхний баримт авах
  12. Татварын лавлагаа
  13. Цахилгааны төлбөр төлөх
  14. Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа
  15. Ачааны авто машины зөвшөөрөл
  16. Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах
  17. Жолоодох эрхийн лавлагаа
  18. Жолоочийн эрх сэргээх лавлагаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (December 30, 2015 1:03:05 pm )

    За яамайдаа! Ганц ч болов зуйл овоо урагштай болж байгаа нь сайшаалтай хэрэг! Эдгээр бичиг баримтын телее хичнээ явж, хэруул уг хэл болж цаг заваа урж байлаадаа! Гэхдээ бас болоогуй ээ над мэтийн орчин уеийн техник мэдэхгуй хоцрогдсон хумууст бас л хэцуу эд шиг байна билээ тэр ТYЦ машин чинь!

antalya rent a car